2006 онд Энэтхэгт олныг хамарсан нэгэн сoлиорол болжээ: хүмүүс далайн ус ууж эхэлсэн байна

0

15 жилийн тэртээ Энэтхэгийн томоохон хот болох Мумбайд олныг хамарсан нэгэн cолиорол болжээ. Хүмүүс далайн ус ууж эхэлцгээсэн байна.

cloudfront.net

Мумбайн оршин суугчид эхлээд Махим Грик голын (нутгийн хойд хэсэгт байрлах нуураас эх авсан) ус амттай болсон тухай мэдэгджээ. Дараа нь Энэтхэгчүүд олноороо Энэтхэгийн далайгаас (гол далайд цутгадаг хэсгээс холгүй орших) ус уух болсон юм.

wikimedia.org

Орон нутгийн ард иргэд далайн ус зөвхөн цэнгэг болоод зогсоогүй мөн чихэрлэг амттай болсон гэж өөр хоорондоо ярьцгааж эхэлсэн байна.

wikimedia.org

Удалгүй Махим эрэг тэр чигээрээ далайн ус уухаар ирсэн хүмүүсийн хөлд дарагджээ. Чихэрлэг амттай болсон далайн усны тухай мэдээ гэрлийн хурдаар тархсан юм. Орон нутгийн засаг захиргаа ч тэр дор нь арга хэмжээ авч эхэлжээ. Махарашта мужийн бохирдлын хяналтын зөвлөл болон хотын удирдлагууд ард иргэдийг гол болон далайн ус уухгүй байхыг уриалсан ч маш олон хүн xордлогод орсон байна.

Далайн ус чихэрлэг амттай болсон тухай мэдээ анх 8 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагаас эхэлж олны дунд тархсан. Үүнээс хойш дөрвөн цагийн дараа хүмүүс олноороо далайн ус ууж эхэлжээ. Энэтхэгчүүд ус уугаад зогсохгүй мөн шил, усны саванд хүртэл хийж авч байв.

outlookindia.com

8 дугаар сарын 19-ний шөнө далайн эрэг дээр цaгдаа нар цугларсан олныг тараах гэж хичээсэн боловч тусыг эс олов. Хүмүүс эрэг дээр нэмэгдэж ирсээр байсан тул цaгдаагийнхны хүч хүрсэнгүй. Тэнд индиус, лалын гээд янз бүрийн хүмүүс цуглажээ. Тэд усанд биеэ угааж, мөн тэр уснаасаа ууцгаана. Ид шидийн юм шиг амтаа өөрчилсөн “ариун ус” архаг хууч өвчнөөс нь салгана гэж найдацгаажээ.

unbelievable-facts.com

8 дугаар сарын 19-ний хоёр цаг гэхэд ус дахиад л давстай болсон байна. Сонирхолтой нь энэ явдлаас хэд хоногийн өмнө тухайн бүс нутагт хүчтэй бороо орсон мэдээ байдаг. Их борооны улмаас Поваи (Махим голын эх) нуур түвшнөөсөө хэд дахин нэмэгджээ.

Махим гол усны бохирдол маш өндөр гэдгийг онцлон хэлэх ёстой байх. Хамгийн сонирхолтой нь, энэ олон нийтийг хамарсан үймээний дараа xордлого болсон тохиолдол бүртгэгдээгүй ажээ.

unbelievable-facts.com

Та хүн төрөлхтний гаргаж байсан өөр ямар cолиотой явдлуудаас мэдэх вэ?

25
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/06/02 at 12:51

    ингэж хүмүүсээ алдаг байх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *