Өхөөрдөм хөөрхөн царайны цаана нуугдсан маш аюултай 15 араатан амьтад

1

Манай дэлхий болон тархан суурьшсан ан амьтад нь үнэхээр тааварлахын аргагүй, заримдаа бүр хэтэрхий зальтай юм уу гэмээр. Жишээ нь, амьтад хүмүүсийн адил өөрийн далд санааг өхөөрдмөөр хайр татсан царайныхаа цаана гайхалтай далдалж нууж чаддаг ажээ. Гэм зэмгүй, өхөөрдмөөр амьтдын нүүр царайны цаана юу нуугдаж байдаг бол? Байгалийн ертөнцөөр зугаалахыг урья. Их Театрын амьтад, шувууд ямар дүр исгэж байна? Тэдний тоглолтод атаархах жүжигчин цөөнгүй л болов уу?

Идлэг шонхор

hotstevebuscemi

Манай нэг найз ууланд авирч байхдаа энэ зургийг даржээ.

Идлэг шонхор – шонхрын төрөлд хамаардаг. Жижигхэн биетэй байдаг болохоор “жижигхэн шонхор” гэх нь ч бий. Төв Европын нутгаар зэрлэг шувуунд тооцогддог.

 

Хар бутны хорт могой

sipthestreets

 

Том матар манай завь дээр гарч ирэхийг санаархана

5thCharmer

Энэ инээмсэглэлийн цаана 80 хурц шүд нуугдаж байгаа. Сонирхуулж хэлэхэд, матар шүд болгоноо 50 удаа солих чадвартай. Бид дуугүй л атаархаж суухаас.

 

Зальтай инээмсэглэлтэй үнэг

MelodicInvite

 

Trimeresurus Insularis – Индонезид байдаг хортой могой

sagnik31

 

Нарийн бичгийн дарга-шувуу

lsholmphotography / Alive_Brother_1515

Гадаад төрхөөрөө гайхуулах шувуу, үзэсгэлэнтэй гэж жигтэйхэн. Тэр сормуусыг нь ээ! Гэхдээ энэ шувуу зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ гайхуулаад зогсохгүй мөн хоол олж идэх ур чадвараараа ч гайхагдана. Ан хийхдээ том далавчаа хүчтэй дэлгэж олзоо айлган нуугдсан газраас нь гаргаж ирүүлдэг. Хоол ил гараад ирвэл араас нь зиг-заг хэлбэрээр элдэн барьж авна.

 

Шри-ланкийн баавгай

Poo_faced

Залхуу-баавгай нь Энэтхэгийн ширэнгэн ойд амьдардаг. Гэмгүй сууж байгаа нь бодит төрхдөө даанч тохирохгүй. Хурц ааштай баавгайн төрөлд багтдаг, зарим нь бүр хүмүүс руу ч дaйрна. Британийн колоничлолын үед Английн офицерууд уг баавгайг бараас ч аюултайд тооцдог байв.

 

Гантиг үен

XuZuWu22

Гантиг үен – хурц өнгөөрөө өөрийн төрлөөс гайхагдах үен. Энэ амьтан – маш их эрч хүчтэй араатан юм, хуурай газар төдийгүй модонд гарамгай авирч ан хийдэг. Тэдний ан хийх дуртай газар – оготно зэрэг мэрэгч тайван унтаж байгаа нүх.

 

Habronattus аалз өөрийн олзоо тэмтрүүлдээ атгаад авчээ

radoslawpusz

 

Далайн леопард

AdamB1195

Энэ өхөөрдмөөр амьтны цаана аймшигтай араатан нуугдаж байгаа. Оцон шувуу, далайн хав зэргээр хооллох дуртай.

 

Энэ загас биднийг хараад баярлаад байх шиг байна аа

Mass1m01973

Ридобраз загас маш хүчтэй хор ялгаруулдаг. Цианидаас даруй 1200 дахин хүчтэй хор, гэхдээ л хөөрхөн инээмсэглэлтэй юм гээч.

 

Мануул

monomotive

 

Дэлт чоно

exoduscv

Хайр татмаар харагдаж байгаа ч гну зэрэг амьтдыг тастаж хаядаг зэрлэг махчин амьтан.

 

Бүдүүн лори

H_G_Bells

Ялгаруулж байгаа хор нь бүх амьд амьтанд үxлийн аюултай.

 

Дуулгат казуар

BioStu

2004 оны Гиннесийн номд бичигдсэнээр бол Дэлхий дээрх хамгийн аюултай шувуу юм. Хуй xутга хэлбэрийн хумс нь 120 мм орчим урт. Сарвуугаараа нэг цоxиход л тэр дороо нөгөө амьтан үxнэ.

41
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *