Гэрээ цэвэрлэхдээ ашиглаж болох 9 хүнсний бүтээгдэхүүн. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, химийн орц найрлагатай цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс татгалзъя!

1

Хэдийгээр бид аливаа ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг аюулгүй гэж үзсэний үндсэн дээр сонгож хэрэглэдэг боловч бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй олон цэвэрлэгээний бүтээгдэхүүн бий. Харин тэдгээр бүтээгдэхүүнүүдийг эрүүл ахуйн нөхцөлд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээр орлуулах боломжтой байдаг гэдгийг та мэдэх үү?

1. Гадил

© Bright Side / YouTube

Гадил жимсийг ялаа барихад ашиглаж болдог ажээ. Гадил жимс болон аяга таваг угаагчийг дурын нэг саванд хийгээрэй. Дараа нь савны дээд талд юүлүүр хэлбэрт оруулан бэлдсэн цаасыг тавиарай. Гадил жимсний анхилуун үнэр нь ялаа татах бөгөөд юүлүүр хэлбэрийн цаас нь ялааг савнаас гарахаас сэргийлнэ.

 

2. Содатай ус

© Shutterstock.com, © Depositphotos.com

Содатай ус нь маш сайн байгалийн цэвэрлэгч юм. Ариун цэврийн өрөөний толинд шүршээд дараа нь хөвөнгөөр арчаарай. Та энэхүү аргыг үнэт эдлэл болон ширээний тавцан цэвэрлэх эсвэл хувцаснаас толбо арилгахад ашиглаж болно.

 

3. Будаа

© Etsy.com, © Depositphotos.com

Хэрэв танайд хэвийн бус хэлбэр, хэмжээтэй цэвэрлэхэд хэцүү шилэн сав, ваар байдаг бол тэднийг цэвэрлэх хамгийн тохиромжтой зүйл нь будаа ажээ. Түүхий будааг савантай усанд хольж ваар руугаа хийснээр маш сайн цэвэрлэгдэх болно гэдэгт итгээрэй.

 

4. Төмсний хальс

© Shutterstock.com, © Shutterstock.com

Зуухаа цэвэрлэх хамгийн хялбар арга бол төмсний хальс шатаах гэдгийг та мэдэх үү? Нойтон төмсний хальсыг хэрэглэж болохгүй тул 48 цаг хүртэл хатаах шаардлагатай. Төмсний хальс шатаах нь янданд үлдсэн модны үлдэгдлийг маш сайн цэвэрлэдэг ажээ.

 

5. Нимбэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Богино долгионы зуухыг цэвэрлэхэд нимбэгний шүүс, хальс, усны хольцыг ашиглаж болно. Дотор нь таггүй аяганд хийж тавиад 3 минутын турш халаагаарай. Усны уурыг гарахаас сэргийлж хаалгыг хэсэг хугацаанд хаагаарай. Үүний дараагаар цэвэр алчуураар богино долгионы зуухны дотор хэсгийг сайтар арчиж цэвэрлээрэй.

 

6. Бэрсүүт жүрж

© GreenTipGuy / YouTube, © Depositphotos.com, © Depositphotos.com

Бэрсүүт жүрж, хатуу давс байхад л та ванн болон угаалтуураа шинэ мэт болгох боломжтой ажээ. Цэвэрлэгээ хийхдээ бэрсүүт жүржээ хоёр хуваагаад, давсаа ванн болон угаалтуур дээрээс цацаж өгөөрэй. Давстай ванн болон угаалтуураа чийгшүүлээд бэрсүүт жүржээрээ үрж цэвэрлэнэ.

 

7. Кетчуп

© Depositphotos.com, © Shutterstock.com, © Alexas_Fotos / Pixabay

Кетчуп таны зэс ёроолтой тогоог гялалзуулж, шинэ мэт болгоно. Бага зэрэг кетчуп хайруулын тавган дээр түрхээд хэсэг байлгаад дараа нь арчиж зайлаарай. Зэвэрдэггүй ганг ч энэ аргаар цэвэрлэж болно.

 

8. Сонгино

© Grilling Every Season / YouTube

Мах шарагчаа сонгино ашиглан хялбархан цэвэрлэж болдог ажээ. Хагас хуваасан сонгиноо сэрээгээр хавчаад шарагчаа үрж цэвэрлээрэй.

 

9. Цай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хар цайг модон шалыг цэвэрлэхэд ашиглаж болно. Хүйтэн хар цайнд таннийн хүчил ихээр агуулагддаг тул хатуу модон шалыг цэвэрлэхэд нэн тустай байдаг ажээ.

Та эдгээр цэвэрлэх аргуудын аль нэгээс туршиж байсан уу? Өөр ямар хүнсний бүтээгдэхүүнийг цэвэрлэх бүтээгдэхүүн болгон ашиглаж болохыг та мэдэх үү?

15
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2020/11/23 at 04:41

    Худлаа яриад л! Больж үз, энэ 2 өөр 🌲 ны гаралтай орчин үеийн шал.Зүүн талынх нь манайд байдаг,шалан доороо халаалттай бол таардаг,баруун талынх нь зүгээр паартай өрөөнд таардаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *