Бид яагаад нэг л зүүдээ дахин дахин зүүдэлдэг вэ? Энэ нь юутай холбоотой байдаг вэ?

0

Хүн амьдралынхаа 3-ны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Хэдийгээр хүнийг унтаж байхад бие амардаг боловч тархи тодорхой хэмжээгээр ажиллаж, биеийг дараагийн өдөрт бэлдэж байдгийг уншигч та мэдэх биз ээ. Ийнхүү тархи идэвхтэй ажиллаж байх үед хүн зүүдлэж эхэлдэг байна. Харин зарим зүүд хүссэн ч, эс хүссэн ч ахин дахин зүүдлэгдсээр байдаг. Манай сайт уншигч танд нэг зүүдээ олон дахин зүүдлэх нь ямар шалтгаантай байдаг тухай хүргэхээр бэлдлээ.

Нэг зүүдээ ахин дахин маш олон удаа зүүдэлдэг маш олон хүн байдаг

Таагүй зүүд танд олон дахин зүүдлэгдэж, сэтгэлийг тань зовоогоод байна уу? Тэгвэл үүнд санаа зовох хэрэггүй гэж хэлэх байна. Учир нь бага насны хүүхдүүдийн 35 хувь, өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн 60-75 хувь нь амьдралынхаа аль нэг хэсэгт энэхүү мэдрэмжийг мэдэрч байсан гэх судалгаа байдаг ажээ. Харин нийт хүмүүсийн 40 орчим хувь нь бага наснаасаа эхлэн нэг зүүдээ ахин дахин зүүдлэх хандлагатай байдаг бол 15 орчим хувь нь насанд хүрсэн хойноо энэ мэдрэмжийг мэдэрч эхэлдэг гэжээ.

 

Олон дахин зүүдлэгддэг зүүднүүд тодорхой үйл явдлыг өгүүлдэг

Судалгаагаар дахин дахин зүүдлэгддэг зүүднүүд нь ихэнхдээ:

  • Унаж байгаа
  • Бусдаас зугтаж байгаа
  • Сургууль руу явж байгаа
  • Маш чухал үйл явдалд бэлтгэлгүй сандарч байгаа
  • Нисч байгааг харуулдаг гэдгийг тогтоосон байна. Эдгээр зүүднүүд нь дарамт, сэтгэлзүйн сөрөг мэдрэмжүүдээс үүдэлтэй зүүдлэгддэг ажээ.

 

Ахин дахин зүүдлэгдэж буй тэр үйл явдал таны юу бодож буйн тусгал юм

© Depositphotos.com

Сурагчдын дунд чухал шалгалтанд бэлтгэлгүй орох гэж байгаа тухай сандралд автуулсан зүүд ахин дахин зүүдлэгдэх нь олон байдаг. Энэ нь тухайн сурагч шалгалтын талаар сэтгэл нь зовж буйн хариу илрэл ажээ. Харин өндрөөс унаж байна гэж зүүдлэх нь аливаад итгэлтэй биш, өөрийгөө аюултай байдалд байгаагаар мэдэрч байгаагийн илрэл гэнэ. Түүнчлэн шүд унаж байна гэж олон давтаж зүүдэнд орвол тухайн хүн өөрийгөө бусдад илэрхийлэхэд хүндрэлтэй байгааг илтгэдэг байна.

 

Олон дахин давтагдсан зүүд нь танд ямар нэгэн зүйлийг засч, залруулах шаардлагатай байгааг илэрхийлдэг

© Depositphotos.com

Судлаачид нэг зүүдээ олон дахин зүүдлэх нь өнгөрсөнд мэдэрч байсан айдас, түгшүүрээс үүдэлтэй байдаг гэж таамагладаг. Иймээс таны сэтгэлийн гүнд байгаа айдас, хүсэл зэрэг зүйлс зүүдэнд давтагдаж, түүнийгээ давж гарахыг шаарддаг гэжээ.

 

Нэг зүүдээ ахин дахин зүүдлэхээ болихыг хүсч байна уу?

Сэтгэл санаа тавгүйтүүлсэн зүүдээ ахин дахин зүүдлээд байгаа бол үүнээс ангижрах хамгийн энгийн арга бол сэтгэл санаагаа тайван байлгах явдал юм. Түүнчлэн таатай орчинд тухтай сайн унтаж амрах, өдөр тутмын амьдралаа тогтвортой, хооллолтоо хэвийн горимд оруулах шаардлагатай. Мөн хэрэв та өөрөө хүсвэл сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах ч боломжтой.

Танд олон дахин зүүдлэгддэг зүүд байдаг уу? Тэр зүүдээ та хэр хурдан мартдаг вэ?

30
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *