Словакийн анчин бүсгүй гэр бүлийнхээ цуст уламжлалыг хадгалсаар ирсэн бөгөөд үүгээрээ сошиал сүлжээнд элдвээр хэлүүлэх болжээ

0

Ан хийх нь хэдэн зуун жилийн туршид эрчүүдийн ажил хэмээгдэж ирсэн. Балар эртний хүн агнасан арслан заанаа хайртай бүсгүйгээ баярлуулахаар агуй руугаа яаж чирч явсан бол гэж бодогдоно. Одоо гэр бүлээ тэжээхийн тулд ан амьтан агнах шаардлагагүй болсон ч гэлээ эрчүүд гэртээ олз омог олж ирэхийн тулд ядаж л загасны уурга барин явцгаах болжээ.

Ан хийх нь одоо хобби болон өөрчлөгдсөн. Ан хийх сонирхол эрчүүдийн дунд их. Гэхдээ тогтсон ойлголтоос гажууд зүйл байх нь мэдээж. Үүнийг Словакийн Петра Крчавагийн жишээгээр тайлбарлаж болох юм. Ан хийх хүсэлтэй төдийгүй, амьдралынхаа нэгээхэн үйл хэрэг болгожээ. Петра зургаан наснаасаа аавтайгаа цуг анд явдаг болсон юм. Тэр цагаас хойш л анд эргэлт буцалтгүй оржээ. Бүсгүй одоо 31 настай, Инстаграм хөтлөх бөгөөд өөрийнхөө хуудсанд ангийн зургуудаа дэлгэн бусдад сонирхуулна.

Петра Крчавагийн цусан сонирхол нь интернэт хэрэглэгчдийн дунд багагүй маргаан үүсгээд байна. Ан амьтдыг хайрлаж хамгаалах нь өөрийн амьдралын гол зорилгуудын нэг гэж бүсгүй тэдэнд тайлбарлаад ч тусыг үл олно. Үнэндээ бүсгүйн тайлбарыг түүний алсaн амьтдын гэрэл зургаар даанч баталж чадахгүйд хүрээд байгаа юм.

Петра өөрийн үйл хэргийг ашиг тустай гэдгийг хэд хэдэн баримтаар өгүүлжээ. Сүүлийн хагас сар гэхэд ангийн орлогоосоо амьтан хамгаалах хөтөлбөр, амьтанд зориулсан хоол хүнс, эм тарианд 2300 орчим ам.доллар зарцуулсан. Мөн хог хаягдал цэвэрлэх, нуурын ус хамгаалах зэрэг байгаль орчныг сайжруулахад багагүй мөнгө зарцуулснаа тайлагнажээ.

Ан хийх нь өөрийн амьдралын нэг хэв маяг болсон бөгөөд гэр бүлийн уламжлал юм гэж сошиал сүлжээнд Петра бичжээ. Маш их хичээл зүтгэл, эрч хүч, цаг шаардсан үйл явц юм. Түүний ойр дотнын хүмүүсийн хувьд ан бол зугаа цэнгэл биш. Түүнд байнга зaналхийлсэн утга бүхий зурвас ирдэг төдийгүй өөрийг нь бyyдсан амьтад шиг нь aлж орхино гэсэн сүрдүүлэг ч ирдэг ажээ. Мөн гэр бүлийнхэнтэйгээ дотроо ан хийцгээвэл зүгээрсэн гэж бичсэн нэгэн ч бий.

Крчава сошиал сүлжээ хэрэглэгчдийг ухуулах ажлаа ер зогсоохгүй байгаа бөгөөд цуст практик – ан – хэдэн мянган жилийн туршид хүний амьдралд хэвийн үзэгдэл хэмээгдэж ирсэн гэж тайлбарлажээ. Өөрийгөө зэрлэг ан амьтны тоо толгойг тэнцвэржүүлэх үйлсэд багаасаа хувь нэмрээ оруулж байгаа гээд, анчид ер нь байгаль орчинд их хайртай улс байдаг гэж хэлсэн байна. Петра өөрөө амьтны аймагт маш их анхаарал халамж тавьдаг – тэднийг ундны цэвэр усаар хангах, ялангуяа өвлийн улиралд хоол хүнсээр хангадаг ажээ. Өөрийн сонирхол нэгт нөхдүүдийн хамт шaрхдаж бэртсэн ан амьтдыг эмчилж асрах, тэдний үр төлийг тэжээж, эм тариагаар хангадаг байна. Мөн амьтан хайрлаж хамгаалах үйлсэд хүүхдүүдийг татан оролцуулах, тэр дундаа мэдлэг олгох зуслан ажиллуулахаар хичээж буй гэнэ.

Үүний зэрэгцээ өөрийгөө зэрлэг амьтны мах идэх тун ховор аз завшаантай нэгэн гэж хэлжээ. Зэрлэг ан амьтны маханд ямар ч хортой бодис агуулагддаггүй. Ангийн махаа хувааж гэр бүл, найз нөхдөө хоол хүнсээр ч мөн хангах нь ангийн давуу тал болно гэж тэр үздэг. Ангийн бас нэгэн давуу талыг ч тэр онцолсон: хөл хорионы үед дэлгүүрүүд ажиллахгүй байхад тэдний гэр бүл байнга шинэ мах идэж байжээ.

Петра залуучуудыг өөрийн сонирхолдоо бас татах хүсэлтэй, тэрээр залуучуудыг ан болон байгальд дуртай болгохоор хичээж буй гэнэ. Бүсгүй цаашид ч ангаа хийх бодолтой бөгөөд байгаль орчны нөөцийн тэнцвэрт байдлыг хэзээ ч алдагдуулахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Ирээдүй хойч үедээ энэ сайхан байгаль орчныг үлдээхийн тулд нандигнан хайрлах ёстой гэж үздэг бүсгүй. Петрад бас нэгэн мөрөөдөл бий – өөрийн нэрийн хувцас үйлдвэрлэх. Цуст ангаасаа уран бүтээл, дизайнерын салбар руу шилжвэл бүсгүйд өөрт нь л дээр дээ. Ингэж чадвал байгаль орчныг хамгаалах түүний хүсэл илүү бодит болно.

Харин уншигч та энэ бүсгүйн талаар юу гэж бодож байна?

17
ХөөрхөнХөөрхөн
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dashyondon Behee

    Dashyondon Behee

    2022/06/26 at 13:47

    Snu o mnd anchin busgui ok

  2. Ganhuyag Battumur

    Ganhuyag Battumur

    2022/06/28 at 08:13

    Ан ав хүн төрлөхтөний мөнхийн мэрэгжил Анчин болох нь хувь хүний асуудал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *