Хэзээ ч зэвэрч ганддаггүй, 1600 жилийн настай төмөр баганын нууц

0

Энэтхэгийн Нью-Дели хотод эрдэмтдийг гайхуулсан нэгэн байгууламж байдаг нь 1600 жилийн настай төмөр багана билээ. Түүний гол онцлог нь ил задгайгаар ийм удаан хугацаатай байгаа боловч огт зэвэрдэггүй явдал юм.

Кувват-уль-ислам хэмээх энэ том сүмийн төмөр багана нь 7 метрийн өндөр, 41 см-ийн диаметртэй, 6 тонн жинтэй бөгөөд “төмөр боловсруулах балар цагийн гайхамшиг” хэмээх нэрээр алдаршсан байна. Энэ баганыг Гупта гүрэн, Кумарагупт I хааны үе буюу 320-540 оны үед босгосон гэж үздэг.

i0.wp.com

Мянган жилийн турш задгай газар байсан ч огт зэвэрдэггүй нь олон эрдэмтдийн сонирхлыг татсаар байна. Эрдэмтэд нууцыг нь тайлахаар олон арван жил судалж байгаад 2003 оны үед л зарим нэг үндэстэй таамаг гаргаж чаджээ. Удаан хугацааны турш уг баганыг дэлхийн бус гаралтай металлаар хийсэн гэж үздэг байсан бол сүүлийн үед эрт цагийн өвөрмөц хайлш байж болох талаар ярьдаг болсон юм.

wikimedia.org

Энэтхэгийн Канпур хэмээх технологийн их сургуулийн эрдэмтэд энэ баганыг “эртний Энэтхэгийн төмөр боловсруулдаг урчуудын ур ухааны оргил” хэмээн нэрлэж байгаа ба уг баганыг үл зэврэх тусгай бүрхүүлээр хучсан учраа ийнхүү зэвэрдэггүй бололтой гэж үзэж байгаа гэнэ. Судалгааны явцад уг баганын гадуур фосфор агуулсан бүрхүүл байна гэж тогтоожээ. Уг сургуулийн эрдэмтэн доктор Баласубраманьямагийн хэлснээр бол орчин үед төмөр боловсруулахдаа фосфорыг нь шүүж ялгадаг бол эртний Энэтхэгийн төмөрчид тэгж байсангүй. Ийм учраас төмөр багана өөрийгөө хамгаалах тусгай бүрхүүл бий болгосон юм байна. Орчин үеийн төмөрт фосфорын эзлэх хэмжээ 0,05 % байдаг бол уг баганын бүтцэд фосфор 1%-ийг эзэлдэг гэнэ.

wordpress.com

Эртний барилга байгууламжийг хамгийн их гэмтээдэг xүчин зүйл болох хүний нөлөөнөөс болж энэ багана бас багагүй гэмтсэн юм. Энэхүү баганыг гараа алдлан тэвэрч чадвал аз хийморь авчирдаг гэж итгэдэг учир баганы өнгө хувирч, нэлээдгүй элэгдэлд орсон байна. Ийм учраас нутгийн удирдлага баганын суурийг тойруулан хаалт хийсэн билээ.

wordpress.com
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *