
Ердийн бугуйн цагнаас ер бусын онцгой зүйлийг бүтээхээр технологийн дэвшлийг сэдэл болгосон зохион бүтээгчдийн хөдөлмөрөөр Ritot нэртэй энэхүү ухаалаг бугуйн цаг бүтээгджээ. Indiegogo сайтыг ашиглан хэрэглэгчид хүрэх хувилбаруудыг үйлдвэрлэх санхүүжилтыг олохыг хичээж байгаа энэхүү ухаалаг бугуйн цаг нь проектор бүхий анхны ухаалаг бугуйн цаг гэдгээрээ бүр ч өвөрмөц юм байна. Цаг хэд болж байгааг харуулах дэлгэцгүй бүтээгдсэн уг цагны проектор нь эзэмшигчийн гар дээр тоон дүрсийг харуулах аж. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн сүлжээн дэх мессежүүд, гар утасны дуудлагыг ч харуулах юм байна.








Зочин
2014/07/16 at 15:46
hudaidaj abbal yuah ectoi ve