Бидний төдийлөн мэддэггүй Google-ийн 10 үйлчилгээ

0

Google компани нь маш олон зүйлсээрээ алдартай. Мөн тус компаниас гаргадаг ч тэр бүр сайн танигдаагүй маш олон элдэв зүйлс, үйлчилгээнүүд байдаг ч адилхан гайхалтай бөгөөд үр ашигтай. Энд бид та бидний урьд өмнө сонсож байгаагүй ч байж магадгүй Google компаний гайхалтай 10 үйлчилгээний тухай мэдээллийг бэлтгэлээ.

10. Google Body

Google эхлүүлсэн ч одоо Zygote-ийн эзэмшлийн энэ үйлчилгээ урьд нь Google Body нэртэй байсан ч одоо Zygote Body гэж нэрлэгддэг. Программыг Google анх бүтээсэн ч 2012 онд open source болсон. Санаа нь scroll-дож, zoom-лэн хүний биеэр аялах боломжийг олгох хүний биеийн 3D загвараар хэрэглэгчийг хангах юм.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 2

9. Google Mars

Аризона мужийн их сургуулийн НАСА-гийн судлаачидтай хамтран эхлүүлсэн энэ төсөл Ангараг гаригийн тод, үзэгдэхүйц, хэт улаан зургуудаар хэрэглэгчдийг хангадаг.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 8

8. Google Cultural Institute

Соёл, дүрслэх урлагт дуртай хэрэглэгчдэд дэлхийн эргэн тойрон дахь музей, архивуудад хадгалагдаж буй үзэсгэлэн, коллекциудыг үнэ төлбөргүй үзэх боломжийг олгодог.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 7

7. Google Person Finder

Байгаль болон хүмүүнлэгийн хямралын дараа хэн нэгнийг хайхад ашиглаж болох энэ үйлчилгээ 2001 онд Дэлхийн худалдааны төвийн халдлагын дараа олон дахин ашиглагдсан.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 6

6. Google Music Timeline

Google-ийн Big Picture Group-ын хэсэг энэ үйлчилгээ нь үндсэндээ 1950 болон түүнээс хойш онуудын дуу хөгжмийн цаг хугацааны хүснэгтийн интерактив төсөөллөөр үзэгчдийг хангах юм.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 5

5. reCAPTCHA

Үнэхээр гайхмаар нь reCAPTCHA-гийн үндсэн зорилго нь таныг үнэхээр хүн мөн эсэхийг тогтоох юм. Танаас компьютерын тодорхойлж чадахгүй хоёр өөр төрлийн үгсийг баталгаажуулахыг шаардах ба зөв хариулсан тохиолдолд та өөрийгөө хүн гэдгээ батлаад зогсохгүй хуучин хэвлэмэл материалыг дижитал хэлбэрт шилжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 4

4. Waze

Хэдийгээр Google-ийн бүтээгээгүй ч Google үүнийг авахаас өмнө ч зэгсэн гайхалтай байсан энэ навигацийн апп нь таны навигацийн тухай мэдээллийг нэмэгдүүлнэ.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 9

3. Google Trends

Google Trends гэж юу болохыг бидний зарим нь мэдэх болно. Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгчид хэсэг хугацааны өмнө хамгийн их хайгдаж байсан зүйлсийн түлхүүр үгийг олох боломжийг олгодог.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 3

2. Google Ad Grants

Google Ad Grants нь таны засгийн газрын бус байгууллагын зорилго болон ажлыг дэмжих зорилгоор AdWords зар сурталчилгаанд зориулан сар тутамд 10,000 доллар өсгөх боломжийг олгодог.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 10

1. Google Helpouts

Дүрслэх урлаг, дуу хөгжим, компьютер, хоол хийх урлаг гэх мэт бүхий л салбарт видео сургалтаар дамжуулан мэргэжилтнүүдээс суралцахад тусална.Бидний төдийлөн мэдэхгүй Google-ийн 10 үйлчилгээ 1

4
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. SCAM

    2015/01/19 at 23:36

    SCAMMER

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *