Салоны үсний эмчилгээнээс ч илүүтэй үсийг гоёмсог болгож харагдуулдаг үс арчилгааны 10 арга

0

Эрүүл, гялалзсан үс – зөвхөн сайн удам нөлөөлөөд зогсохгүй мөн өдөр тутмын зөв арчилгаа чухал үүрэг гүйцэтгэнэ. Арчилгааны анхны өдрөөс үр дүн шууд харагдахгүй нь хэнд ч ойлгомжтой. Хэдэн сарын турш уйгагүй арчилгааны үр дүнд л мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг та мэдрэх юм. Үс арчилгаанд маш ухамсартай хандах ёстой. Үс арчилгааны өөрийн гэсэн дүрэм журам байдгийг ч бүү март.

Үсийг эрүүл бас гялалзсан харагдуулахад туслах үс арчилгааны цөөн хэдэн нарийн ширийн аргыг танилцуулахаар бэлдлээ.

Үсэнд зориулсан тос

© Depositphotos.com

Хатан хааны үс шиг болгомоор юм шиг л сонсогдож байна уу? Үнэндээ сайн чанарын тосыг ч гэсэн үсэндээ зөв түрхэж сурахгүй л юм бол үр дүнгээ өгөхгүй. Үсний уганд шууд түрхэхээс зaйлсхий – үсийг улам л хүндрүүлж бохир харагдуулна. Үсний үзүүрт түрхэх нь хамгийн тохиромжтой. Тос түрхэх хамгийн зөв арга – үсээ угаахаас өмнө тосоо түрхээд үсээ овоолж бооно, нэг хэсэгтээ үсээ норгох хэрэггүй. Хуйхнаас ялгарах халуун агаар тосыг үсэнд бүрэн шингээж илүү эрүүл бас зөөлөн болгодог.

 

Ангижруулагч

© Depositphotos.com

Бидний ихэнх нь ангижруулагчийг үсэндээ тэр чигт нь түрхэж хэрэглэдэг, тэр бүү хэл хуйхандаа ч гэсэн сайтар түрхдэг нэгэн ч бий. Энэ нь үс арчилгаанд гаргаж байгаа бас нэгэн алдаа. Тосны л адил үсний угт биш харин зөвхөн уртад зориулагдсан зүйл. Ангижруулагчийг зөвхөн үсний үзүүрт л түрхэх ёстой. Дараа нь толгойгоо усаар сайтар зaйлж байгаарай, үсэнд савангийн хөөс үлдэх ёсгүй.

 

Үсний боолт

Зөв боолт сонгох – сайн хөрөнгө оруулалт, ялангуяа таны үс өдөр болгон боолт боохоор хангалттай урт бол. Хуванцар боолтны оронд аль болох даавууныг сонгохыг  хичээ, тэр дундаа торгон нь илүү дээр – даанч үнийн хувьд өндөр, гэхдээ үсэнд маш гамтай байдаг. Торгон боолт нь үсийг гэмтээхгүй, боолтыг тайлахад ч үс унах нь бага.

 

Малгай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бассейн эсвэл усан парк орохдоо малгай өмсөхөөс битгий татгалзаарай (гадаад төрхийг тань гутааж байсан ч хамаагүй өмс). Хлорын өндөр агууламжтай ус нь үсэнд сөргөөр нөлөөлдөг. Тэгээд ч нойтон үс сэлэхэд нэмэлт ачаа болно. Малгайг толгойдоо бүрэн өмссөн эсэхийг анхаарах нь чухал, бас хэтэрхий барьсан малгай дэмий.

 

SPF-ийн агууламжтай бүтээгдэхүүн

© triocean / Shutterstock

Зуны саруудад үс арчилгаандаа нэмэлт чийгшүүлэгчийн агууламжтай бүтээгдэхүүн (жишээ нь, шөнөдөө угаадаггүй ангижруулагч түрхэж болох юм) хэрэглэхийг  хичээгээрэй. Мөн орцондоо SPF-ийн агууламжтай үс арчилгааны бүтээгдэхүүн сонго – нарны хэт ягаан туяанаас хамгаалахад тустай бодис юм. Хэрвээ гадаа наранд (сүүдэргүй газраар) удаан зугаалах бол заавал нарны малгай өмсөнө.

 

Том, сийрэг шүдтэй самаар үсээ самнах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нойтон үсийг том, сийрэг шүдтэй самаар самнаж байгаарай. Үсийг дөнгөж угаасны дараа үс илүү эмзэг байдаг тул энэ үед маш болгоомжтой хандах шаардлагатай. Том, сийрэг шүдтэй сам нь нойтон үсийг болгоомжтой салгахад тустай, угаагдаагүй бодисыг ч жигд тарааж өгдөг.

 

Алчуур

© Zyn Chakrapong / Shutterstock

Нойтон үсийг арчлахад анхаарах бас нэгэн зүйл – зөв алчуур. Микрофибр алчуур хамгийн тохиромжтой. Бүдүүн ширхэгтэй даавуун алчуур нь үсийг ширэлдүүлдэг. Алчуураар арчиж хатаахдаа ч болгоомжтой хандана: үрэхгүй, илүүдэл усыг шингээх зорилгоор үсний угаас үзүүр хүртэл зөөлөн дарна.

 

Сэнс

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сэнс ашиглах үндсэн дүрэм – эхлээд үсийг өөрөөр нь хатаах буюу тасалгааны хэмд эсвэл алчуураар зөөлөн дарж хатаана. Сэнс ашиглахаас өмнө хэдий хэр хатсан байна төдий чинээ үсэнд үзүүлэх сөрөг нөлөө бага. Ингэснээр та үсний үзүүрийг салаалах бас хуурайшихаас хамгаалж чадна. Бас сэнсний толгойг ч зөв сонго – хэдий хэр нарийн байна төдий чинээ л үсийг гэмтээнэ гэсэн үг.

 

Халуунаас хамгаалах хамгаалалт

© Zigres / Shutterstock

Үс арчилгааны бас нэгэн нарийн зүйлийг бид бүгд огт тоодоггүй. Үс хатаах, орооход халуунаас хамгаалах шүршлэг ашиглахаас татгалздаг. Үнэндээ уг бүтээгдэхүүн үсийг хуурайших, үзүүр салаалахаас, мөн хугарахаас хамгаалдаг юм. Хамгийн гол нь – зөв бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Хэрвээ та үсээ 250 хэм хүртэл халаасан индүүгээр индүүдэх гэж байгаа бол шүршлэгийн зориулалтыг мөн тохируулж ашиглах хэрэгтэй.

 

Самнах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хамгийн чухал зүйл: угаас биш харин үзүүрээс нь эхлээд аажим уг руугаа дээшилж самнана. Хэрвээ та урт, өтгөн эсвэл буржгар үстэй бол самнахад зориулсан бодисыг хэтрүүлэн ашиглахаас зaйлсхийгээрэй. Уг бодис үс самнах ажлыг хөнгөвчилдөг ч гэсэн байнгын хэрэглээ нь сөрөг үр дагавартай. Үс самнахдаа хүчтэй татах хэрэггүй, бас самны ариун цэврийг дээд зэргээр хангана.

Үсэндээ зөв арчилгаа тавихыг хүсэж байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

8
ГоёГоё
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *