Кино театрууд орлогогүй болсны улмаас танхимын өргөн дэлгэцүүдээ видео тоглоомчдод түрээслэж эхэлжээ

0

АНУ болон Өмнөд Солонгост сүлжээ кино театрууд видео тоглоомчдод өөрсдийн кино танхимын өргөн дэлгэцүүдээ ашиглуулах болжээ.

BBC

Хэдийгээр кино театруудад танхим дүүргэлтийг 50%-тай байлгах зөвшөөрлийг олгоод байгаа ч, CVG (Өмнөд Солонгосын хамгийн том сүлжээ кино театр) театруудыг видео тоглоом тоглоход зориулж, орлогын шинэ урсгалыг бий болгосон байна. 4 хүртэлх хүн танхимын өргөн дэлгэцийг 2 цагийн турш 90 доллараар түрээслэж болох бөгөөд 18:00 цагаас хойш энэ төлбөр 135 доллар болж нэмэгдэх гэнэ. Танхимын өргөн дэлгэцийг түрээслэх сонирхолтой видео тоглоомчид өөрсдөө тоглоом, консол болон удирдлагаа авчрах ёстой аж.

BBC-ийн мэдээлж буйгаар видео тоглоомчид өргөн дэлгэцээр дуртай тоглоомоо тоглох боломжийг олгож байгаад сэтгэл хангалуун байгаа гэнэ.

BBC

Eui Jeong Lee хэлэхдээ:

“Дууны чанар үнэхээр гайхалтай байна. Бyyгаар бyyдах үеийн дуу чимээ маш тод байгаагаас гадна ямар нэгэн зүйл дэлгэцээс шууд над руу нисээд ирж буй мэт мэдрэгдэж байна. Үүнээс болоод би бүр хашгирсан шүү.”

Энэ жилийн эхээр уг шинэ үйлчилгээ нэвтэрснээс хойш кино театрын танхимууд одоогоор 130-аас олон удаа захиалга авчээ. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь 30 эсвэл 40 орчим насныхан байгаа бол, мөн хосууд болон гэр бүлээрээ танхимын өргөн дэлгэцийг түрээслэх тохиолдол мөн байгаа аж.

TheGamer

Өмнөд Солонгосын CGV кино театр дан ганц уг үйлчилгээг нэвтрүүлээгүй бөгөөд АНУ-ын Malco кино театр өнгөрсөн оны 11-р сараас үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ.

Мемфис хотод байрлалтай Malco кино театр нэг өргөн дэлгэцийг хамгийн дээд тал нь 20 хүнд түрээслэж байгаа юм байна. Энэ кино театр Арканзас, Кентаки, Луйзиана, Миссиссиппи болон Теннессид салбаруудтай. Үнийн хувьд 2 цаг түрээслэхэд 100 доллар бол, 3 цаг нь 150 долларын үнэтэй.

Mechanical Systems Company LLC

Malco кино театрын дэд ерөнхийлөгч, маркетингийн албаны дарга Karen Melton хэлэхдээ, “Энэ үйлчилгээ олны анхаарлыг татаж байна. Алдартай болж байна. Гэхдээ бидэнд ашигтай ажиллаж байгаа юм одоогоор байхгүй.” гэжээ.

Бичлэг үзэх:

Манай кино театрууд энэ үйлчилгээг нэвтрүүлээд эхэлбэл, та өргөн дэлгэцээр видео тоглоом тоглох уу? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

29
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/02/14 at 18:38

    Une ni baga bna munguu urj ydsan humuust unegui tureeselj bolku

  2. Гал Зөнбилэг

    Гал Зөнбилэг

    2021/02/14 at 19:17

    Goy sanaa bna

  3. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2021/02/14 at 21:21

    Орилсон хашхирсан хүчирхийллийг сурталчилсан киног хэн үзэх вэ дээ.

  4. Ган Тулга

    Ган Тулга

    2021/02/14 at 22:44

    Tenges neg zaalaa tvreeslehiin boluu .Tvreesleheer boluul heleerei pm

  5. Elsa Razz Rino

    Elsa Razz Rino

    2021/02/14 at 23:31

    UEFA FIFA bol aimar baihoo. Gehdee ene durs gargaj baigaa tehnikt n muu baihldaa? Zoriulalt n uur bolhoor.

  6. Joshua Josh

    Joshua Josh

    2021/02/15 at 00:00

    Enhee Dalhaa aiii hha

  7. Hangerel Nymbayr

    Hangerel Nymbayr

    2021/02/15 at 00:49

    cinema-iin delgets 30hz eer gargadag bizde?

  8. Асахи

    Асахи

    2021/02/15 at 00:51

    Enhee Dalhaa чамд үзүүлж яах вэ дээ

  9. Ganbat Shinezuun

    Ganbat Shinezuun

    2021/02/15 at 00:58

    Enhee Dalhaa чи ер нь кино театр орж кино үзээд дэмий дээ.

  10. Luci Ks

    Luci Ks

    2021/02/15 at 01:10

    Hangerel Nymbayr hotsormoor ymda

  11. Ganaa Saraa

    Ganaa Saraa

    2021/02/15 at 03:29

    Хуучин Өргөө кино театр-н дэлгэцэнд дээр Mortal combat3 тоглож л байлаа

  12. Enhee Dalhaa

    Enhee Dalhaa

    2021/02/15 at 09:26

    Ganbat Shinezuun би өөрөө о нэг гоё гэгээлэг кино хмйхээс ккк

  13. Emerald Namuul

    Emerald Namuul

    2021/02/15 at 16:57

    Ямар тасарцан юм бээ?

  14. Dushku Rico

    Dushku Rico

    2021/02/16 at 10:22

    Ambray Amar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *