Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонууд дээр гардаг, хүмүүсийн тэр бүр анзааралгүй өнгөрүүлсэн 15 алдаа

1

Анимейшн хүүхэлдэйн кино хийхэд маш их ажиллагаа, цаг хугацаа шаарддаг нь мэдээж. Бүр зарим хүүхэлдэйн киног хийхийн тулд хэдэн жилийг зарцуулсан тохиолдол ч бий. Ийнхүү урт хугацааны туршид маш их ажиллагаа шаарддаг хүүхэлдэйн кинонуудад зарим нэг алдаа гарсан байх явдал тохиолддог. Манай сайт уншигч танд бидний үзэх дуртай сэтгэлд хоногшиж үлдсэн хүүхэлдэйн кинонууд дээр гарсан алдаануудаас хүргэж байна.

1. 8 дугаартай бөмбөг

© Toy Story / Walt Disney Pictures and co- producer

Pixar студийг алдар нэрийг оргилд аваачсан анхны бүтээлүүдийн нэг болох “Тоглоомын түүх” хүүхэлдэйн кинонд Andy хүү пицца идэхээр гэрээсээ гарах үед түүний ширээн дээр Buzz болон Woody нар хоёул үлддэг үзэгдэл бий. Яг тэр үед ширээн дээр 8 дугаартай бөмбөг байдаггүй ч дараагийн үзэгдэлд хаанаас ч юм гараад ирсэн байх ажээ.

 

2. Үнсгэлжингийн ханцуй алга болсон нь

© Cinderella / Walt Disney Productions and co-producer

Disney студийн бүтээл Үнсгэлжин хүүхэлдэйн кинонд хүмүүс рүү гараа даллан явдаг үзэгдэл эхлэх үед Үнсгэлжин ханцуйтай даашинзтай байсан боловч дараагийн үзэгдэлд тэрбээр ханцуйгүй даашинз өмссөн байгаагаар гардаг байна.

 

3. Buzz тоглоом байхыг хүсдэггүй боловч Andy хүүг харах үедээ ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй

© Toy Story / Walt Disney Pictures and co- producer

Тоглоомын түүх хүүхэлдэйн кинон дээр гардаг бас нэгэн сонирхолтой явдал нь Buzz өөрийгөө хүүхдийн тоглоом гэдгийг огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй боловч Andy хүүг харах үедээ ямар ч эсэргүүцэл үзүүлдэггүй, бусад тоглоомнуудын нэгэн адил хөдөлгөөнгүй болох ажээ.

 

4. Хөгжимчид алга болсон нь

© Lilo & Stitch / Walt Disney Pictures and co-producers

Disney студийн өөр нэгэн бүтээл болох “Lilo & Stitch” хүүхэлдэйн кинон дээрх энэхүү бүжиг бүжиглэдэг хэсэгт тайзны буланд 2 хөгжимчин суугаа нь харагддаг. Гэвч дараагийн үзэгдэлд өнцөг солигдож харагдах үед тэд хаашаа ч юм алга болчихсон байдаг.

 

5. Тэдний тоглож байсан хөгжим өөрчлөгдсөн нь

© Lilo & Stitch / Walt Disney Pictures and co-producers

Дээрх үзэгдэлд тэд гэнэтхэн алга болсон шигээ гэнэтхэн л тоглож байсан хөгжим нь өөрчлөгддөг ажээ. Lilo охин тэдэнд Pudge хэмээх загас цаг агаарыг удирддаг талаар ярихад тэд гайхсан байдалтай суугаа энэ үзэгдэлд тэдний нэгнийх нь хөгжим бөмбөр болсон байдаг.

 

6. Kristoff-ийн дээрээс Olaf унасан нь

© Frozen / Walt Disney Animation Studios and co-producer

Anna, Kristoff, болон Olaf нарыг мөсөн мангас хөөх үед хавцал дээрээс буусан Kristoff-ийн дээрээс цасан хүн Olaf унадаг билээ. Гэвч чухам яагаад Anna, Kristoff нараас түрүүлж хавцлаас унасан цасан хүн тэдний дээрээс унасан юм бол? Frozen хүүхэлдэйн киноны ертөнцөд физикийн хууль өөрөөр үйлчилдэг юм болов уу?

 

7. Vanellope-ын унасан шүд гэнэт гарч ирсэн нь

© Wreck-it Ralp / Walt Disney Pictures and co-producers

“Wreck-it Ralph” хүүхэлдэйн кинон дээр Vanellope охин Ralph-ын хийж өгсөн машиныг жолоодож байгаад шон мөргөж орхидог. Тэр оcол болох үед охины шүд унасан байдгийг та санаж байна уу? Гэтэл тэр явдлаас удалгүй охиныг инээмсэглэх үед шүд нь бүтэн болсон байгаа нь харагддаг.

 

8. Hamm болон Rex нарын дүрс дэлгэцэнд ойж харагдаагүй нь

© Toy Story 2 / Pixar Animation Studios and co- producer

“Тоглоомын түүх” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангид Rex үлэг гүрвэлийн үзэж байсан телевизорийг унтраахад Hamm тусалдаг билээ. Гэтэл дэлгэцийн өмнө байсан тэдний дүрс телевизор унтрах үед дэлгэцэнд ойж харагдалгүй, хоосон өрөө л харагддаг ажээ.

 

9. Flynn-ийн гав алга болсон нь

© Tangled / Walt Disney Animation Studios and co-producer

Disney студийн бүтээл “Tangled” хүүхэлдэйн кинонд xүлэгдэж, гaвлуулсан Flynn дээр Rapunzel ирж яриа өддөг билээ. Гэтэл хэдхэн хормын өмнө гар нь гaвлагдсан байсан Flynn-ийн гар хайртай гүнжээ харсан даруйдаа гэнэтхэн тайлагдсан байдаг аж. Дээрх зурагнаас та түүний гарт байсан гaв хэрхэн алга болсныг харж байна.

 

10. Boo охиныг уйлахад тог цахилгаан саатаж байсан ч зарим үед тэрхүү саатал огтхон ч үүсдэггүй

© Monsters, Inc. / Pixar Animation Studios and co-producers

“Monsters Inc” хүүхэлдэйн киноны эхний ангид мангасуудын ертөнцөд хөл тавьдаг цор ганц хүн болох Boo охиныг уйлах, инээх зэрэг сэтгэл хөдлөл гаргах үед тог цахилгаанд саатал үүсч эхэлдэг билээ. Гэвч Randall Boo охиныг xулгайлан, сандал дээр xүлэх үед охин орилж, уйлсан ч тог цахилгаанд ямар ч саатал гардаггүй аж.

 

11. “Араатан ба Гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн киноны урагдсан ханхүүгийн зураг

© Beauty and the Beast / Walt Disney Pictures and co-producers

Disney студийн “Араатан ба Гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кинонд Араатан өөрийн хүн байх үеийн хөргийг савардаж, урж орхидог билээ. Тэр үед түүний нүд саварт өртөж урагдсан байгаа нь тод харагддаг. Гэтэл Belle шилтгээнд ирж түүний хөргийг харах үед урагдсан ханхүүгийн хөрөг өөрчлөгдсөн байдаг ажээ.

 

12. Араатны нүүрэн дээр наалдсан хоол алга болоод ахин гарч ирсэн нь

© Beauty and the Beast / Walt Disney Pictures and co-producers

Араатан, Belle хоёр оройн зоог барьж байх үед үзэсгэлэнт охин Араатны хоолоо идэж байгаа байдлыг ихээр өхөөрдөж хардаг үзэгдэл гардаг. Тухайн үед Араатны нүүр хоолонд xутгалдсан байдаг ч дараах үзэгдэлд түүний нүүр цэвэрхэн болсон байдаг нь харагддаг. Гэтэл сонирхолтой нь цэвэрхэн болсон байсан Араатны нүүр дараагийн үзэгдэлд ахин хоол болсон байдаг.

 

13. “The Hunchback of Notre Dame” хүүхэлдэйн кинонд Belle харагддаг

© The Hunchback of Notre Dame / Walt Disney Animation Studios and co-producer

Алдаа гэхээсээ илүү сонирхолтой нэгэн үзэгдэл “The Hunchback of Notre Dame” хүүхэлдэйн кинонд гардаг. Тус хүүхэлдэйн киноны үзэгдэлд гудамжинд Belle ном уншиж зогсож байгаа нь үзэгдээд өнгөрдөг.

 

14. Сүүдрийн буруу дүрслэл

© Pocahontas / Walt Disney Pictures and co-producers

“Pocahontas” хүүхэлдэйн кинонд гол дүр Nakoma-гийн хамтаар xоригдол болсон John-той уулзахаар ирдэг үзэгдэлд тэдний сүүдэр өөрсдийн биеийн хөдөлгөөнтэйгөө зохицолдохгүй байгааг та ажиглаж болно.

 

15. Сэрээний шүдний тоо өөрчлөгдсөн нь

© The Little Mermaid / Walt Disney Pictures and co-producers

“The Little Mermaid” хүүхэлдэйн кинонд Ariel живсэн хөлөг онгоцыг хайж байх үед хаягдсан нэгэн сэрээг олдог билээ. Тэрхүү сэрээ анх 4 шүдтэй байгаа нь харагддаг ч Ariel-ийг авах үед 3 шүдтэй болсон байдаг аж.

Таны хувьд хүүхэлдэйн кинон дээрээс өөр алдаа олж анзаарч байсан уу?

34
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
8
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *