19 настай Америк хүү аль хэдийнээ 2,33 метр өндөртэй болж, яг л үлэмж биетэн шиг харагдах болжээ. Тэр цаашид ч нэмж өснө…

0

Олон хүүхэд том болохыг хүсдэг, гэхдээ “гигантизм” гэх аймшигтай өвчний талаар  тэр болгон мэдэхгүй байх. Америкийн Мичиган хотод амьдардаг Брок Браун өөрийн биеэр энэ өвчнийг мэдэрч байгаа ажээ. Тэрээр саяхан дэлхийн дээд амжилтыг албан ёсоор эвдлээ – 18 нас хүртэлх хамгийн өндөр хүүхэд буюу 233 см хүрчээ. Дараагийн дээд амжилт нь томчуудынх буюу одоогийн байдлаар Султан Кёсен 251 см (ердөө л 251 см) байгаа юм. Харин Брок жилд 15 см-аар өсөж байгаа хүү. Тэгэхээр дээд амжилтыг хэзээ эвдэxийг та тооцоод үзээрэй.

Гигантизм – ингэж л харагддаг юм байна. Тэдний хэн нь Брок Браун болохыг таагаарай?

Брок 5 наснаасаа эхэлж өсжээ. Эхлээд ойр дотнын хүмүүс нь мундаг хүү гарах нь гэж баярлаж байж, удалгүй санаа нь зовцгоож эмчид үзүүлэх болжээ. Онош “гигантизм” – энэ бол хөдлөшгүй баримт. Магадгүй одой гэдэг оношноос ч тухгүй байж болох юм. Дэлхий ийм том хүмүүст зориулагдаагүй, Брокийн бие махбод ч өөрөө ийм зүйлд зориулагдаагүй нь мэдээж.

 

Брок хүү 5 настайдаа

Гигантизмтай амьдрал ямар байдаг юм бол? Чамд найз нөхөд байхгүй, чи бусдын хувьд харь хүн, энэ бүгд хүүхдэд маш том цоxилт болно. Хичээл сурлагадаа амжилт гаргаж чадахгүй, спортоор ч хичээллэж чадахгүй – Брок арxаг өвчтэй хүүхэд. Нугасны төв суваг нарийсалтай, нурууны мурийлт болон зүрхний өвчин хүүг зовооно. Яс нь ийм их жинг дийлэхгүй, зүрх нь ч их хэмжээний цуc шахаж чадахгүй. Тархины үйл ажиллагаа ч мөн ачаалал ихтэй.

 

Саванна – Брокийн үеэл эгч

 

Онолын хувьд бол Брокийн амьдралыг хэвийн явуулах боломжтой гэнэ. Брок дэлхий дээрх цорын ганц аварга биетэй хүн биш юм. Гутал, хувцас, хоол хүнс бий, таазаа ч өндөр болгоод засчихна…

Одоогийн байдлаар тулгараад байгаа хамгийн том асуудал бол хүүгийн бие жигд бус хөгжиж байна. Түүнийг олон жил жигд хичээллэж, эрүүл хооллож ирсэн эрүүл-бодибилдингчтэй харьцуулж үзэхэд хүүгийн байдал маш хүнд байгаа юм. Брок их өвчнийг мэдэрдэг, ганц л бөөртэй болохоор өвчин намдаах эм уух xориотой. Аварга том биетний амьдрал – зовлон шaналал ажээ.

Бас нэг ийм зүйл саяхан тохиолдож. Арканзасийн хүүхдийн төвийн эмч Брэдли Шафер хүүг үзсэний дараа Брокийг жирийн л хүмүүсийн адил 60-70 хүртэл насалж чадна гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ бол сайхан мэдээ, яагаад гэвэл үлэмж биетнүүд удаан насалж чаддаггүй юм. Гэхдээ л ийм нөхцөлд байгааг амьдрал гэх үү?

 

Том хэмжээтэй ор гэхэд л 1000 доллар болж. Гутал, хувцас – бүгд өндөр үнэтэй.

 

Хөршүүд, нутгийн ард иргэдийн хувьд Брок бол алдартай нэгэн юм. Бэлэг сэлт эсвэл өдөр тутмын хэрэгцээнд нь зориулж хүмүүс байнга мөнгө цуглуулдаг ажээ.

Эцэг эх нь хүүдээ ямар нэгэн дарaмт шaхалт үзүүлэхийг хүсдэггүй, тэд хүүгээ циркийн үзвэр болгож мөнгө олохыг ч хүссэнгүй. Брок өөрөө нэг л өдөр өсөхөө болиод жирийн хүмүүсийн амьдралаар амьдрахыг мөрөөддөг. Ажил хийж нийгэмд, гэр бүлдээ ямар нэгэн ашиг тус болохыг хүснэ.

Брокийг нийтэч, уян зөөлөн ааштай гэж хүмүүс магтдаг юм. Түүний ирээдүйд сайн сайхныг хүсэн ерөөе.

8
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *