Хyлгай хийхээр айлын байшин руу нэвтрээд гэрт нь унтаж байгаад бaригдсан хөгтэй явдал Тайланд улсад болжээ. Ядаж байхад тэр айл нь цагдаагийнх байж таарсан…

0
  • Хyлгай хийхээр нэвтэрсэн айлдаа цонхоо нээлттэй унтаж байгаад бaригдсан явдал Тайланд улсад гарчээ. Түүний нэвтэрсэн айл нь цагдаагийн гэр байжээ.
  • Тэрээр байшинд нэвтрэх гэж маш их ядарсан тул ороод унтчихсан байсан нь энэ аж.
  • Ийнхүү түүнийг байшинд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, хyлгай хийхийг завдсан xэргээр бaривчилжээ.

Цагдаагийн ажилтны гэрт хyлгай хийх гэж нэвтрээд гэрт нь унтаж байгаад бaригдсан хөгтэй явдал Тайланд улсад болжээ. Тэрээр цагдаагийн охины өрөөнд унтаж байсан бөгөөд цонх нь нээлттэй, хурхирч байсан нь түүний бaригдах шалтгаан болсон ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Петчабун мужийн Вичиан Бури дүүргийн цагдаагийн газрын ажилтан Жиам Прасерт шөнийн 2 цагт охиных нь өрөөнд чанга чимээ гарсан тул шалгахаар очиход гадны этгээд унтаж байсан байна. Тухайн үед охин нь өөр хотод байсан тул Жиам Прасерт өрөөг шалгахаар очсон нь энэ аж.

Агааржуулалттай сэрүүхэн өрөөнд нам унтсан байсан хyлгайчийг гэрийн эзэн олжээ

22 настай Атит Кин Хунтуд гэгч этгээд охиных нь орон дээр хурхирч унтаж байсан бөгөөд гэрийн эзэн болсон бүх явдлыг бичлэг болгон баталгаажуулж, цахим сүлжээнд нийтэлжээ. Түүний энэхүү бичлэг ч олны анхаарлыг төвд тун хурдан оржээ.

 

“Хөөе! Чи хэн бэ? Яагаад миний гэрт унтаж байдаг юм? Хаагуур орж ирсэн юм?” гэж орилох үед хyлгайч нойрмоглон сэрэх нь дүрс бичлэгт үлджээ.

 

Бичлэгт тэрээр гайхан балмагдаж, нойрмоглож байгаа нь харагдана

Хyлгайч этгээд байшин руу амжилттай нэвтэрч чадсан ч агааржуулагч асааж сэрүүцэнгээ зүүрмэглэж орхисон нь энэ ажээ. Ийнхүү түүнийг цагдаа нар бaривчилсан байна.

 

Тэрээр ямар нэгэн зүйл хyлгайлаагүй боловч бусдын гэрт нэвтэрсэн шалтгаанаар сaатуулагдаж байгаа юм

 

Түүний хөгтэй бичлэгийг танд үлдээж байна

69
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *