Туршлагатай эцэг эхчүүд хүүхэдтэйгээ аль болох хамтдаа тоглохыг чухалчилдаг нь ямар шалтгаантай холбоотой байдаг вэ?

0

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө уулыг хөдөлгөж, усыг ч эргүүлж чадах мэт байдаг боловч мэргэжилтнүүдийн хувьд хүүхэдтэйгээ зүгээр л хамтдаа тоглож байхад хангалттай гэж зөвлөдөг ажээ. Ажил ихтэй, завгүй амьдралд та хүүхдэдээ жаахан л зав гаргаж, хамтдаа тоглож, хүүхдийнхээ төсөөллийн ертөнцөд орж тоглоход л түүний ирээдүйд асар их эерэг нөлөө үзүүлнэ гэдэг гайхмаар биш гэж үү? Манай сайт уншигч танд хүүхдэдээ багахан цаг гаргаж хамтдаа тоглох нь хүүхдэд ямар эерэг нөлөөтэй болохыг хүргэж байна.

1. Хүүхдүүд тоглож байх үедээ төсөөлөлдөө орж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхэд тоглож байхдаа төсөөлөлдөө орж, айдасгүй хөлөг баатар болсон мэт өөрийгөө төсөөлөх нь бий. Гэвч насанд хүрсэн хүмүүс хүүхдүүдийг тоглох үедээ жолооч болсон мэт өөрийгөө мэдэрч, цаасан хайрцаг бариад түүнийгээ пуужин гэж төсөөлөх, хүүхэлдэйн тоглоомнуудтайгаа хамт цай уух зэргээр төсөөллийн ертөнцдөө автаж байдаг гэдгийг ойлгодоггүй. Хүүхдүүд тоглох үедээ хэвийн бус үйл хөдлөл гаргах, хөгжилдөхийн тулд ямар нэгэн зүйлс хийж эхлэх нь тэд төсөөлөлдөө автаж тоглож байгаагийн илрэл ажээ.

 

2. Хүүхэдтэйгээ тоглох нь тэднийг ирээдүйд илүү төлөвшилтэй нэгэн болоход тустай.

© shutterstock.com, © shutterstock.com

Хүүхэдтэйгээ цаг гаргаж тоглох нь хүүхдийн зан аашийг тогтворжуулж, ирээдүйд сэтгэлзүйн асуудлаас хол байхад нь тустай гэдгийг судлаачид нотолсон байдаг. Иймээс ч хүүхэдтэйгээ тоглож байгаагүй ээжүүд хүүхэдтэйгээ ойлголцох, сэтгэлзүйг нь ойлгоход хүндрэлтэй байдаг нь ажиглагджээ. Иймээс бяцхан үрийнхээ төсөөллийн ертөнцийг ойлгож, тэдэнтэй цаг гарган тоглож байгаарай.

 

3. Хэрхэн хүүхдээ том хүн болсон байгаа мэт төсөөлж тоглох вэ?

© channingtatum / instagram, © schwarzenegger / instagram

18 сартайгаас эхлэн хүүхдэд өөрийн төсөөлөлдөө автаж, сэтгэж тоглох зэрэг чадварууд хөгжиж эхэлдэг ажээ. Тухайлбал, насанд хүрсэн хүний нүдээр энгийн нэг гадил жимс харагдаж байж болох ч тэдний хувьд энэ жимс гар утас байж болно. Түүнчлэн бодит биш хий зүйлсийг байгаа мэтээр ярьж, харилцаж төсөөлөлдөө автах явдал ч бий. Энэ төрлийн төсөөллийн ертөнц нь тэдний сонирхлыг хэдэн өдрөөс эхлээд хэдэн 7 хоногоор ч үргэлжлэх боломжтой.

Иймээс хэрэв хүүхэд тань танд гадил жимс өгөөд утас дуугарч байна хэмээн ярьж эхэлбэл зүгээр л гар утсаа авч байгаагаар түүний төсөөллийг дэмжиж тоглоорой.

 

4. Эцэг, эхчүүдийн сэтгэлзүйн байдал хүүхэдтэйгээ тоглох давтамжид сөргөөр нөлөөлдөг.

© depositphotos.com, © depositphotos.com

Хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй эцэг, эхчүүдийн сэтгэлзүйн эрүүл мэнд хүүхдэд ч мөн нөлөөлж байдаг нь нууц биш. Тухайлбал, сэтгэл санааны хувьд тогтворгүй, стресс ихтэй эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ургуулан бодож, төсөөлөлд нь автаж тоглох явдал тун бага байдаг ажээ. Тэдний төсөөллийн ертөнцөд орж хамтдаа тоглох нь хүүхдэд маш том эерэг нөлөө үзүүлж байдаг учраас эцэг, эхчүүд өөрсдийн сэтгэл санаандаа ч анхаарал хандуулж байх нь зүйтэй.

 

5. Хэн нэгний дүрд орж, төсөөлөн бодож тоглох нь ямар ач тустай байдаг вэ?

Төсөөлөн бодож, хэн нэгний дүрд орж тоглох нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд эерэг нөлөөтэй гэдгийг хүмүүс мэддэг боловч олон хүмүүс үүнийг дэмий цаг үрсэн зүйл гэж харах нь түгээмэл байдаг. Харин мэргэжилтнүүд ийнхүү тоглох нь хүүхдийн танин мэдэхүй, нийгмийн харилцаа, хэл ярианы хөгжилд том нөлөө үзүүлж байдгийг онцолжээ.

Түүнчлэн ургуулан бодож, төсөөлөлдөө автаж тоглох нь хүүхдийг амьдралын өдөр тутмын зүйлсийн талаар ерөнхий ойлголттой болоход тусалдаг байна. Тухайлбал нэгэн судалгаагаар хүүхдийг ан амьтны талаар ургуулан бодож тоглуулахад тэд оршин байдаг гэдгийг нь ч мэдэхгүй амьтдын талаарх асуултанд төвөггүй хариулж байсан гэдэг. Иймээс аливаа зүйлсийг хамтдаа ургуулан бодож тоглож байх үедээ сургавал илүү үр дүнтэй байх болно.

 

6. Хүүхдийн төсөөлөн бодож тоглохыг нь хэрхэн дэмжих вэ?

© johnlegend / instagram, © jensenackles / instagram

Хүүхэд төрөлхийн тоглож наадах хүсэл тэмүүлэлтэй байдаг билээ. Иймээс олон төрлийн тоглоом авч өгч түүний анхаарлыг сарниулахын оронд төсөөлөн бодож тоглох орчныг нь бүрдүүлж, хувцас өмсгөл, жижиг хэмжээний тоглоомон гал тогооны өрөө зэрэг зүйлсийг бэлдэж өгөх нь хамгийн зүйтэй.

Та хүүхэдтэйгээ төсөөлөн бодож, хэн нэгний дүрд орж тоглох дуртай юу?

8
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *