
Хувцаслалт болон киноны жижиг бүрдэл хэсэг кино бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийн тусламжтайгаар кино бодит тохижилттой харагдана эсвэл уран зөгнөлийн орчинг бүрдүүлж эцэс төгсгөлгүй сэтгэлийн таашaал авахад хүргэдэг билээ. Зарим нэг эд зүйл шууд сэтгэлд үлдэх бол зарим нэгийг нь сайтар анзаарч байж л олж харах ажээ. Жишээ нь, өөр хоорондоо уялдаа холбоогүй кинонуудад яагаад нэг л сонин зүйл үзэгдээд байна? Эсвэл “Harry Potter” цуврал киноны үл үзэгдэгч нөмрөг ямар зарчмаар ажиллаад байна? Үнэндээ их амархан зүйл байж.
Бид хэд хэдэн кино үзэж жижиг сажиг зүйлсийг нь судаллаа. Танд аль хэдийн танил болсон киног өөр өнцгөөс харуулж шинэ ертөнцтэй танилцуулах болно.
“Free Guy” инээдмийн киноны “залуу”-гийн байранд өлгөөтэй байгаа хуанлид “4” тоо харагдахгүй байна. Энэ нь Райан Рейнольдсын дүр төдийлөн чухал биш болохыг тодосгож өгнө

Заримдаа кинонд идэж болдог шороо ашигладаг. Жишээ нь, хэн нэгэн нүүрээрээ шавар шалбааг дээр унах үеийн зураг авалтад хэрэглэдэг. Тэр шавар шалбаагийг жигнэмэг үйрүүлж хийдэг ажээ

“Nightmare Alley” киноны Лилит Риттерийн сэтгэл зүйчийн ажлын өрөөний ханан дээр Роршахын тестийн зургийг харж болно

“Stuart Little” киноны нэгэн өрөөний тохижилтыг сайтар ажиглавал зураач Роберт Берений алга болсон зургийг харж болох нь

“Sleeping Lady with Black Vase” гэх нэртэй уран зураг 1928 оноос хойш алдагдсанд тооцогдож байсан юм. 2009 онд урлаг судлаач Гергели Барки 3 настай охинтойгоо цуг хулганы тухай кино үзэж сууж л дээ. Энэ киноны Литтлийн гэрээс олны танил урлагийн бүтээлийг олж харсан гэдэг.
“Corpse Bride” хүүхэлдэйн киноны хүүхэлдэйг бэлдэж байгаа байдал

“2001: A Space Odyssey” кинонд бал агаарт хөвж байгаа юм шиг харагдах нэг хэсэг байдаг. Үнэндээ шилэнд нааж тогтоожээ

“Magnolia” уянгын киноны Уильям Мейсийн тоглосон дүр багадаа аянгад цоxиулсан. Тийм учраас бусад зүйлтэй цахилгаанжихгүй гэж зэс бугуйвч зүүж байгаа юм

Нэг л сонинг олон уран сайхны болон цувралуудад сүүлийн 40 жил ашиглажээ

Уг сонинг кино салбарт хуурамч сонин сэтгүүлийн нүүр хэвлэн гаргадаг The Earl Hays Press компанид хэвлэжээ. Кинонд сонин ашиглахын тулд хэвлэлийн газартай гэрээ хэлэлцээр байгуулах ёстой болдог. Бичиг цаасны хүнд ажлаас зaйлсхийхийн тулд кино бүтээгчид иймэрхүү энгийн амар арга ашиглахыг эрхэмлэдэг байна.
“The Dark Knight Rises” киноны муу санаат Пугалогийн хүрэм мөрөн дээрээ уранхай байгааг та анзаарсан уу? Тэр уранхай хэсгээр өд зэрэг цухуйж харагдана

Аймшгийн киноны ертөнц хэмээгдэх “The Conjuring” киноны Эдийн зангиа Лоррейн банзалтай хосолсон байдаг. Тэдний хооронд нарийн харилцаа, их хайр байгааг үүгээр илэрхийлжээ

“Forrest Gump” уянгын киноны гол дүр – талбай дээрх цорын ганц цэвэрхэн өмсгөлтэй тоглогч. Яагаад гэхээр түүнийг араас нь хэн ч гүйцэхгүй байсан юм

“Mamma Mia! Here We Go Again” киноны Доннагийн өрөөний хөшигний нэг хэсэг байхгүй. Яагаад гэхээр нэг хэсгээр нь тэр өөртөө гоёл хийгээд өмсчихсөн юм

“What We Do in the Shadows” инээдмийн киноны дүрүүдийн хувцсыг цус сорогчдын тухай кинонуудаас санаа авч хийжээ. “Interview with the Vampire: The Vampire Chronicles” киноны Луи де Пон дю Лак дүр Виаго болон хувирчээ

Харин Владиславын дүрийг “Dracula” киноны Гэри Олдмений бүтээсэн дүрээс санаа авчээ

“Harry Potter” цуврал киноны дүрүүд ороолтоо өөр өөрийн хэв маягаар зүүдэг бөгөөд үүгээр тэдний зан аашийг тодорхойлох ажээ

Хермиона эмх цэгцтэй бөгөөд аливаад дэс дараатай ханддаг – тэр ороолтоо их цэвэрхэн ороож зүүжээ. Рон – хайш яаш болохоор хүзүүн дээрээ ороолтоо зүгээр л сул хаяж, харин Харри – хоёр найз нарынхаа дундуур гэмээр юм уу даа.
“Booksmart” киноны Молли зуны цагаар свитер зэрэг өөр бусад дулаахан хувцас өмсдөг. Энэ нь бүсгүйг анги хамт олондоо нэг л дасаж өгөхгүй байгааг илтгэнэ

“Widows” триллер киноны Вероника улам л хар бараан хувцас өмсөж байгааг та анзаарсан уу? Тэрээр нөхрийнхөө тухай илүү их таагүй мэдээ сонсох болгонд хувцсаа бараан болгож өөрчилдөг юм

“Crimson Peak” киноны Эдитийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл түүний өмссөн гоёлыг илүү анхааралтай хараарай

Алт зүүж байгаа нь баян чинээлэг болохыг илтгэнэ. Мөн хувцсандаа жижиг сажиг гоёл байнга зүүдэг нь ээжийгээ алдсанд ихэд гашуудаж байгаагийн илрэл. Жишээ нь, түүний зангиан дээр байгаа гавлын ясны хэлбэртэй зүүлтийг та ажигласан уу?
“Little Women” киноны Жо, Лори нар бие биеийнхээ хувцсыг өмсөж байгааг анзаарсан уу?

Тэдний хооронд нягт уялдаа холбоо байгааг илэрхийлж байгаа юм. Жишээ нь, тэд адилхан жилет өмсжээ.
Бас нэг адилхан зүйл: Лори яг л Жогийн далайн эрэг дээр очихдоо өмсөж байсан хувцсыг мөн өмсжээ

Харри Поттерийн нөмрөг анх бодож байснаас илүү амархан бүтэцтэй

Оруулгаасаа болоод үл үзэгдэгч болж байгаа юм. Ногоон өнгийн оруулгын ачаар Харри бидэнд үл үзэгдэгч болно.
Кино үзэж байхдаа та иймэрхүү жижиг сажиг зүйлс анзаарч харж байв уу? Магадгүй танд бидний жагсаалтыг баяжуулах сонирхолтой зүйл байгаа юм биш биз?







