Яг л нохой шиг амьдардаг хачирхалтай залуу: тэрээр нохойн идүүрээс хоолоо идэж, гудамжинд яваа хүмүүс рүү хуцна

0

Каз Жеймс бага байхын л нохой байхыг мөрөөддөг байжээ, даанч орчин тойрных нь хүмүүс юу гэх бол гэж их ичдэг байсан тул хүслээ ил гаргадаггүй байсан гэдэг. Насанд хүрээд тэр нуугдахыг хүссэнгүй: Британи залуу яг л нохой шиг биеэ авч явдаг тухай VT-д бичжээ.

Тэр тусгай хувцас өмсөж хүзүүвч зүүдэг, нохой шиг хуцаж нохойн идүүрээс хоолоо иддэг

Kennedy News and Media / unilad.co.uk

Каз Жеймс бага ангид сурдаг байхдаа л өөрийгөө гэрийн тэжээвэр амьтан гэж боддог байсан гэдэг. Тэр үед өөрийгөө хүн-нохой гэж хэлэхэд хэцүү үе байлаа, тиймээс өөрийн хүслийг ил гаргаж чаддаггүй байжээ.

 

“Намайг жирийн биш гэдгийг мэдчихвэл яана аа гэж би их санаа зовдог байсан” гэж Каз ярьжээ.

Kennedy News and Media / unilad.co.uk

Насанд хүрч, мэдээллийн их урсгалд орсны дараа өөрийгөө ганцаараа ийм хүсэл сонирхолтой биш юм гэдгийг олж мэджээ. Түүн шиг хүмүүс дэлхий дээр зөндөө олон байгааг тэр ойлгов.

Ингээд тэр нийгэмд тогтсон дүрэм, стандартаас татгалзахаар зориг гаргасан юм. Одоо өөрт таалагдсан амьдралаар амьдрах болжээ, хэнээс ч юугаа ч нуухгүй.

 

37 настай Каз найз нөхөд, бусад амьтад руу хуцаж эд зүйлсийг гартаа барьж биш шүдэндээ зууж явахыг эрхэмлэдэг. Хоолоо нохойн идүүрээс иддэг ажээ.

Kennedy News and Media / unilad.co.uk

Тэр бас хүзүүвчтэй, нохойны хоншоор, чих, сарвууг санагдуулам тусгай өмсгөлтэй. Резинээр хийсэн хоёр өмсгөлд 400 фунт стерлинг заржээ. Канадад захиалгаар оёулсан үстэй өмсгөл нь хоёр мянган фунт стерлингийн үнэтэй.

 

“Хотоос гараад явж байхад нохойтой таарвал би тэдэн рүү хуцдаг. Энэ үед хажуугаар өнгөрч яваа хүмүүс намайг маш таагүй хүлээж авдаг юм” гэжээ.

Kennedy News and Media / unilad.co.uk

Мөн “хүн-нохойд” нааштай хандах хүмүүс ч цөөнгүй, энэ нь Жеймсийг бага ч болов баярлуулдаг байна. Өөрөөсөө болоод хэнийг ч эвгүй байдалд эсвэл уурлуулж уцаарлуулахыг хүсдэггүй гэдгээ тэрээр байнга ярьдаг юм. Түүний цорын ганц зорилго – “дотоод амьтан”-аа суллахад л оршино.

 

“Энэ нь өөрийгөө илэрхийлэх нэг арга юм. Миний өмссөн хувцас миний юу хийж байгааг илтгэнэ” гэж тэр тайлбарлаж байна.

Kennedy News and Media / unilad.co.uk

“Ажилдаа явахдаа би даруухан хувцасладаг л даа, жишээ нь, “Гөлөг” гэдэг бичигтэй футболк өмсөх ч юм уу. Энэ бол миний үргэлжлэл. Миний гоёл миний юу мэдэрч байгааг илэрхийлнэ”.

 

Ажлын өдрийн дараа эсвэл гадуур явж ирснийхээ дараа Каз гэртээ аз жаргалаа мэдэрдэг. Өөрийн нохойн идүүрээс хоолоо идэн эрхэлж хэвтэх шиг жаргал түүнд байхгүй.

Kennedy News and Media / unilad.co.uk

Хэн нэгэн танилындаа зочин болж очихдоо бусдын адил ширээний ард суудаггүй, харин шалан дээр суудаг. Өөрийгөө илэрхийлэх энэ эрх чөлөө нь түүнд сэтгэлийн тaaшаал авчирдаг, өөрийнхөө энэ онцлогийг нуухыг ч хүсэхгүй байгаа юм.

 

“Би хүн шиг биеэ авч явж чадна, гэхдээ нохой шиг мэдэрдэг. Тийм учраас надад таатай байгаа зүйлийг л би хийж байна”.

Kennedy News and Media / unilad.co.uk

Энэ талаар та юу гэж хэлмээр байна? Этгээд хачин сонирхолтой хүмүүс байсаар л байсан, одоо ч бий, ирээдүйд ч байсаар л байх болно. Хүн өөрөөрөө байж аз жаргалыг мэдрэх ёстой гэж бид хувьдаа бодож байна. Хөндлөнгөөс ямар ч хачин харагдаж байсан ч хамаагүй.

Насaнд хүрсэн энэ эрийн тухай та ямар бодолтой байна вэ?

19
Ха ХаХа Ха
11
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *