17 настай Энэтхэг залуу ганцхан сарын өмнө хуримаа хийсэн эхнэрээ зарж, оронд нь ухаалаг утас худалдаж авчээ

0

Энэтхэгээс ирсэн мэдээ заримдаа биднийг бүр алмайруулж орхидог. Дэлхий дээр үнэхээр хариуцлагагүй ханддаг хүмүүс цөөнгүй бий. Энэ улсын ихэнх ард иргэд нь асуудлаа шийдэхийн тулд эргэлзэх зүйлгүй хамгийн гажиг гэмээр аргыг ашиглах ажээ. Жишээ нь, шинэ ухаалаг утас худалдаж авахын тулд нэг их хэрэггүй зүйлээ зарж болно, тухайлбал эхнэрээ.

unian.net

Сүүлийн үеийн шинэ iPhone-ы төлөө хэн нэгэн өөрийнхөө бөөрийг зарна эсвэл биеийн хүчний хүнд ажил хийдэг гэх мэт хачирхалтай мэдээнүүд хааяа явдаг. Гэхдээ Ражастан мужийн 17 настай залуу эрүүл саруулаар тунгаан бодоод, ажил хөдөлмөр хийх бол өөрт нь тохирох зүйл биш, бас бөөр нь түүнд цаашид хэрэг болох нь ойлгомжтой гэж үзжээ. Эргэн тойрноо харж суухдаа овоо мөнгө олж болох юм гэж бодсон бололтой. Ингээд өөрийнхөө 26 настай авааль эхнэрийг ашиглажээ.

bigpicture.ru

Хамгийн гомдмоор нь залуу энэ шийдвэрийг гаргахаас ердөө сарын өмнө л хуримаа хийжээ. Энэтхэг залуу өөрийн эхнэрээ зарах худалдан авагчийг хэрхэн олсон талаар эх сурвалж мэдэгдээгүй нууц хэвээр үлдээсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол хөрш мужид амьдардаг бэлэвсэн, гэхдээ баян, 55 настай эрд эхнэрээ заржээ. Худалдан авагч эхнэрийнх нь төлбөрт 2400 ам.доллар төлсөн нь баттай мэдээ юм.

Залуугийн хувьд өндөр дүн, энэ мөнгөөр залуу хамгийн алдартай брендийн ухаалаг утас аваад зогсохгүй, үлдэгдэл мөнгөөр нь ресторанд амжилттай наймаа хийснээ тэмдэглэж гэдсээ гартал идсэн сурагтай. Эхнэрийнх нь төрөл садангууд бүхэл бүтэн хүн алга боллоо гэж эрэл сурал болох нь логикийн хувьд ойлгомжтой. Нөхөр ч үнэнээ хэлсэнгүй, эхнэрээ үл мэдэх зүгт зугтаачихсан гэж мэлзжээ.

Сураггүй болсон охины эцэг, эхэд увайгүй хүргэний хариулт юу гэж л таалагдахав. Ингээд тэд албан ёсоор цaгдаад ханджээ. Мөрдөгчид тэр дор нь хэргийн учгийг тайлж худалдагч, худалдан авагч хоёрыг хоёуланг нь бaривчилжээ.

bigpicture.ru

Азаар худалдагдсан эхнэрт муу зүйл тохиолдсонгүй, түүнийг гэрт нь буцаан хүлээлгэж өгсөн байна. Харин орчин цагийн шинэ ухаалаг утас барих дуртай нөхөр гэрийн тав тухтай орчинд жаргах өдөр ихэд хол бололтой. Хүний нaймааны xэргийг Энэтхэг хуулиар хүнд гэмт xэрэг гэж үзэх тул олон жилийн xоригдох ял авах нь ойлгомжтой ажээ.

15
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *