
Угаалгын машин – хамгийн хэрэгтэй гэр ахуйн цахилгаан хэрэгслийн нэг. Багагүй арчилгаа ч шаардана. Зохих ёсоор арчлахгүй бол хөршүүдийн уурыг барах тохиолдол ч гарах вий. Үнэндээ угаалгын машин эвдрэхэд бид өөрсдөө л хүргэдэг: ашиглалтын заавар зөвлөгөөг дагаагүйгээс болж цахилгаан хэрэгслийн эдэлгээний хугацаа шууд богиносно.
Буруу угаалтаас болж хувцас хэрхэн мууддагийг бид өмнөх нийтлэлээрээ танилцуулж байсан. Харин энэ удаад ямар буруу үйлдэл угаалгын машиныг муутгадгийг танилцуулахаар бэлдлээ. Манай уншигчид аливаа цахилгаан хэрэгсэл ашиглах заавар зөвлөгөөг мөрддөг гэж найдаж байна. Тийм ч учраас таны цахилгаан хэрэгсэл танд удаан хугацаагаар хүчин зүтгэж байгаа биз ээ. Бонуст нь, угаасан хувцас угаалгын машинд хэр удаан байж болохыг танилцуулна.
Хэтэрхий их угаалгын нунтаг хийх
Угаалгын нунтаг ахиухан байх тусмаа сайн гэж ихэнх нь боддог. Учир нь хувцас илүү сайн угаагдана гэж хүмүүс үздэгтэй холбоотой. Үнэн хэрэгтээ үгүй гэдгийг үйлдвэрлэгчид өөрсдөө батлаад байгаа юм. Угаалгын бодисын хэмжээ хэтэрвэл, ялангуяа нүүрэн талдаа ачаалал авдаг угаалгын машин амархан эвдэрч болзошгүй. Хөөсний илүүдэл ус зайлуулах хоолойг бөглөх эрсдэлтэй.
Угаалгын нунтаг хийдэг саванд хэтэрхий их бодис хийснээс болоод бөглөрнө. Өөрөөр хэлбэл хувцас муу угаагдана гэсэн үг.
Дотуур хувцас болон оймсыг уутанд хийлгүй угаадаг
Статистик тооноос харахад угаалгын машины гэмтэл ихэнхдээ барабантай холбоотой байдаг. Уутанд хэдэн оймс хийсэн яг л тэр тоогоороо гарч ирэх нь баталгаатай тул шүүлтүүрт орно гэж айх зүйлгүй, нэг ёсондоо бөглөрөх аюулгүй юм. Дотуур хувцсыг ч гэсэн уутанд хийж угаавал эдэлгээ нь уртасна. Жишээ нь, xөхний даруулганы түгжээ барабанд гогдож оёдлоороо урагдахгүй.
Шүүлтүүрийг огт цэвэрлэдэггүй эсвэл хааяа л нэг цэвэрлэдэг
Угаалгын машины шүүлтүүр чухал үүрэгтэй. Барабанаас угаалгын машины ус зайлуулах хоолойд орох ёсгүй зүйлсийг шүүлтүүр цуглуулна: зоос, үс, үсний боолт зэрэг жижиг сажиг юу эсэх байх вэ дээ. Шүүлтүүрийг жилд 4 удаа заавал цэвэрлэж байх ёстой. Эвгүй үнэртэх эсвэл угаалгын машин хувцсаа муу угаагаад байвал үүнээс ч олон удаа цэвэрлэж болно.
Барабанд хэтэрхий их хувцас чихэх
Угаах зүйл Эверестээс ч том харагдаж байсан ч бүгдийг угаалгын машинд чихэх хэрэггүй. Нэгдүгээрт, чихсэн хувцас муу угаагддаг. Хоёрдугаарт, хэтэрхий их ачааллаас болж мотор эсвэл өөр бусад эд анги жагсаалаас гарч болно. Бас хэт цөөхөн хувцас угаах ч хэрэг байхгүй шүү – хэтэрхий цамаан ажил болох биз.
Угаалгын алтан дундаж нь дараах байдалтай харагдана:
- Хөвөн даавуу эсвэл тааран хувцас угааж байгаа бол – ¾ харьцаатай хийнэ
- Синтетик – барабаны талаар
- Ноосон хувцас бол – барабаны 1/3.
Угаалгын машинаа буруу байрлуулах
Гэмтэлд зөвхөн бидний ахуйн буруу дадал зуршил нөлөөлөөд зогсохгүй мөн угаалгын машины зөв, буруу байрлал ч бас нөлөөлдөг. Хувцас сэгсрэхэд барабан эргэлддэг, харин буруу байрлуулсан угаалгын машин энэ үед үсэрдэг байна.
Угаалгын машин ажиллаж байхдаа дараах шалтгааны улмаас хөдөлдөг:
- Тээвэрлэлтээс үлдсэн эрэг шургыг дутуу авах эсвэд дутуу чангалах
- Тэгш биш шалан дээр байрлуулах
- Гэмтэлтэй амортизатор
Зориулалтын бус угаалгын нунтгийг барабан эсвэл угаалгын нунтгийн хэсэгт хийх
Угаалгын машины гарын авлагыг хогийн саванд хаяхаас л бүх асуудлууд эхэлнэ. Гарын авлагад зориулалтын бус угаалгын бодис хэрэглэж болохгүй гээд анхааруулаад биччихсэн байдаг юм. Автомат угаалгын машинд гар угаалгын бодис хийвэл яах вэ гэж үү? Хэтэрхий их хөөсрөлтөөс болоод угаалгын машин эвдэрнэ.
Угаалгын машинаа угааж цэвэрлэдэггүй
Угаалгын машинаас эвгүй үнэртээд эхлэхэд бид ер тоодоггүй. Дараагийн угаалтад ахиухан шиг угаалгын бодис хийгээд эргүүлчихье л гэж бодно. Барабанаас гарах эвгүй үнэр уг угаалгын машиныг буруу арчилж байгааг илтгэнэ. Машины шүүлтүүрийг цэвэрлэхээс гадна ӨӨРИЙН гэсэн арчилгаа шаардлагатай. Сард нэг удаа барабан цэвэрлэх горим дээр тохируулах ёстой. Хэрвээ ийм горим байхгүй бол хувцасгүйгээр хүнсний уксус хийж өндөр хэмтэй усаар хоосон эргүүлж угаана.
Чийгтэй, дулаан орчинд мөөгөнцөр амархан үрждэг. Тиймээс машин ажиллаагүй үед боломжоор нь хаалгыг онгорхой үлдээж байхыг хичээгээрэй. Мөн үе үе угаалгын нунтаг хийдэг савыг гаргаж ирж хатаана.
Усаа зөөлрүүлдэггүй
Орон сууцны усны хоолойгоор булгийн цэвэр ус гоожихгүй нь ойлгомжтой. Тиймээс гэрийн эзэгтэй нар гэртээ усны шүүлтүүр тавьдаг эсвэл цэвэршүүлсэн ус худалдаж авдаг. Өөртөө анхаарал халамж тавих нь зүйтэй, гэхдээ хэн таны угаалгын машинд анхаарал тавих болж байна? Хатуулаг ихтэй ус угаалгын чанарыг эрс муутгана, мөн угаалгын машины эд ангид шохойжилт үүсэхэд хүрнэ. Усны хатуулгийг шалгахад багахан тест хийж үзээрэй.
Тест явуулахад танд шингэн саван, ус, нэвт харагдах шилэн аяга хэрэгтэй. Аяганд гоожуурын усыг 1/3 хэмжээгээр хийнэ. Хэдхэн дусал шингэн саван дусаагаад таглаж хүчтэй сэгсэр. Ус булингартай буюу сүүн туяатай болж хөөсрөхгүй байвал хатуулаг ихтэй ус гэж ойлгоно. Эсрэгээрээ: усны дээгүүр хөөсөрч, ус өөрөө тунгалаг хэвээр байвал танайх зөөлөн ус хэрэглэдэг юм байна. Хэрвээ усны хатуулаг бага бол угаалгын бодис арай их хэрэглэж байхад буруудахгүй.
Бонус: угаасан хувцсаа угаалгын машинд үлдээж болно, гэхдээ 12 цагаас хэтрүүлж болохгүй
Угаалгаас болоод төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрэх үе бидэнд тохиолддог. Танд танил дүр зураг: гэрээсээ гарах цаг болчихоод байдаг, угаалга дуустал дахиад 10 минут хүлээх хэрэгтэй – хүлээж даанч чадахгүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэдхэн цаг угаасан хувцсаа угаалгын машинд үлдээж болох ажээ. “Хэдэн” өдөр ч биш, долоо хоног ч биш, хамгийн ихдээ 8-12 цаг юм.
Мэргэжилтнүүд зөвлөж байна: угаалгын машиныг цэвэрхэн байлгаад, барабаныг тогтмол цэвэрлэж хаалгыг онгорхой байлгаад байвал эвгүй үнэр гарахгүй.
Та энэ нийтлэлээс өөрийгөө олж харав уу? Та ямар алдаа гаргаж байсан байна?








OD OD
2021/02/10 at 20:26
N3wsl
Цэцэг Цэцгээ
2021/02/11 at 05:53
Tselmuun Togtoh
Tsetsgee Tumur
2021/02/11 at 10:43
Барабан гэж юуг хэлээд байнаа
Баярцэцэг 'Б
2021/02/11 at 13:27
Хишигээ Г.х
Enkhbayar Damii
2021/02/11 at 18:20
hegiigeer er em geltgui bugd torin alban haagch ch gelee emegtei torin alban haagchidin ajillah tsag bairlal nas zeregig sudlan harah heregtei bjdee
В. Март
2021/02/12 at 19:19
Eegii Ikhee
П. Оюундалай
2021/02/12 at 21:20
Anhaa Anhtuya
Summit Eastern
2021/02/12 at 21:20
Jerry Jerry
Ч. Цэнд-Аюуш
2021/02/12 at 22:11
1
Baast Dashmaa
2021/02/12 at 23:33
Sod Soduk
Peace Soko
2021/02/13 at 08:50
Khaliun
Naraa Naraa
2021/02/13 at 10:12
Хоолойг авч цэвэрлэх естой гэнэ тэр нь хаана бдаг юм бэ яаж салгаж авдаг юм бэ
Battsetseg Dorjsvren
2021/02/13 at 10:34
Altangerel Batsuh
Moogii Geegii
2021/02/13 at 12:35
Gerelee Munkhbat
Tumur Otgonsuren
2021/02/13 at 14:48
Altangerel Sandagdorj
Ninj Tsetsegmaa
2021/02/13 at 16:29
, Ж. Энхдөлгөөн
Оюундарь Баатар
2021/02/13 at 17:23
Enhjargal Enhee