Хэрэв та харшилтай бол агаарыг маш сайн цэвэршүүлдэг дараах 15 ургамлыг гэртээ тариад үзээрэй

0

Дэлхий даяар жил бүр 50 сая орчим хүн ямар нэг харшилд нэрвэгдэж байдаг нь цаашдаа агаарын бохирдолтой холбоотойгоор улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Автомашин, үйлдвэрүүдийн ялгаруулж байгаа хортой нэгдлүүд нь астма, ринит зэрэг харшлын гаралтай өвчлөлийг нэмэгдүүлэх гол шалтгаан болж байна. Сайн мэдээ гэвэл та гэртээ агаар цэвэршүүлэгч ургамал тарьж, харшлын аюулаас өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой байдаг ажээ.

1. Сараана буюу лили цэцэг

© hungybunches / reddit

Хар ногоон өнгийн навч, цагаан цэцгээрээ тун үзэсгэлэнтэй харагддаг сараана цэцэг агаарыг маш сайн цэвэршүүлэгч гэдэг нь судалгаагаар батлагдсан байдаг.

 

2. Dracaena marginata /луу мод/

© theDecipher / reddit

Dracaena marginata буюу луу мод нь 2 м хүртэл өндөр ургадаг, агаар дахь харшил үүсгэгч химийн хортой нэгдлүүдийг шүүж, цэвэршүүлэж байдаг ургамал юм.

 

3. Chinese evergreen /Аглаонема/

НАСА агентлагийн зүгээс агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг тасалгааны ургамлаар нэрлэгдсэн энэ цэцэг хүний эрүүл мэндэд нэн хортой бензол, формальдегидийг шүүж цэвэршүүлдэг байна.

 

4. Rubber plant /Удомбар/

© gryphiti2 / reddit

Хатуу пластик мэт өвөрмөц гадаргуутай тул Ficus elastica хэмээх нэр авсан энэ ургамал агаарыг маш сайн цэвэршүүлж, хүүхдийг астматай болох эрсдлээс хамгаалах үр нөлөөтэй.

 

5. Janet Craig

© johnvoiceguru / reddit

Энэ ургамал нь астма, ринит болон бусад харшил үүсгэгчийг дарж, агаарыг цэвэршүүлж байдаг ажээ.

 

6. Boston fern /Ойм/

© rosstafa1 / reddit

Чийгшил ихтэй газарт энэ ургамлыг ургуулах нь илүү тохиромжтой байдаг аж. Энэхүү цэцэг нь арчилгаа бага шаарддаг бөгөөд НАСА-гийн судлаач асан нэгэн эрдэмтэн хэлэхдээ, “Ойм нь агаарын бохирдлыг маш сайн шүүдэг ургамлуудын нэг юм” хэмээн тодорхойлсон байдаг.

 

7. Snake plant /Могой цэцэг/

© holyguacamole823 / reddit

Өмнөх ургамлын яг эсрэг буюу хуурай уур амьсгалтай газарт ургуулахад нэн тохиромжтой, агаар дахь 4-5 төрлийн хорт бодисыг шүүж цэвэршүүлдэг ургамал юм.

 

8. Зуун наст

© DrMambo532 / reddit

Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хэрэглэдэг гэдэг утгаараа та энэхүү ургамлыг аль хэдийн мэддэг болсон биз ээ. Энэ цэцэг нь агаар дахь бензол, формальдегидыг шүүж цэвэршүүлдэг байна.

 

9. Flamingo lily /Годонхой/

© Edwardein028 / reddit

Энэ цэцгийг өрөөндөө ургуулах нь агаар дахь аммиак тэргүүтэй амьсгалын замын үрэвсэл үүсгэдэг химийн нэгдлүүдийг цэвэршүүлээд зогсохгүй өнгө үзэмж нэмэх давуу талтай.

 

10. Bamboo palm /Хулсан дал мод/

© Edwardein028 / reddit

Америк тивийн тропикын бүс нутгаар ихэвчлэн ургадаг энэхүү ургамал нь 6 м хүртэл өндөр ургадаг бөгөөд агаарыг маш сайн шүүж цэвэршүүлдэг ажээ.

 

11. Ficus /Инжир/

© Falopian / reddit

Бидний инжир хэмээх нэрээр нь сайн мэдэх энэ ургамлыг НАСА агентлагийн зүгээс агаарыг маш сайн цэвэршүүлэгч ургамлын нэгээр нэрлэсэн байдаг.

 

12. Florist’s chrysanthemum /Шиваантик/

© He***Juggernaut / reddit

Олон мянган жилийн настай энэ цэцэг маш олон өнгөтэй, эрүүл мэндэд нэн хэрэгцээт нэгдэл агуулдаг гэдгээрээ алдартай. Түүнчлэн агаараас аммиак, бензон, формальдегид зэрэг химийн нэгдлүүдийг сайтар шүүдэг байна.

 

13. Spider plant /Ногоодой/

© SeattleSucculents / reddit

Гэр орон, албан тасалгаанд ургуулахад хамгийн тохиромжтой, ямар ч уур амьсгалтай газарт дасан зохицож чаддаг гэдгээрээ онцлогтой энэ цэцэг нь судалгаагаар агаарыг маш сайн цэвэршүүлдэг нь тогтоогдсон байдаг.

 

14. Barberton daisy /Хонин нүдэн/

© -Shok / reddit

Хэрэв та цэцгэнд дуртай ч харшилтай бол энэхүү цэцгийг тариад үзээрэй. Зун, намартаа цэцэг нь дэлбээлж тун үзэсгэлэнтэй харагдахаас гадна, агаар дахь 3 төрлийн хортой нэгдлийг шүүж, цэвэршүүлэх давуу талтай.

 

15. English ivy /Авиргана/

© ilovebluejays / reddit

Ургах боломжтой бүх л гадаргууг дагаж ургадаг энэхүү ургамал гэрт шинэлэг өнгө төрхийг бүрдүүлэхээс гадна амьсгалын замын харшил үүсгэгчийг агаараас шүүж цэвэршүүлэх үүргийг мөн маш сайн гүйцэтгэдэг байна.

Та гэртээ ямар цэцэг ургамал тарьдаг вэ? Цэцгийнхээ зургийг сэтгэгдэл хэсэгт үлдээж бидэнтэй хуваалцаарай.

10
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *