
Машины батерейг цаг агаарын нөхцөл байдал, хэрэглээ болон машинд суурилуулсан батерейны төрлөөс хамаарч хэдэн жил тутамд сольж байх ёстой байдаг. Гэвч бидний зарим нь хуучин батерейтайгаа зууралдсаар байгаад эцэст нь намрын жихүүн өглөө нэгмөсөн суусан батерейтай машинтайгаа гацах тохиолдолд ордог. Сонголт хязгаарлагдмал болсон ийм нөхцөлд бидний хүсдэг ганц зүйл нь машин маань дахиад ганцхан удаа асчихвал ойролцоох засварын газар руу очиж батерейгаа солиулах байдаг.
Хэрэв таны машины батерей дээд талаас нь онгойлгож болдог шингэн батерей /Wet-Cell battery/ бол өөр машины оролцоогүйгээр асаах боломж байна гэсэн үг. Танд хэрэгтэй зүйл бол ханиад, өвчин намдаах үйлчилгээтэй эм гэдгээр нь бид мэдэх аспирин хоёр таблет байхад болох юм.
1. Машиныхаа хамрыг сөх
2. Батерей бүрийн цэнэглэгчийн тагийг нээ
3. Хоёр таблет аспиринаа тэнцүү хэсэгт хувааж, батерейны цэнэглэгчийн нүх рүү тус тус хийнэ.
4. Батерейныхаа тагийг таглаж, машиныхаа хамрыг хаа
5. Ямар нэгэн зүйл хүлээлгүйгээр тэр дор нь машинаа асаа. Батерей дахин нэг удаа машиныг асаах хэмжээний цэнэгтэй болсон байх болно.
Ингээд ойролцоох авто засварын газар руу давхих л үлдлээ. Ер нь машиндаа 2 таблет аспирин авч явахад буруутах зүйлгүй шүү.
Дашрамд сануулах нэг зүйл бол энэ арга зөвхөн нэг л удаа үйлчилдэг ба батерей чинь шинэ, зүгээр л цэнэггүй болсон бол энэ аргыг хэрэглэхгүй байх нь зүйтэй юм.








Ганбаатарын Батмөнх
2014/07/17 at 14:05
turshij uzsen ni setgelee huvaaltsarai
Ганбаатарын Батмөнх
2014/07/17 at 14:05
turshij uzsen ni setgelee huvaaltsarai
Зочин
2014/07/17 at 14:14
Ingej asaaj ogt bolohgui shuu hamag mashiniihaa hamag yumaa shataana.
ингэж ашиглаж болно
2014/07/17 at 15:07
https://www.youtube.com/watch?v=MB_rcmmpC6s нэтээр дүүрэн иймэрхүү төрлийн заавар бичлэг байдаг юм байна. аспирин яг энд хэлснээр ганц удаа асаахад л ашиглах хэрэгтэй гэж байна. distilled water and Epsom salts бас ашиглаж болдог удаан хугацаанд цэнэгтэй болгодог дахиж цэнэглэж ч болно гэж байна. Орчуулахаас залхуураад шууд оруулчихлаа.
Зочин
2014/07/18 at 19:31
Breaking Bad deer ingej asaadiisht
usku
2014/07/29 at 13:17
owol beertsen akumlyatoriig bol shuud l salgaj awaad buleen us deer ni goijuul. harin ter shonguudiig ni norgowdoo. bas shingenee goijuulhaas bolgoomjil. Odoo bol hybrid geed saihan mashin baihad owol asahguin zowlong martaj dee.
Зочинwww.hurteel_mn.miniih.com
2014/09/21 at 14:05
http://www.hurteel_mn.miniih.com