
Та ухаалаг гар утас худалдаж авах гэж байна уу? Хараахан сонголтоо хийгээгүй байна гэж үү? Хэрвээ тийм бол бидний санал болгож буй дараах жагсаалт руу нэг өнгийгөөд үзээрэй. Энэхүү жагсаалтанд өнөө үеийн шилдэг 10 ухаалаг гар утас багтсан байгаа ба таны сонголтонд шийдвэрлэх нөлөөг үзүүлж чадна гэж бодож байна. Сонголт тань мэргэн, сэтгэл ханамж өндөр байх болтугай.
10. Nokia Lumia 1020
Олон хүн энэ гар утсыг одоогоор боломжтой байгаа хамгийн шилдэг камерыг агуулсан Windows-ын хамгийн шилдэг утас гэж үздэг.
9. Nokia Lumia 1520
6 инчийн дэлгэцтэй Windows-ын анхны фаблет танд апликейшны илүү эрх чөлөөтэй ашиглалтыг санал болгоно.
8. Samsung Galaxy Note 3
Хоёр жилийн өмнө Samsung компаний эхлүүлсэн фаблет ангиллын гурав дахь үеийн бүтээгдэхүүн болох энэ утас 5,7 инчийн дэлгэцтэй бөгөөд өмнөх хувилбаруудаас илүү нимгэн, илүү хөнгөн болсноороо давуу талтай. Гэхдээ Samsung энэ 9-р сард шинэ Note гаргаж магадгүй байгааг анхаараарай.
7. Motorola Moto X
Зах зээл дээрх хамгийн шилдэг Android гар утаснуудын нэг гэгдэж байгаа энэ гар утас нь Google-ийн Android үйлдлийн систем бүхий утаснуудын нэг боловч камераа эргүүлэх гэх мэт Motorola-гийн өөрийн хүссэнээр өөрчлөх функцыг агуулсан.
6. Google Nexus 5
LG-тэй хамтарсан ажлын үр дүн мөнгө болон чанарын хувьд үнэлэгдэхүйц загвар болон гарч ирсэн.
5. Samsung Galaxy S5
Samsung-ийн 5,1 инчийн дэлгэцтэй гарч ирсэн хамгийн сүүлийн утас болох энэ утасны камер үнэхээр сайн. Пластикаар хийгдсэн энэ утас өнөөгийн шилдэг гар утаснуудын нэг.
4. OnePlus One
5,5 инчийн дэлгэцтэй энэ утасны программ болон үзүүлэлт нь бусад шилдэг ухаалаг гар утаснуудтай өрсөлдөхүйц аж.
3. HTC One (M8)
HTC-гийн хамгийн сүүлд гаргасан энэ гар утас гоёмсог загвар, өндөр чанартай материал хийцээрээ шилдэгт багтаж байна.
2. HTC One (M8) Google Edition
HTC-гийн бүтээсэн Google хувилбарын энэ гар утас шууд Google-ээс update хийх боломжийг олгодог. Шилдэг Android утас авахыг хүсэж байгаа бол энэ утсыг нэг сонирхоод үзээрэй.
1. iPhone 5S
Өө сэвгүй загвар, хурууны хээ мэдрэгч болон сайн камер, үр ашигтай бусад олон онцлогуудыг агуулсан энэ ухаалаг гар утасны талаар олон зүйлийг өгүүлэх шаардлагагүй.








Зочин
2014/07/17 at 15:27
iphone vs the world
Зочин
2014/07/17 at 17:45
Xperia z2 haana bn
SAMSUNG S 5
2014/07/27 at 20:14
iphone d ymar ch devshilt haragddaggvi harin samsung bainga devshij baidag utas
Зочин
2014/07/31 at 13:58
ene hudlaa
Зочин nur
2014/08/16 at 01:17
LG ch dajgui
Зочин
2014/11/20 at 23:37
Sony Xperia Z3
nexus 5
2015/10/22 at 21:06
Like