Урлагийн салбараас тэс өөр мэргэжлээр суралцаж төгссөн хэдий ч өдгөө жүжигчний карьер нь тун амжилттай яваа 15 алдартан

0

Урлагийн ертөнцөд дуулж, бүжиглэж, хөгжим тоглож, спортоор хичээллэдэг гэх мэт олон төрлийн авъяастай хүмүүс маш олон байдаг билээ. Харин тэдний хувьд алдар нэрд хүрэхийн төлөө авъяас чадвараа хөгжүүлээд зогсохгүй өөрсдийн боловсролд ч давхар хөрөнгө оруулахаа хэзээ ч мартдаггүй нь мэдээж. Манай сайт уншигч танд Харвадын Их Сургууль зэрэг томоохон сургуулиудад амжилттай сурч, дүүргэсэн алдартнуудыг танилцуулж байна.

1. Natalie Portman — Сэтгэлзүйч

92nd Annual Academy Awards at Hollywood

Холливудын алдарт жүжигчин Natalie Portman 1999 онд Харвардын Их Сургуулийн сэтгэлзүйн ангид элсэн орж суралцаж байжээ. Тухайн үед сургуульд сурахын зэрэгцээ тэрбээр “Star Wars” кинонд тоглож байсан гэдэг. Энэ тухай тэрбээр, “Эрдмийн зэрэг авах нь миний хувьд Холливудын од байхаас чухал зүйл байсан. Од байхаас илүү ухаалаг нэгэн байхыг би илүүд үздэг” хэмээн ярьж байжээ.

 

2. Cole Sprouse — Археологич, гэрэл зурагчин

© colesprouse / Twitter

“Riverdale” цувралын од Cole Sprouse Нью-Йоркын Их Сургуульд 2011 онд элсэн орсон бөгөөд археологийн чиглэлээр сурч Болгар улсад малтлага хийж, олон судалгаа, лабораторийн ажилд оролцож байжээ. Мөн тэрээр газарзүйн мэдээллийн систем болон гэрэл зургийн салбарын өргөн мэдлэгтэй ба Teen Vogue болон W Magazine-д зурагчин хийж байсан аж.

 

3. Dylan Sprouse — Видео тоглоом зохион бүтээгч

© colesprouse / Twitter

Дисней студийн бүтээл “The Suit Life of Zack and Cody” цувралаараа алдартай Dylan Sprouse 2011 онд ахын хамтаар их сургуульд элсэн орж, видео тоглоомын загварчлал чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж байжээ.

 

4. Mara Wilson — Зохиолч

Marawilson / Instagram

Бяцхан охин байхдаа Матилдагийн дүрээрээ бидний эртний танил болсон жүжигчин Mara Wilson Нью-Йоркын Их Сургуулийг зохиолч мэргэжлээр төгссөн бөгөөд зохиол бичдэггүй талаараа тэрбээр, “Миний дүрд нь тоглохыг хүссэн маш олон зохиол бэлэн байхад надад зохиол бичих сонирхол яаж байх вэ?” хэмээн хошигнон ярьж байжээ.

 

5. John Legend — Англи, Афро-Америкийн уран зохиол судлал

Johnlegend / Instagram

Нэрт дуучин, хөгжмийн зохиолч John Legend залуу насандаа Харвардын Их Сургууль зэрэг олон их сургуулиудаас тэтгэлгийн санал, урилга авч явсан чамгүй сурлагатай нэгэн байсан ажээ. Гэсэн ч тэрээр Пенсилванийн Их Сургуулийг сонгон Англи, Афро-Америкийн уран зохиол судлал чиглэлээр суралцаж, 1999 онд эрдмийн зэрэг хамгаалж байжээ. Мөн тэрээр 2012 онд Ховардын Их Сургуульд, 2020 он Беркелей Хөгжмийн Коллежид докторын зэрэг хамгаалсан.

 

6. Hugh Laurie​ – Археологич, антропологич

© Joel C Ryan/Invision/AP/Invision/Invision/East News

Грегори Хаусын дүрээрээ алдартай Hugh Laurie Их Британийн Оксфордод төрж, өссөн нэгэн бөгөөд Кембрижийн Их Сургуулийн Селвин Коллежийг археологич, антропологич мэргэжлээр дүүргэж байжээ. Мөн тэрээр дарвуулт завины сэлүүрчин байсан ба олимпын наадамд ч эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай.

 

7. Freddie Highmore — Испани, Араб хэл

© Bakounine/ABACA/Abaca/East News

“Charlie and Chocolate Factory”, “Bates Motel”, “The Good Doctor” зэрэг кино, цувралуудаараа алдартай тэрбээр Кембрижийн Их Сургуулийн Эммануэль Коллежид испани, араб хэлээр мэргэшин төгссөн нэгэн аж. Уншигч та ч өмнө нь түүний өгч байсан ярилцлагуудыг сонсож байсан бол испани хэлээр төгс ярьж байгааг нь анзаарч байсан биз ээ.

 

8. Steve Carell — Түүхч

© Hahn Lionel/ABACA/Abaca/East News

“The Office” цувралын Michael Scott-ын дүрээрээ алдартай жүжигчин, комедиан Steve Carell 1984 онд АНУ-ын Охайо мужийн Гранвиллийн Их Сургуулийг түүхч мэргэжлээр суралцан төгсчээ.

 

9. Edward Norton — Түүхч

© Justyna ROJEK/East News

“American History X” болон “Birdman” киногоороо алдартай тэрбээр Йелийн Их Сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэж байсан бөгөөд дорнын философи, одон орон судлалын салбарыг ч мөн ихээр сонирхон судалдаг аж.

 

10. Rebel Wilson — Хуульч

© UNSW Law & Justice / Facebook, © RebelWilson / Twitter

“Pitch Perfect”, “Jojo Rabbit”, “Bridesmaids” зэрэг киногоороо алдартай австрали жүжигчин бүсгүй 2009 онд UNSW Сидней Их Сургуульд урлаг судлаач болон хуульч мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалж байжээ.

 

11. Brian May — Физикч, одон орон судлаач

© KYDPL KYODO/Associated Press/East News

Домогт Queen хамтлагийн гитарчин Brian May 1968 онд Лондон Коллежийг физикч, одон орон судлаач мэргэжлээр сурч төгсчээ. Мөн тэрээр “Задгай сансарт байгаа тоос, шороо нарны гэрлийг ойлгох нь” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Түүний докторын судалгааны ажлыг 1972 онд “Nature”, 1975 онд “The Astronomical Society” сэтгүүл нийтэлж байсан гэдэг. Түүнчлэн тэрээр Дэлхий ван гарагийг судлах ажилд НАСА агентлагтай хамтран ажиллаж байжээ.

 

12. Gabrielle Union — Социологич

Gabunion / Instagram

Загвар өмсөгч, жүжигчин Gabrielle Union АНУ-ын Калифорнийн Их Сургуульд социологич мэргэжлээр суралцаж байсан ч тухайн үедээ тэрээр загвар өмсөгч болохоор зориг шулуудаж байсан гэдэг. Хожим кино урлагт хөл тавьж “City of Angels” цувралд эмч Courtney Ellis-ийн дүрээрээ олны танил болсон билээ.

 

13. Brooke Shields — Францын уран зохиол судлал

Brookeshields / Instagram

“The Blue Lagoon” киногоороо олны танил болсон жүжигчин Brooke Shields Принцтоний Их Сургуульд францын уран зохиол судлаач мэргэжлээр сурч байжээ.

 

14. Miranda Cosgrove — Сэтгэлзүйч

Mirandacosgrove / Instagram

Nickelodeon сувгийн өсвөр насныханд зориулсан “iCarly” зэрэг олон цувралуудад тоглож байснаараа бидний эртний танил болсон Miranda Cosgrove 2012 онд Өмнөд Калифорнийн Их Сургуулийг сэтгэлзүйч мэргэжлээр суралцан төгсчээ.

 

15. Dwayne Johnson — Гэмт xэрэг судлаач

Photo by John Parra/WireImage

“The Rock” хочит Dwayne Johnson кино урлагт хөл тавихаасаа өмнө WWE мэргэжлийн бөх, америк хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин зэрэг олон салбарт хүч үзэж байсан нэгэн. Харин түүний академик боловсролын хувьд 1995 онд Майамигийн Их Сургуулийг гэмт xэрэг судлаач мэргэжлээр дүүргэж байжээ.

Таны хувьд дэлхийд тэргүүлэх сургуулиудын алинд нь суралцахыг хүсдэг вэ?

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *