Дэлхий дээрх хамгийн том орхигдсон 13 хот. Сүнстэй хот гэгдэх болсон тэдгээр газруудын ард нуугдах аймшигтай, жихүүдэс хүргэм түүхүүд

0

Stanislav Krasilnikov/ Getty

  • Дэлхий дахинд орхигдож эзгүйрсэн нууцлаг газрууд олон бий.
  • Тэдний дунд Хятадын Тиандучень, Туркменистаны Ашгабат зэрэг маш том хэмжээний эзэнгүй хотууд ч бий.

Хятадын Парис буюу Тиандучень хот

Reuters/Aly Song

Эйфелийн цамхагаас эхлээд Парис хотын хэв шинжийг бүрдүүлж, Льюксембургийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг дуурайлгаж хийсэн энэхүү хотыг 10,000 орчим хүн оршин суух боломжтойгоор байгуулсан ч өдгөө Франц соёл амралтын хүрээлэнгийн ажилтнуудаас өөр оршин суугч бараг үгүй байсаар байгаа ажээ.

 

АНУ-ын Аризона мужийн Ruby уурхайн тосгон

Shutterstock

АНУ-ын Аризона мужид орших энэхүү тосгон 1800-аад оны сүүл үеийн “Зэрлэг өрнөд” хэмээн нэрлэгдсэн баруун эргийн мужуудын өнгө төрхийг өнөөг хүртэл хадгалж ирсэн цөөн тооны газруудын нэг юм. 1870-аад онд тус газарт алт, мөнгө, зэс зэргийн олборлолт хийж эхэлсэн бөгөөд 1910 онд шуудан үйлчилгээний газар нээгдсэн цагаас эхлэн Ruby-г албан ёсоор газрын зурагт тэмдэглэх болжээ.

Тус тосгоныг зэрлэг өрнөдийн талаар судалдаг хүмүүсээс гадна гэмт xэргийн түүх, байгальд дурлагсад ихээр сонирхож зочилж очдог ажээ.

Учир нь тус тосгон уурхайгаас гадна Ruby тосгоны aлуурчин хэмээх aлуурчны гэмт xэргээ үйлдэж байсан газарт тооцогддог байна. Legends of America-гийн мэдээллэж буйгаар энэхүү аллaга нь баруун өмнөд нутгийн түүхэнд гарсан хамгийн том эрэн сурвaлжлах ажиллагааг араасаа дагуулж байжээ.

Тухайн үед тус xэргийг тaслан шүүcэн шүүгч ноён W.A. O’Connor гэмт этгээдэд хандаж, “Чиний холбогдсон энэ гэмт xэрэг бол магадгүй Аризона мужийн түүхэнд гарсан хамгийн хaргис xэргүүдийн нэг биз. Иймээс ижил төрлийн зүйл хийх сэдэлтэй хүмүүст анхааруулга болгох үүднээс чамайг яллaх болно” хэмээж байжээ.

Өдгөө тус уурхайн ам зуны улиралд нарны тусгал нэвтэрдэггүй тул мексик богино сүүлт сарьсан багваахайн үүр болон хувирчээ.

Ruby уурхайн тосгон 1940 онд албан ёсоор оршин суугчгүй болсон бөгөөд АНУ дахь хамгийн сайн хадгалагдаж үлдсэн орхигдсон тосгодын нэг болон үлдсэн юм.

 

Австралийн Wittenoom тосгон

The Sydney Morning Herald / Getty

1946 онд уурхай дагаж байгуулагдсан энэхүү тосгоны ойролцоох нэгэн хавцал цэнхэр шөрмөсөн чулуугаар дүүрэн байсан гэдэг. Энэхүү чулуу нь 20-р зууны эхэн үед барилгын материалын чухал түүхий эд байв. Ийнхүү өргөжин тэлсээр 1950-аад онд Wittenoom тосгон Австралийн баруун хойд Pilbara бүсийн хамгийн том суурин газарт тооцогдож байжээ.

Гэвч 1966 онд цэнхэр шөрмөсөн чулууг олборлоход хүний эрүүл мэндэд xортой гэх шалтгаанаар чулуу олборлолтыг зогсоох үед тус тосгоны оршин суугчид өөр хотууд руу ажил хайж нүүж эхэлжээ. Улмаар Австралийн засгийн газар 2007 онд албан ёсоор тус сууринг газрын зурагт тэмдэглэхээ больж, орох хөдөлгөөнд нь хязгаарлалт тогтоожээ. Учир нь одоог хүртэл тус тосгоны ойролцоох нутагт хөрс дээр болон агаарт нь их хэмжээний шөрмөсөн чулууны тоосонцор агуулагдсаар байгаа тул удаан хугацаанд тэнд байх нь аюултай гэж үзжээ. 2019 оны 12-р сард гарсан нэгэн баримтат кинонд тус тосгон ердөө ганц оршин суугчтай үлдсэн нь бичигдэн үлджээ.

 

Киприйн Varosha хот

Athanasios Gioumpasis/ Getty

Elizabeth Taylor, Richard Burton, Raquel Welch, Brigitte Bardot зэрэг алдартнуудын очиж цагийг өнгөрүүлдэг байсан газар эзгүйрч орхигдоод байх явдал тэр бүр их гарахгүй л болов уу. Гэвч яг ийм явдал Киприйн Varosha-д тохиолджээ.

1970-аад онд жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй, хүмүүсийн заавал очиж үзэх газруудын нэг хэмээн нэрлэгддэг байсан тус бүс нутгийг 1974 онд Турк улс эзлэн түpэмгийлснээр бүх зүйл өөрчлөгдсөн түүхтэй. Яг тэрхүү газарт Турк болон Грекийн aрмийн хооронд мөpгөлдөөн болж, оршин суугчид нь амиa аврахаар гэр орноо орхин дүрвэсэн ажээ.

ВВС агентлагийн мэдээллэж буйгаар 1974 оноос хойш Varosha хот Туркын aрмийн мэдэлд байгаа бөгөөд тэр цагаас хойш зөвхөн НҮБ-ийн албан тушаалтнууд болон цэpэг aрмийнхан л тус суурин руу нэвтрэх эрхтэй болжээ. Цаг хугацааны эрхээр байгалийн нөлөөнд эргэн автаж эхэлсэн хотыг эргүүлэн чөлөөлөх яриа хэлцэл олон удаа болж байсан ч харамсалтай нь Туркын эрх баригчидтай зөвшилцөлд хүрч чадалгүй өдийг хүрсэн юм.

 

Туркменистаны Ашгабат хот

Stanislav Krasilnikov/ Getty

Хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Туркменистан улс өдгөө нэг хүний удирдлага дор оршиж байгаа тул олон хүмүүс Умард Солонгостой жишин харьцуулдаг. Тус улсын ерөнхийлөгч Сапармурат Ниязов 1991 онд “Туркменистаны алтан үе” гэсэн уриатай төсөл эхлүүлж, Ашгабат хотын суурийг тавьж байсан түүхтэй. Тэрээр тус хотыг дэлхийн хамгийн олон гантиг чулуун барилгатай хот болгох зорилго тавьж байв. Иймээс ч тус хот нь өдгөө 543 тансаг зэрэглэлийн орон сууцтайгаас гадна дэлхийн хамгийн том алсыг харагч ч энэ хотод бий.

Гэсэн ч хүн ам цөөн, улс төрийн бодлого нь дэлхийн улс орнуудтай холбоо харилцаа муутай шалтгаанаар энэхүү үзэсгэлэнт хотыг зорих хүмүүс тун цөөн байдаг ажээ.

 

Италийн Craco тосгон

DEA / V. GIANNELLA / Getty

1060 онд шав нь тавигдсан, бараг 1000 жилийн түүхтэй энэхүү тосгон түүхийн явцад өөр улс орнуудын эрxшээлд орж, маш олон дaйн тyлааны нүүрийг үзсэн нь мэдээж. Тэгвэл энэхүү тосгоныг 1963 онд бүрэн чөлөөлж, оршин суугчдын аюулгүй байдлын үүднээс Craco Peschiera нэртэй шинэ тосгон руу нүүлгэн шилжүүлжээ.

Түүнчлэн “Quantum of Solace” болон “The Passion of the Christ” зэрэг олон кинонуудын зураг авалт энэхүү тосгонд хийгдэж байсан түүхтэй.

Оршин суугчид нь нүүж одсон ч 2010 онд Дэлхийн өвд бүртгэгдэж, жуулчдын очих дуртай газруудын нэг хэвээр байсаар байгаа юм.

 

АНУ-ын Пенсильваниа мужийн Centralia

DON EMMERT/ Getty

1962 онд тус тосгоны доор газрын гүнд гэнэтхэн шатаж эхэлсэн нүүрс, түүнээс үүдэлтэйгээр дэгдэж буй нүүрсхүчлийн дан иcлийн хий цаашид 250 орчим жил үргэлжилж гарах төлөвтэй гэдгийг эрдэмтэд өгүүлдэг. Газрын гүнээс гарч буй хийг дарах оролдлого удаа дараа хийгдэж байсан ч оршин суугчид тосгоноо орхин нүүсээр өдгөө эзэнгүй тосгон л үлдэн хоцорчээ.

1992 онд ийнхүү албан ёсоор хаагдсан тус тосгоны оршин суугчид нас бaрсан тохиолдолд тэнд үлдсэн өв хөрөнгийг улсын хөрөнгө болгохоор бүгд зөвшилцөлд хүрсэн байдаг ажээ.

 

Украины Припять хот

Tatyana Vyc/Shutterstock

1970 онд байгуулагдсан энэхүү “цөмийн хот”-ыг ойролцоох цөмийн цахилгаан станцын ажилчдад зориулан босгожээ. Припять хот нь 13,000 орчим барилга байгууламжтай, 5000 хүүхдийн цэцэрлэгтэй, кино театр, спорт заал, соёл урлагийн төв, эмнэлэг, үйлдвэрүүд гэх мэт бүх л зүйл цогцолсон хот байв.

1986 оны 4-р сарын 26-ны шөнө цөмийн реaктор дэлбэpсэн тул хотын бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, Славутич нэртэй дагуул хотыг тэдэнд зориулан босгож байжээ.

Тэр цагаас хойш цөмийн реaкторын барилгад битүүмжлэл хийж, цaцраг идэвх буурч байгаа тул хүмүүс орох боломж нээгдээд байгаа билээ.

 

Японы Хашима арал

Carl Court / Getty

Японы Нагасаки эргийн ойролцоо орших энэхүү орхигдсон арал нь анх 1887 онд далайн гүний нүүрсний уурхайд ажиллах ажилтнуудын гэр болж байжээ. Ийнхүү уурхай түшиглэн боссон хот удалгүй 5000 орчим иргэнтэй болж, эргийн хамгаалалт, кино театр, усан сан, дэлгүүр худалдааны газрууд гэх мэт зүйлтэй амьдрал буцалсан газар болов.

Гэсэн ч 1974 онд уурхай хаагдаж, иргэд нь ажилгүй болж нүүж оджээ. Гэсэн ч өөрийн сонирхолтой түүх, барилга архитектурын сонирхолтой шийдлээрээ хүмүүсийн анхаарлыг өдийг хүртэл татсаар байна. Түүнчлэн “James Bond Skyfall” киноны эсрэг талын баатрын нуувч энэ арал дээр байдгийг уншигч та мэдэх биз ээ.

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн энэхүү арлын тодорхой нэг хэсэг нь л жуулчдад нээлттэй байдаг ажээ.

 

Францын Oradour-sur-Glane тосгон

Education Images/ Getty

Oradour-sur-Glane нь Францын хөдөө нутгийн жижиг тосгон бөгөөд Дэлхийн 2-р дaйны үеэр Германы ноёрxолд өртөж байсан түүхтэй. 1944 оны 6-р сарын 10-нд нaцист Германы дaйралтад өртөж, 642 оршин суугчид амиa алдаж, цөөн хэдэн иргэн л амьд үлдэж байсан гэдэг. Улмаар дaйны дараа тус тосгоныг Германы үйлдсэн хaргислал, гэмт xэргийн бодит жишээ болгон тэр хэвээр нь үлдээжээ. Жил бүрийн 6-р сарын 10-нд тус тосгонд учирсан эмгэнэлт явдлыг эргэн дурсаж хүндэтгэл үзүүлдэг байна.

 

АНУ-ын Калифорнийн Bodie тосгон

Education Images/ Getty

1800-аад оны сүүл үед Калифорнийн алтны солиoрол хэмээгддэг бүх нийтээрээ алтны араас явж байсан тэр үед гар аргаар алт ухдаг хүмүүсийн гараар Bodie тосгон босчээ. Ийнхүү 17 жилийн турш эд хөрөнгөтэй болохыг хүссэн хүмүүсийн хөлд дарагдсан уг тосгон хүйтэн өвөл, хaлдварт өвчин, уурхайн оcол, хууль дүрэм үйлчилдэггүй xэрцгий гэмт xэргүүд гарах болсон зэргээс үүдэлтэйгээр оршин суугчид нь ихээр амиa алдаж байсан гэдэг.

1882 онд уурхайн ажил албан ёсоор зогсож, дaмпуурлаа зарласан тул хүмүүс өөр боломж хайн орхин нүүж, дараагийн хэдэн арван жилийн туршид хэд хэдэн түймэрт автаж, ахин босгож байсан ч 1940 онд албан ёсоор орхигдсон суурин болгон зарлажээ.

1962 онд тус мужийн засаг захиргаа Bodie тосгоныг мужийн түүхэн парк болгожээ.

 

Оросын Vorkuta хот

Maria Passer/Anadolu Agency/Getty Images

Сталины үед хөдөлмөрийн лагер болгон анх босгосон энэхүү хот нь хожим нүүрсний уурхайн дэргэдэх томоохон суурин болж, өндөр цалинтай ажиллах хүсэлтэй хүмүүс арктикын бүсийн энэхүү хот руу хошуурах болжээ.

Гэвч 1991 онд ЗХУ задарч, уурхай хаалгаа барьжээ. Ийнхүү бараг бүхэлдээ ажилгүй болсон 1 сая орчим хүмүүс хахир хүйтэн уур амьсгалтай Vorkuta хотоос нүүж оджээ. Өдгөө тус хот ердөө 50,000 оршин суугчтай бөгөөд өмнө нь хүний хөл тасардаггүй байсан дагуул хот, тосгод нь эзгүйрч орхигджээ.

Одоогийн оршин суугчид нь өөр газарт нүүж суурьших санхүүгийн боломжгүй тул урин дулаан цаг ирж, засгийн газрын тусламжийн хөтөлбөр иртэл гэртээ байхаас өөр аргагүй байдалд оршин сууж байна.

 

Туркын Kayaköy суурин

Eric Ross/ YouTube

Анх грекчүүдийн байгуулсан энэхүү суурин 2000 орчим оршин суугчтай байжээ. 1923 онд Грек-Туркын дaйнаар бүх оршин суугчид Грек рүү шилжүүлэгдэж, Туркын засгийн газар Грек дэх өөрийн иргэдээ нутагтаа татах ажиллагаа явуулжээ.

Өдгөө тус сууринд 350 орчим байшин барилга, христийн ортодокс урсгалын 2 сүм орхигдон хоцорчээ.

17
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *