
Хэрэв хэн нэгэн аливаад уян хатан байж чадвал, бие физиологи болон оюун санааны хязгаар хамгийн том хүч чадал болж хувирах боломжтой. Өөрөөр хэлбэл гаргүй ч гэсэн нисгэгч болж болно, хөлгүй ч гэсэн хамгийн өндөр уул өөд авирч болно, эсвэл сэтгэл гутралыг ялж, эцэст нь гадагш гарч болно.
Эдгээр 16 хүний дотоод хүч чадлаар бахархахгүй байхын аргагүй бөгөөд бид та бүхэнд тэдний гайхалтай түүхээс хуваалцахаар шийдлээ. Танд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд чинь урам зориг, эрч хүч хайрлана гэдэгт итгэлтэй байна.
1. Жессика Кокс хоёр гаргүй төрсөн ч гэлээ, дэлхийн хамгийн анхны гаргүй нисгэгч болох хүсэл мөрөөдөл нь түүнийг зогсоогоогүй юм.


2. “Хөлгүй болохоос биш, амьдралгүй биш шүү!”

3. Майкль Койн аутизм, олон талт сэтгэцийн болон анхаарлын дутагдал ба хэт идэвхжлийн эмгэгтэй. Хэн ч түүнийг ажилд авахыг хүссэнгүй. Тиймээс тэр өөрөө хувийн кафе нээжээ!

4. “Би бол өвдөгнөөс доогуурх хөлөө тайруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүн, бас идэвхтэй уулчин. Энэ бол Мон Блан болон Жун-Ла-Пасст авирч буй би.”

5. “Би хоолны дуршил буурах өвчнийг ялсан!”

6. “Намайг зүүн хөлөө хаана нуусан юм бол гэж энэ нохой гайхжээ. (Спойлер: Би зүүн хөлгүй.)”

7. “Би сэтгэл гутралаа даван туулж, ууланд явган алхахаар гарлаа. Жижиг зүйл мэт боловч, миний хувьд том ялалт”

8. “Дунд хуруугаа алдсаны дараа хүүгийнхээ Т-Рекс савааны тусламжтайгаар анх удаа савх хэрэглэх гэж байна.”

9. “Миний шинэ амьдрал”

10. “Би үүнийг хийлээ! Анхны Олимп шиг Триатлон. 1 км сэлж, 42 км унадаг дугуй жийж, 10 км гүйв.”

11. “Саяхан би бионик гараа хүлээж авсан юм. Өнөөдөр би өөрийнхөө бичсэн хүүхдийн номоо анх удаагаа баруун гараараа барьж байна!”

12. “Жилийн өмнө би амжилттай эмчилгээг эхлүүлсэн юм. Өнгөрсөн шөнө би сүүлийн 15+ жилийн хугацаанд анх удаагаа хэн нэгнээс тусламж авалгүй, эгц сууж чадлаа.”

13. “2 жил сэтгэл гутралтай явсны дараа ганцаараа анх удаагаа гацуур модоо заслаа.”

14. “Ихэнх тохиолдолд би төгсөлтийн малгайг чимэглэх нь онцгүй санаа гэж хэлдэг, гэвч…”

15. “Намайг төрөх үед эмч нар зүрхний нөхцөл байдлаас болоод эхний жилээ ч амьдарч чадахгүй гэж хэлж байв. Өнөөдөр би 27 нас хүрч байна!”

16. “29 жилийн 27-д нь хиймэл эpxтэнтэй байлаа. Эцэст нь би нэг хөлтэй далайн дээpэмчин болохоор шийдсэн юм. Энэ ч догь санаа байсан шүү.”

Танд өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлөхүйц зорилгодоо хүрч байсан гайхалтай түүх бий юу? Тийм бол сэтгэгдэл бичих хэсгээр дамжуулан бидэнтэй хуваалцаарай.







