Мексикийн оршин суугчид сонгуулийн үеэр амласан амлалтаа биелүүлээгүй хэмээн буруутгаж, хотын даргаа модонд хүлж шийтгэжээ

0
  • Хотын дарга Оскар Рамирез сонгогчидтойгоо уулзах үеэр сонгогч иргэд хотын усан хангамжийн асуудлыг шийдэх, ус хураагуур байгуулах сонгуулийн амлалт нь биелсэн эсэх талаарх асуудлыг хөнджээ.
  • Оршин суугчид ус хураагуур байгууламжийн цемент цоорч, ажиллах боломжгүй болсон талаар ярьжээ.
  • Үүний улмаас оршин суугчид 7 хоногийн турш усны хомсдолд орсон байдалтай байжээ.

Улс төрчид сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байх нь түгээмэл болсон энэ цаг үед бидний тэдэнд барих хариулт нь мэдээж дараагийн сонгуулиар саналаа дахин өгөхгүй байх явдал билээ. Харин бухимдсан мексикчүүд амлалтаа биелүүлээгүй нэгэн улс төрчийг модонд хүлж дүнгээ тавьжээ.

Мексикийн өмнөд хэсгийн Чиапас мужийн Комалапа хотын дарга Оскар Рамирез өнгөрсөн сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд усан хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн амлалт өгч байжээ.

Гэтэл саяхан сонгогчидтойгоо уулзсан уулзалтынхаа үеэр түүний энэхүү амлалт нь биелээгүй бөгөөд барьсан ус нөөцлөх байгууламж нь чанарын шаардлага хангахгүй болсноор ажиллахгүй байгаа гэдгийг оршин суугчид мэдэгджээ.

Оршин суугчдын нэгэн төлөөлөл ус хураах байгууламж руу орж цемент цоорч, ус хэрхэн алдагдаж байгааг ч харуулжээ. Нэгэн оршин суугч, “Тэр бидэнд маш олон амлалт өгч сонгогдсоны нэг нь ус хураах байгууламж байсан. Гэтэл түүний байгуулсан энэ байгууламж нь чанарын шаардлага хангахгүй байна. Усан хангамжийн асуудал оршин суугчдын хувьд маш удаан хугацааны турш шийдвэрлүүлэх гол асуудал байсаар ирсэн. Гэтэл одоо тэр энэ амлалтаа биелүүлж чадахгүй гэж байна” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

Ийнхүү Гватемал улстай хил залгаа орших алслагдмал энэхүү хот 7 хоногийн турш усан хангамжгүй байгаа ажээ.

Улмаар бухимдсан иргэд хотын даргаа модонд хүлж, зургийг нь авч олон нийтийн сүлжээнд байршуулжээ.

Гэсэн ч хотын захирагч өөрийгөө модонд хүлүүлээгүй хэмээн энэ мэдээг үгүйсгэж, ард иргэдээ тайвшруулахын тулд, “Тэд намайг хүлээгүй. Сонгогч иргэдийн төлөөлөл болсон 11 хүнтэй уулзалт хийж ундны усны асуудал тэргүүтэй ажлуудыг хийхээр зөвшилцсөн” хэмээжээ.

3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Saran Jadambaa

    Saran Jadambaa

    2021/01/31 at 12:22

    Манаи монгол чадахгүй дээ энэ олон луувирчид аа

  2. Nikolai Enhtsetseg

    Nikolai Enhtsetseg

    2021/01/31 at 12:30

    Goe goe.manaihaan nogoo tiish haruulj huleed hunii toogoor neg ambaardiy tegehu hudlaa yridag toriinhniig

  3. Туяа Б.Туяа

    Туяа Б.Туяа

    2021/01/31 at 15:07

    Энэ чинь харин зөв арга байна даа энэ 76 хашраах юмсан

  4. Долгор Долгор

    Долгор Долгор

    2021/01/31 at 16:26

    Бүдүүлэг газар

  5. Манайханыг ингэмээр л байна даа

  6. Kelvin Brown

    Kelvin Brown

    2021/02/02 at 01:40

    en sumyabazarig yaagad ogzruulahgvi bgn bi gaihad bhin amrjih gazarin darg hotin dargin shud medeld bdgin gen hotin darga tomildgin gesn sumyabazar emlgin darg hamgin tvrvvnd haruizlagaa hvleeged ogzrii gesn bmrin tomilson emlgin dargaa hotin dargn dilhee bsn bhoo uls hotin dargaas ilvv erh medel tom tolgoitoi emlgin darg bn sumyabazar dilehgvi bol uuruu ogzrood dileh hij chadh hvnd uguud ogzornoor bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *