Дрон ашиглан дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам

0

Жолоочгүйгээр нисдэг хэрэгслүүд нь одоо үед хэрэглэгчдийн анхаарлыг маш их татдаг болсон зүйл. Алсын удирдлагаар удирдан нисгэх бага оврын энэхүү нисдэг хэрэгслүүдийн олон сонирхолтой хэрэглээ байж болох тухай мэдээллүүд цахим ертөнцөд цацагдах нь улам бүр олширсоор байна. Энэхүү төхөөрөмжийг зөвхөн цэрэг дайны зориулалтаар ашиглах ёстой гэдэг ойлголт ард хоцорчээ. Өдөр тутмын энгийн хэрэглээнд ч ашиглах боломжтой, ашиг тустай гэдэг нь батлагдсаар байгаа нисдэг хэрэгслийн хийж чадна гэдэг нь батлагдсан 17 үйлдлийг сонирхуулъя.

1. Түргэн хоол, хүнсний ногоо болон бусад зүйлсийг хүргэх

Худалдан авалтын апп-ыг нь ачааллаад л явуулчихад нисдэг хэрэгслүүд бидний өмнөөс дэлгүүр яваад ирж чадах болж байгаа юм байна. Dominos болон Amazon хэрхэн хүргэлтийн үйлчилгээндээ нисдэг хэрэгсэл ашиглаж болохыг харуулсан байна.

 

2. Бидний мэдэх сэтгүүлзүйг өөрчлөх

Орчин үеийн сэтгүүлзүйд зураг бичлэг гэх мэт зүйл хамгийн чухал зүйл, баримт болсон цаг үе. Харин нисдэг хэрэгслийг сэтгүүлзүйд ашиглах нь энэ салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэх аж. Энэхүү санааг аль хэдийнээ зарим сэтгүүлзүйн сургуулиуд зөвшөөрчихөөд байгаа ба оюутнууддаа хэрхэн аюултай нөхцөлд нисдэг хэрэгсэл ашиглан үйл явдлыг баримтжуулахыг заадаг болжээ. Энэ цаашлаад сэтгүүлчдийн амь нас, эрүүл мэндэд ч тустай юм байна.

3. Өрөмдлөгийн цамхгийг шалгах

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 1Газрын тосны өрөмдлөгийн цамхгийн хамгийн үзүүрийн орой хэсгийн үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгахад ашиглагддаг болсон.

4. Эм тариа, тусламжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 2Байгалийн гамшиг, дайн дажин гээд аюултай нөхцөл байдалтай газар нутагт эм тариа, тусламжийн бараа бүтээгдэхүүнийг найдвартай тээвэрлэн хүргэхэд нисдэг хэрэгслүүд тусалдаг болно. Энэ чиглэлээр нисэх хүчний Matternet компани сүлжээ хөгжүүлж байна.

5. Амь нас аврах

Австрийн нэгэн төгсөгч зүрхний шигдээст өртсөн өвчтөнд туслах зүрхний хэмнэлийг сайжруулах хэрэгсэл бүхий нисдэг хэрэгсэл бүтээжээ.

6. Судалгаа хайгуулын багт туслах

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 3Виртуал нүд, чихтэй нисдэг хэрэгслүүд хохирогчийг олж тогтоосноор хайгуулын багийнханд хаана байгааг нь мэдэгдэх юм.

7. Зэрлэг ан амьтдыг хянах

Устаж мөхөх аюулд орсон зэрлэг ан амьтдыг алсаас хянах, судлах ажилд Индонезийн эрдэмтдийн баг нисдэг хэрэгслийг аль хэдийнээ ашиглаад эхэлчихжээ.

8. Фермерүүдэд туслах

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 4

Фермерүүд бол цаг агаарын ямар ч нөхцөлд гадаа ажиллаж, тариалж байгаа ургамал, үр тариа нь хэвийн ургаж байгаа эсэхийг шалгах хүнд хэцүү ажилтай хүмүүс. Харин нисдэг хэрэгслүүдийн тусламжтайгаар томоохон хэмжээний талбайд тариалалд хийдэг фермерүүд ургацаа хянах боломжтой болно.

9. Гамшгийн нөхцөлд туслах

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 5Газар хөдлөлт, цунами гэх мэт байгалийн гамшгийн үед нисдэг хэрэгсэл ашиглах санааг АНУ Гайтид болсон газар хөдлөлтийн үеэр хэрэгжүүлжээ. Ингэснээр гамшигт өртөгсдийг хайж олох, эм тариа хүргэх, өөрийн цэргүүдийг бусад аюулуудаас хамгаалах боломжтой болсон байна.

10. Гэмт хэрэгтэй тэмцэх

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 6Нийгэмд аюул учруулдаг гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг болон хэрэгтнийг олж илрүүлэх зэрэгт нисдэг хэрэгслийг ашиглана.

11. Улсын хилийг хамгаалах

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 7Олон улс орны хувьд цагаачлах, хууль бусаар хил нэвтрэх асуудал гол асуудал байсаар байгаа. Хилийн хяналт маш чухал шаардлагатай байгаа газруудад нисдэг хэрэгслийг ашиглах аж. Австралийн засгийн газар саяхан олон тооны нисдэг хэрэгслийг хил хамгааллын ажилд ашиглахаар худалдаж авчээ.

12. Дэлхийгээ хамгаалах

Дэлхий ертөнцийг хамгаалах ажилд нисдэг хэрэгслийг олон янзаар ашиглаж ажээ. Зөвшөөрөгдөөгүй газарт зөвшөөрөгдөөгүй үйлдэл хийж буй гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхэд ашиглахын хамт НАСА-гийнхан озоны давхаргын тухай мэдээлэл цуглуулахад нисдэг хэрэгслийг ашиглаж байна.

13. Спортын үйл явдлуудын бичлэг хийх

Сэтгүүлзүйтэй холбоотойгоос гадна том хэмжээний спортын үйл явдлыг өндрөөс, өндөр чанартайгаар бичихэд энэ хэрэгслийг ашигладаг болжээ.

14. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа

Шинэ байшин, сууц худалдан авахад чамгүй мөнгө зарцуулах болно. Тиймээс сонголтоо зөв хийх нь хамгийн чухал. Худалдан авагчдад туслахын тулд үл хөдлөх хөрөнгийн наймаачид нисдэг хэрэгсэл ашиглан сууцны орчинд виртуал аялал хийн үзүүлдэг болжээ.

15. Оддын зургийг авах

Нисдэг хэрэгслээр дэлхий ертөнцийг өөрчлөх 17 арга зам 8Гэрэл зурагчид тэр дундаа папарацци гэрэл зурагчид алдартнуудын зургийг авахын тулд нисдэг хэрэгсэл ашиглахаар оролдох болжээ. Гэхдээ мэдээж алдартнуудын хувьд үүнд таатай хандахгүй байгаа ба хуулийн талын арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь гарцаагүй.

16. Урлагийн салбарт

2012 онд Голландын нэгэн уран бүтээлч Oliver нэртэй үхсэн муурны биеийг нисдэг хэрэгсэл болгосон. Машинд дайруулж үхсэн хөөрхий муур өөрийгөө нисэх болно гэдгээ мэдсэн бол хэзээ ч итгэхгүй байсан байх.

17. Эрүү мултрам бичлэг хийх

Хамгийн гайхалтай бичлэг хийхийг хүсэгчид нисдэг хэрэгсэл ашиглах болжээ. Жишээ нь доорх бичлэг.

2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *