Гэрт өнгө үзэмж нэмэхээс гадна тасалгааны хэмийг бууруулж, өрөө тасалгааг сэрүүцүүлэх үйлчилгээтэй 10 ургамал

0

Халууны улиралд гэртээ тарьж, арчилсан цэцэгс өөрийн навчин дээрх нүх сүвээр дамжуулан агаар дахь нүүрсхүчлийн диоксидийг сорж, чийгшлийг ялгаруулснаар өрөөний хэмийг бууруулж, сэрүүцэх боломжийг олгодог ажээ. Энэхүү үйл явцыг шинжлэх ухаанд эвапотранспираци хэмээн нэрлэдэг байна. Манай сайт уншигч танд орчны хэмийг бууруулж, өрөө тасалгааг тань сэрүүн болгоход туслах 10 ургамлыг танилцуулж байна.

1. Каучук буюу Сүүн шүүст ургамлууд

© _frea / Reddit

Энэ төрлийн ургамал нь үндсээрээ дамжуулан шингээж авсан усаа агаарт чийгшил болгон навч хэсгээрээ ялгаруулдаг ажээ. Иймээс каучук төрлийн ургамлууд олон тооны, том навчтай байх тусмаа илүү их хэмжээний чийгшил ялгаруулна.

Энэ төрлийн ургамлууд нарны шууд тусгалд байхад тохиромжгүй байдаг ба услахдаа хөрсийг нь бүрэн хатааж байж сайтар услаж байх шаардлагатай.

 

2. Ойм цэцэг

© Fragile_Entity / Reddit

Хана, таазнаас өлгөх зэргээр интерьер засалд өргөнөөр хэрэглэгддэг цэцэгсийн нэг бол яах аргагүй ойм цэцэг билээ. Энэ цэцэг нь агаарт агуулагдах формальдегид, ксилол, толуол зэрэг элементүүдийг шүүдэг бөгөөд нарны гэрэлд ойр газарт байршуулан тарихад нэн тохиромжтой.

 

3. Сансевиерия буюу Мөнхрөө цэцэг

© freshme4t / Reddit

Мөнхрөө цэцэг агаарыг цэвэршүүлж, шөнийн цагаар навч нь хөлөрч тасалгааны хэмийг тогтворжуулдаг ажээ. Энэхүү цэцэг нь халуун, хүйтэн, хуурай, чийгтэй, нарны гэрэлд болон харанхуйд гэх мэт бүхий л нөхцөлд тэсвэртэй ургамал гэдгээрээ онцлогтой. Харин хөрсийг бүрэн хатсаны дараа услаж байхыг зөвлөж байна.

 

4. Потос буюу Чөтгөpийн ороонги

© Zhoutopia / Reddit

Энэхүү ургамал нь өрөө, тасалгааны хэмийг тэнцвэржүүлэхээс гадна агаар дахь формальдегид, ксилол, бензол гэх мэт химийн нэгдлүүдийг шүүж цэвэршүүлж байдаг ажээ. Хангалттай хэмжээний арчилгаатай байсан нөхцөлд олон метрийн урттай болж ургах бүрэн чадамжтай ба нарны шууд тусгалаас хол тарих нь зохимжтой. Нарны шууд тусгалд удаан хугацаагаар байсан тохиолдолд навч нь богино хугацаанд хатах эрсдэлтэй.

 

5. Ногоодой цэцэг

© Mars_Hoya / Reddit

Ногоодой нь агаар цэвэршүүлж, өрөө тасалгааны хэмийг бууруулах ерөнхий үйлчилгээтэй ургамал юм. Энэхүү цэцгийг гэрэлтүүлэг сайтай өрөөнд тарих нь зүйтэй боловч нарны шууд тусгалд удаан хугацаагаар байлгаж болохгүйг зөвлөж байна. Ногоодой цэцэг төдийлөн их арчилгаа танаас шаардахгүй бөгөөд зуны улиралд долоо хоногт 2 удаа, хүйтний улиралд 7-10 хоногт нэг услахад л хангалттай.

 

6. Инжирийн мод

© lecorbu01 / Reddit

Өрөө тасалгаандаа тарихад нэн тохиромжтой, агаар цэвэршүүлж, өрөөний чийгшлийг тэнцвэртэй барих эерэг нөлөө үзүүлж байдаг моднуудын нэг бол яах аргагүй инжир мод билээ. Хэрэв та инжирийн мод тарихаар зэхэж байгаа бол нарны гэрэл сайн нэвтэрдэг өрөөнд тарих нь зүйтэй ба халууны улиралд тогтмол усалж байх шаардлагатай. Харин өвлийн улиралд хөрсийг хатаахгүй байхад л хангалттай байдаг аж.

 

7. Зуун наст

© masonb6 / Reddit

Гоо сайхан, эрүүл мэндийн ач тустай гэдгээрээ алдартай алое вера буюу зуун наст нь өрөөний хэмийг тэнцвэржүүлдэг ургамлын тоонд багтдаг ажээ. Энэхүү ургамал нь арчилгаа маш бага шаардах ба зуны улиралд хөрсийг чийгтэй байлгах, өвлийн улиралд сард нэг удаа услахад л хангалттай байдаг гэнэ. Хэрэв та зуун наст тарих гэж байгаа бол нарны тусгал сайтай өрөөнд байршуулахыг зөвлөж байна.

 

8. Нөмөргөнө цэцэг

© PlantyMae / Reddit

Нөмөргөнө цэцэг өрөө тасалгааны илүүдэл чийгийг өөртөө шингээж, өрөөний хэмийг тэнцвэржүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг аж. Энэхүү цэцгийг нарны шууд тусгалаас хол боловч аль болох дулаан газар байрлуулахыг зөвлөж байна. Услахдаа нэрмэл ус эсвэл борооны усаар өдөр бүр бага хэмжээгээр усалбал нэн тохиромжтой байдаг ажээ.

 

9. Пальма дал мод

© FerociousMau64 / Reddit

Энэхүү ургамал нь агаарыг маш сайн шүүн цэвэршүүлж, агаар дахь химийн нэгдлүүдийн агууламжийг эрс бууруулдаг гэдгээрээ онцлог. Нарны гэрлээс хол орчинд тарихад зохимжтой.

2 метрийн өндөртэй пальма дал мод 24 цагт дунджаар 1 литр усыг өөртөө шингээж, гадагшлуулах замаар өрөөний хэмийг тэнцвэртэй барихад тусалдаг аж. Арчилгааны хувьд хөрсийг тогтмол чийгтэй байлгахад анхаарах шаардлага тулгардаг байна.

 

10. Мөнгөн цэцэг

© mightyhund / Reddit

Тийм ч их нарны гэрэл тусдаггүй өрөөнд тарихад хамгийн зохимжтой цэцэгсийн нэг бол мөнгөн цэцэг билээ. Мөнгөн цэцэг нь 50 см орчим өндөртэй болж ургадаг ба орчны агаар дахь хортой нэгдлүүдийг шүүн цэвэрлэж байдаг. Үүний зэрэгцээ тус цэцэг нь өрөөний чийгшлийг нэмэгдүүлж, халууны улиралд орчныг сэрүүцүүлэх үүргийг ч давхар гүйцэтгэдэг ажээ.

Хэрэв та өрөө тасалгааныхаа агаарыг цэвэршүүлж, дулааныг тэнцвэржүүлэх хүсэлтэй бол аль болох чийглэг навчтай мөнгөн цэцгийг сонгож тарихыг зөвлөж байна. Гэхдээ энэ ургамал нь гэрийн тэжээвэр амьтанд үрэвсэл үүсгэх зэргээр сөрөг нөлөө үзүүлэх явдал байдаг гэдгийг анхааруулах нь зүйтэй болов уу.

Та гэртээ цэцэг тарих дуртай юу? Хэрэв тийм бол та гэртээ хэдэн төрлийн, хэдэн цэцэгтэй вэ?

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *