Өнгөрснөөс үлдэж хоцорсон Нью Йорк хот

0

Өнгөрснөөс үлдэж хоцорсон Нью Йорк хотУугуул Америкчууд анх ирсэн цаг үед, Христээс өмнөх тооллын 10,000 орчим жилийн тэртээгээс үүх түүх нь эхэлдэг Нью Йорк хот бол АНУ-ын баялаг түүхийн нэгээхэн хэсэг юм. Готтам, Том алим гэхчилэн янз бүрээр нэрлэгдэж байсан энэ хотыг зүгээр л “Хэзээ ч унтдаггүй хот” гэж нэрлэх нь ч бий. Энэ хотыг Европчуудаас анх Франц улс 1524 онд нээж, 1609 онд Голландчууд энэ анх суурьшиж эхэлсэн. Түүхийн янз бүрийн цаг үеийг туулсаар Америкийн гадны жуулчдыг хамгийн ихээр татдаг хот болсон өнөөгийн Нью Йорк хотын өнгөрсөн болон өнөө цагийн дүр төрхийг нэгтгэсэн сонирхолтой бөгөөд түүх өгүүлсэн гэрэл зургуудыг үзэгч та бүхний мэлмийд хүргэж байна.

1. 1942.3.19. Бруклин дэх Дин Стрит 497-р барилгын хаалганы дээд талын ирмэг дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан хатагтай Эдна Эгберт /Edna Egbert/ өөрийг нь аврахыг оролдож байгаа цагдааг эсэргүүцэж байна.
497 Dean st.
2. Эх зураг
 
3. 1928.7.1. Бруклины гудамжинд хэвтэж байгаа тухайн цаг үеийн хамгийн нөлөө бүхий дээрэмчдийн нэг Фрэнки Йел /Frankie Yale/-ийн цогцос. Нэгэн бааранд сууж байгаад эхнэрт нь ямар нэгэн таагүй зүйл тохиолдсон тухай мэдээг утсаар хүлээн авсан Фрэнки шинэхэн Линкольн Купе /Lincoln Coupe/ машиндаа үсрэн сууж, гэр рүүгээ давхисан ч нэгэн уулзвар дээр түүнийг зэвсэглэсэн эрчүүд зогсоохыг оролдсон байна. Фрэнки тэднээс зугтан давхихдаа жолоодлогоо алдан Боро-Паркын нэгэн орон сууцны барилгыг мөргөж, газар дээрээ нас баржээ.
923 44th st.
4. Эх зураг
 
5. 1951.1.11. Есүс, Мэри нарын ариун зүрхний сүм /The Church of the Sacred Hearts of Jesus and Mary/ нэртэй энэ сүм бараг бүрэн шатсан ч хожим нь сэргээн барьжээ.
Hicks St. and Summit St.
6. 1958.7.28. Дөнгөж шоронгоос суллагдсан нэгэн эр сурсан зангаараа машин хулгайлаад зугтахдаа Классон өргөн чөлөөний Пэсифик гудамжны буланд хурд хэтрүүлсний улмаас хяналтаа алдаж, гэрлийн шон мөргөсөн юм.
Classon Ave and Pacific st.
7. 1961.1.31. Бруклины төв дэх 30 давхар барилгад хий алдагдсаны улмаас томоохон дэлбэрэлт болох үед 28 хүн гэмтэж бэртсэн бөгөөд барилгын хувьд цонхных нь шил хагарснаас өөрөөр ямар ч эвдрэл сүйдэл учраагүй билээ.
66 Court St.
8. 1946.2.16. Уильямсбург дэх орон сууцны барилгын гурван давхарт гарсан галыг унтраахаар оролдож байгаа гал сөнөөгчид. Энэ барилга одоо ч байдаг ба хоёр давхартай болжээ.
31 Grabd St.
9. 1943.7.22. Нью Йоркын нийтийн номын сан руу явах замаар явж байгаа байлдааны төмөр хөлөг
Park Row
10. 1960.12.17. Нью Йоркын тэнгэрт нисэж байсан Юнайтед Эйрлайнсын 826-р нислэгийн онгоц, Транс Уорлд Эйрлайнсын 266-р нислэгийн онгоцнууд мөргөлдсөн аймшигт ослын дараа энэ зургийг авчээ. Онгоцнуудын нэгний сэг Бруклин Парк Слоупын орон сууцны хэсэгт унаж, олон барилгыг сүйтгэсэн юм. Онгоцонд байсан 128 зорчигчид бараг бүгд амь үрэгдэж, 11 настай Стефен Балтз /Stephen Baltz/ гэгч хүү амь гарсан. Гэвч ноцтой түлэгдэж, шатаж байсан хөдөлгүүрийн түлшинд уушиг нь түлэгдсэн хүү ослын маргааш нас барсан юм. Энэ осол тухайн үеийн иргэний нисэхийн түүхэн дэх хамгийн том осол байсан юм.
7th Ave. and Sterleng pl.
11. Лайф /Life/ сэтгүүлийн гэрэл зурагчны авсан зураг
 
12. 1959.4.4. Байшингийнхаа өмнө гурван дугуйтаа унан явж байсан 3 настай Марта Картагена машинд мөргүүлэн амь үрэгдсэн ба түүний том эгчийг тайтгаруулахыг оролдож байгаа пастор харагдаж байна. Энэхүү аймшигт ослоос үлдсэн тоосгоны хэлтэрхийний ул мөр одоо ч бий.
Porter Ave. and Harrison Pl.
13. 1961.2.26. Хуучин загасны захад гарсан гал. Энэ барилга одоо ч бий боловч зарим давхрууд нь байхгүй болсон.
Fulton Fish Market
14. 1950.7.30. Цагдаа нар амиа хорлосон байж болзошгүй мөрдөгч Майкл Дауэр /Michael Dauer/-ын цогцосыг хамгаалан зогсож байна.
Prospect Park, Wes and 15th st.
15. 1957.1.31. Бруклины нэгэн барилгын үүдний өрөөнд толгойдоо 4 удаа буудуулан амь алдсан ‘Хар луйварчин’ хочит жижигхэн дээрэмчин Сальваторе Санторо /Salvatore Santoro/-гийн цогцос хэвтэж байна.
475 1/2 Hicks St.
16. 1961.9.25. Бронксын орон сууцны барилгын шатан дээр хартай нөхөр Жеймс Ленарес /James Lenares/-аа буудан хороосон Жозефина Дексидор /Josephina Deksidor/
992 Southern blvd.
17. 1958.2.16. Элкинс Пейпр энд Твайн Ко. /Elkins Paper & Twine Co./ компаний барилгад гарсан аюултай галын улмаас барилга бүхэлдээ шатаж, үнс нурам болсноор барахгүй 6 гал сөнөөгчийн алтан амийг авч одсон юм.
137 Wooster st.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *