Аймшигт ослоос хойш 35 жилийн дараа: Чернобылийн атомын цахилгаан станцад осол болохын Өмнөх болон Дараах үеийг харуулсан гэрэл зургууд

0

Өнгөрсөн 4 дүгээр сарын 26-ны өдөр Орост Чернобылийн атомын цахилгаан станцын осолд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж тайван жагсаал, цуглаан зохион байгуулагджээ.

1986 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр энергоблокт (реактор) дэлбэрэлт болсон юм. Уг осол хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигтай үр дагавар үлдээсэн гэдгээр тэмдэглэгдэн үлджээ. Агаар мандалд маш их хэмжээний цацрагт идэвхт бодис дэгдсэн нь зөвхөн Киевийн мужийн газар нутгийг xордуулаад зогсохгүй, салхинд туугдан тэр үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украйны бусад бүс нутгуудаар тархсан хэмээгддэг.

gazeta.ru

600 гаруй мянган хүн цацраг идэвхт бодист xордсон. Эдгээрийн ихэнх нь ослын дараа тус газарт ажилласан хүмүүс юм. Цацраг идэвхт бодист ЗХУ-ын 7 сая гаруй хүн оршин суудаг газар нутгийн 155 орчим квадрат километр талбай хордсон. Тэр ч бүү хэл Польш, Герман, Австри, Румын зэрэг улс орнуудад цацраг идэвхтэй бодисын хэмжээ их байгааг илрүүлж байжээ.

gdz4you.com

Орос, Белорусь болон Украйны цацраг идэвхтэй бодисын хэмжээ бага ч тогтмол түвшинд xордсоны улмаас хүмүүсийн дунд хорт хавдар, сэтгэц-мэдрэлийн өвчлөл нэмэгдэх болсноос гадна генетикийн мутац явагдаж эхэлсэн байна.

Жишээ хэлэхэд, ослоос өмнө Беларусийн 100 мянган хүн тутамд хорт хавдрын 82 тохиолдол бүртгэгдэж байсан бол ослын дараа 6 мянга болтлоо өсжээ. Ослын улмаас дараах жилүүдэд нь 100 гаруй мянган хүн нас барсан гэсэн тооцоо ч бий.

 

“Время” хөтөлбөрийн нэвтрүүлэг хөрөнгөтний хэвлэл мэдээллийн хэрэгслээр ослын талаар тарсан худал xуурмагийг баримттайгаар няцаажээ

 

Чернобылийн атомын цахилгаан станцын осол болсноос хойш гурван сарын дараа буюу 1986 оны 8 дугаар сард

gazeta.ru

Саяхан 4 дүгээр сарын 26-ны өдөр болоод өнгөрлөө, тэр аймшигтай өдрөөс хойш 35 жил өнгөрчээ. Энэ өдөр олон хүний хувьд төдийгүй шинжлэх ухааны хувьд ч гашуудлын өдөр хэмээгддэг. Энэ өдрийг Чернобылийн ослын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болгон тэмдэглэх болжээ.

 

1985 оны 11 дүгээр сар. Чернобылийн атомын цахилгаан станцын энергоблок хамгааллын тасалгаа

gazeta.ru

 

Атомын цахилгаан станцад хийж байгаа ариутгалын ажил, 1986 оны зун

gazeta.ru

 

Атомын цахилгаан станцын нутаг дэвсгэр дээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгэж буй хэсгийн гишүүд

gazeta.ru

 

Дөрөвдүгээр энерго блокын дэлбэpэлтийн үр дагавар. 1986 оны 4 дүгээр сард авсан нарийвчилсан гэрэл зураг

gazeta.ru

 

Дөрөвдүгээр реактораас Атомын цахилгаан станц руу харахад, 1986 оны 4 дүгээр сар

gazeta.ru

 

Ослын бүсээс гарч байгаа Волга автомашиныг тусгайлан бэлдсэн цэг дээр ариутгаж байгаа нь. 1986 оны 4 дүгээр сар

gazeta.ru

 

Чернобылийн атомын цахилгаан станцын дээгүүр нисдэг тэргээр цацраг идэвхт бодисыг хэмжиж байгаа нь, 1986 оны 5 дугаар сар

gazeta.ru

 

Осол болсон бүс нутагт байрлах тариалангийн талбайн цацраг идэвхт бодисыг хэмжиж байгаа мэргэжилтнүүд, 1986 оны 6 дугаар сар

gazeta.ru

 

Гэмтсэн энерго блокыг битүүлэх бетонон “хаалт”-ын барилгын ажлын явц. Гэрэл зураг авсан огноо тодорхойгүй

facciabuco.com

 

Ослын үр дагаврыг арилгахад ашиглаж байсан техник хэрэгслийн “оpшуулгын газар”, 1990 оны 8 дугаар сар

gazeta.ru

 

Чернобылийн атомын цахилгаан станцын бүсэд байрлах эзэнгүй хаягдсан тосгон, 1990 оны 10 дугаар сар

sputniknews.com

 

Осол болсон бүс нутгийн хаа нэгтээ, 2016 он

gazeta.ru

 

Осол болсон бүс нутаг руу орох зам дээр байрлах анхааруулах тэмдэг, 1996 он

gazeta.ru

 

Осол болсон бүс нутагт байрлах эзэнгүй хаягдсан паркын алдартай алсыг харагч, 2017 он

gazeta.ru

 

Бас л тэр парк: Припяти дахь хаягдсан хүүхдийн парк

gazeta.ru

 

Дөрөвдүгээр энергоблокыг удирдах төв, 2016 он

egnyshevka.ru

 

Осол болсон бүс нутагт байрлах “Энергетик” соёл урлагийн ордон, 2017 он

gazeta.ru

 

“Дуга” радиолакц системийг үзэж сонирхохоор жуулчид иржээ, 2020 оны 9 дүгээр сар

gazeta.ru

 

Дөрөвдүгээр энергоблокыг битүүлсэн аркан шинэ хаалт (конфайнмент), 2021 оны 4 дүгээр сар

gazeta.ru

 

Шинэ хаалтын ханан дээр атомын эв нэгдлийг харуулсан зураг зуржээ, 2020 оны 9 дүгээр сар

ria.ru

 

Гэхдээ байгаль эх өөрийнхөө хүчийг гаргаж чаджээ. “Цацраг идэвхт” чоно Белорусийн Оревичи гэх тосгонд (осол болсон газраас 30 км-ийн зайд орших) үлдээсэн камерын дуранд буусан байна.

gazeta.ru
7
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *