Таны тасалгааны ургамал нэг л биш байгааг хэрхэн ойлгох вэ? Эдгээр үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

2

Тасалгааны ургамлыг зөвхөн чимэглэлийн нэг элемент гэхээсээ илүүтэй гэртээ байгалийн өчүүхэн ч гэсэн хэсгийг бүрдүүлэхэд ашиглах нь түгээмэл болжээ. Гэхдээ тасалгааны ургамал нь бидэнд заримдаа тааламжгүй гэнэтийн бэлэг барина: өчигдөрхөн л эрүүл саруул, өнгө үзэмжтэй байсан ургамал өнөөдөр нэг л гундуу унжсан харагдах нь бий. Ургамал өөртөө таагүй байгааг тодорхой дохиогоор  бидэнд “мэдээлдэг” ажээ.

Эдгээр дохиог хэрхэн ойлгохыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Тасалгааны ургамлаа эрүүл байлгахын тулд та эдгээр шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар анхаараарай.

1. Навч нь унжих

Навч унжих – энэ бол түгээмэл асуудал. Хэрвээ таны ургамлын навч гудайгаад байвал үxэж байна гэж шууд ойлгож болохгүй. Хөрс нь хуурай байвал сайтар усалгаа шаардаж байгааг илтгэнэ.

Гэхдээ та ургамлаа саяхан усалсан, хөрс нь чийгтэй үед ч навч нь унжаад байвал хөрсний ялзралаас үүдэлтэй байж болох юм. Энэ нь ургамал хэтэрхий их усалгаатай эсвэл хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй үед гардаг өөрчлөлт юм. Тус тохиолдолд буюу хөрс нь хэтэрхий усархаг байвал хөрсийг хатаах хэрэгтэй. Магадгүй ургамлыг аврахын тулд өөр хөрсөнд шилжүүлэн суулгах шаардлага ч гарч болзошгүй.

 

2. Навч нь шаргалтах

Навч шарлахад маш олон xүчин зүйл нөлөөлнө. Хамгийн түгээмэл шалтгаан: ургамал хангалттай нарны гэрэл авч чадахгүй байна эсвэл хөрс нь ялзарч байгаатай холбоотой байж болно. Үүнээс гадна шим тэжээл дутагдах, мөн ургамлын үндэс цэцгийн савыг дүүргэсэн (энэ нь тун ховор тохиолдол) байхыг ч үгүйсгэхгүй.

Хэрвээ үндэс цаашид ургах газаргүй болсон бол одоогийн цэцгийн сав багадаж байгааг илтгэнэ, өөрөөр хэлбэл өөр том саванд цэцгээ шилжүүлэн суулгах шаардлагатай. Мөн цэцгийг байнга их услаад байвал навч шарлах магадлал нэмэгдэнэ.

 

3. Навч нь унах

Навч унах – “стресс”-ийн түгээмэл шинж. Ургамлын цэцэг эсвэл навч унаад байвал төрөл бүрийн шалтгаантай холбож үзнэ. Жишээ нь, усалгаа дутагдах эсвэл хэтрэх, агаарын хэмийн огцом өөрчлөлт болон гэрэл дутагдах. Гэхдээ хамгийн түгээмэл шалтгаан нь хүйтэн агаар болон хэтэрхий их усалгаа болно.

Энэ тохиолдолд ургамлыг тайван, дулаан газар байрлуулах шаардлагатай: цэцэг аажимдаа шинэ таатай орчиндоо дасаж сэргэнэ.

 

4. Навчны үзүүр харлах

Ургамал, цэцэг дөнгөж сонирхож эхэлж байгаа хүмүүс үxэж байна гэж ойлгодог. Үнэндээ анхан шатанд нь арга хэмжээ авч чадвал цэцгийг аврах бүрэн боломжтой. Навч үзүүрээрээ харлах нь хэд хэдэн шалтгаантайхэтэрхий хуурай эсвэл хэтэрхий халуун агаар, хөрсөн дэх давсны их агууламж, шим тэжээлтэй бодис дутагдах. Үүнээс гадна ургамлын үндэс ялзарч байж ч болох юм. Бусад тохиолдолд, хорхой шавьж устгах химийн гаралтай бэлдмэл, буруу сонгосон бордоо, тэр бүү хэл дутмаг чийгшил ч нөлөөлнө.

Мөн та усалгаанд хэтэрхий их  ач холбогдол өгсөн байх вий, анхаараарай. Тэгээд бас савтай цэцэг тавьсан газар нь хэтэрхий халуун байгаа эсэхийг шалгахад ч илүүдэхгүй.

 

5. Ургамал хаа нэгтээ тэмүүлэх

Таны ургамал нарын гэрэл рүү тэмүүлээд, харин хуучин навчнууд нь унаад байгааг анзаарсан уу? Энэ нь таны цэцэгт нарны гэрэл шаардлагатай байгааг илтгэнэ. Мөн тайралт шаардлагатай үед ч гэсэн ийм шинж тэмдэг илэрдэг. Ургамлынхаа дээрээс тайр, тун удахгүй зөв ургаж эхэлнэ.

 

6. Толбо үүсэх

Навчин дээр үүссэн толбо нь ихэнх тохиолдолд мөөгөнцрийн халдварыг илэрхийлнэ. Хэрвээ таны ургамлын аль нэг нь толботой болсон байвал бусдыг нь тусгаарлаарай. Халдварлах эрсдэлтэйг анхаар.

Цэцгийг хүйтэн усаар услах эсвэл навчийг усаар байнга шүршдэг бол толбо үүсэх магадлалтай.

 

7. Навч нь жижигрэх

Шинээр гарсан навч нь томрохгүй жижгээрээ байгаад байна уу? Энэ нь хөрс хэтэрхий чийгтэй эсвэл хэтэрхий хуурай байгаатай холбоотой. Хэрвээ навч нь жижгэрч цайраад байвал нарны гэрэл дутагдсан эсвэл бордоо хангалтгүй байгаагаас үүдэлтэй.

 

8. Навчин дээр хар толбо үүсэх

Хар толбо – навчийг гэмтээх нэг төрлийн өвчин, үр дагаварт нь навч нил ягаан дараа нь хар толбо үүснэ. Энэ толбо нь навч, бас мөчир, цэцгэн дээр ч үүсэж болзошгүй. Ихэнх тохиолдолд, төрөл бүрийн мөөгөнцөр, бактерийн гаралтай өвчнөөс шалтгаалдаг.

5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Puujee Purevdulam

    Puujee Purevdulam

    2022/01/13 at 14:47

    。◕‿◕。

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *