“Бригада” цуврал кинотой холбоотой 15 сонирхолтой баримт

0

“Бригада” кино цэнхэр дэлгэцээр гарах үеэр бүх гэрийн эзэгтэй нар бас киноны үйл явдалтай төстэй хэргийн золиoс болж үзсэн хүмүүс ч тухлан сууж үздэг байлаа. Харин одоо уг киног цаг нөхцөөх зугаатай гэхээс илүүтэй “хор уршигтай” гэж тодорхойлох болсон. Яагаад гэхээр одоогийн залуучууд “90-ээд” эсвэл “2000”-аад оны үеийн үзэл бодлоос ангид өсөцгөөж байгаатай холбоотой.

Баримт бол баримт – бидний өнгөрсөн үе ийм л байсан. Тэр үеийг бүгд мартахыг хүсээд зогсохгүй дахин ийм алдаа гаргахгүй байхыг хичээж явна.

Цаашлаад киноны тухай 15 сонирхолтой баримтууд:

1. Павел Майков цуврал киноны зураг авалтын тухай ярихдаа: ““Бригада” – Оросын эсрэг үйлдсэн гэмт xэрэг, би үүнд нь бас оролцжээ”.

dzeninfra.ru

2. Цуврал киноны найруулагчийн хүү “Бригада” цуврал киноны нөлөөнд автан бүлэг байгуулж хүнд гэмт xэрэг үйлдсэнийхээ төлөө шоpонд суужээ. Тэр өөрийгөө “Сансар” гэж нэрлэсэн байсан юм.

3. Кино зохиолыг 1998 онд буюу дефолтын үед бичсэн байжээ.

4. Каверины дүрд найруулагч анхлан Андрей Паниныг урих хүсэлтэй байжээ. Даанч жүжигчин продюсеруудаас байж боломгүй өндөр шан харамж нэхсэн байна. Найруулагчийн төрсөн өдрөөр продюсерууд түүнд бэлэг барихаар шийдэж – Андрей Панины хэлсэн “хөлс”-ийг төлөх зөвшөөрөл өгсөн гэдэг.

dzeninfra.ru

5. Цуврал киноны ажлыг дуусгахад бүхэл бүтэн 2 жил үргэлжилсэн. Зураг авалтыг 2000 оны 9 дүгээр сараас 2001 оны 9 дүгээр сар хүртэл хийжээ.

6. Цуврал кинонд ганц ч компьютер эффект ашиглаагүй.

7. Цуврал киноны анги болгоныг 52 минутаар дуусгахаар шийдсэн тул зарим нэг хэсэг кинонд ороогүй (үүнээс болоод зарим нэг үйл явдал ойлгомжгүй өнгөрдөг).

dzeninfra.ru

8. 2003 онд Александр Белов гэх зохиолчийн “Бригада” нэртэй цуврал ном худалдаанд гарсан. Кино бүтээгчид уг номтой ямар ч хамааралгүй болохоо тухайн үед мэдэгдэж байлаа. Номд цуврал киноны үйл явдал өгүүлэхээс гадна үргэлжлэлийг ч өгүүлсэн байдаг.

9. 2012 оны 11 дүгээр сард “Бригада 2” кино гарсан. Бүтээл прокатаар бүтэлгүйтжээ.

10. Тухайн үед хамгийн өндөр үнээр хийгдсэн цуврал кино болсон юм. Нэг ангийн зураг авалт гэхэд л 180 мянган доллар болж байлаа.

11. Николай Еременко энэ кинонд сүүлчийнхээ дүрийг бүтээжээ.

dzeninfra.ru

12. Киноны зураг авалт эхлэхээс сарын өмнө гол дүр бүтээх дөрвөн жүжигчнийг амралтын газар амрааж илүү дотносуулжээ.

dzeninfra.ru

13. Цуврал кинонд бараг 110 гол дүр бий гэж хэлж болно.

14. Цуврал киног анхааралтай үзэх юм бол хэд хэдэн анахронизм байгааг харж болно: жишээ нь, “Die Hard: With a Vengeance” киноны постер (уг кино үйл явдал болж байгаа цаг хугацаанаас хойш 1 жилийн дараа гарна), Белоусовын “Девчонка” дуу (үйл явдал болж байгаа цаг хугацаанаас хойш 2 жилийн дараа гарсан дуу), “Центробанк” гэдэг үг (хэзээ хойно нь ашиглагдаж эхэлсэн), дээвэртэй “Лужники” стадион.

15. Киноны зураг авалтыг нийтдээ 350 гаруй газар зохион байгуулж хийжээ.

10
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *