Бид өөрсдөө ч мэдэлгүй гал тогооныхоо тавилга, эд хогшлыг сүйтгэж байдаг 10 том алдаа

0

Гал тогоонд өрнөдөг түм буман ажлуудын хажуугаар гал тогооны өрөөний эд хогшилд тань ямар нэгэн хор хөнөөлтэй зүйл болж буй эсэхийг мэдэрнэ гэдэг маш хүндрэлтэй гэдэг нь мэдээж. Хоол хийх, цэвэрлэгээ хийх, эд зүйлсээ хураах зэрэг гал тогоонд хийж болох бүхнийг хийх үедээ бидний анхаардаг гол зүйл бол гал тогооны тавилгаа шинэ мэт хэвээр байлгах явдал билээ. Манай сайт уншигч танд гал тогооны тавилгаа элэгдүүлж байдаг 10 алдааг танилцуулж байна.

1. Цаасан алчуурыг гадаргуу цэвэрлэхэд хэрэглэх

Салфетка нь шил болон нойтон модон эдлэлийг цэвэрлэхэд тохиромжгүй байдаг ажээ. Энэ төрлийн материалаар арчиж цэвэрлэхэд гадаргуу дээр сэв зураас үүсэх магадлалтай байдаг учир зөөлөн алчуур хэрэгдэж хэвших хэрэгтэй.

 

2. Хутга хадгалалтаа өөрчлөх

© shutterstock.com

Бидний гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол бүх хутгаа нэг шургуулганд хадгалах явдал билээ. Тэдний ир нь ямар нэгэн хамгаалалтгүй тул зурагдах эрсдэлтэй. Иймээс хутгандаа хамгаалалтын углуурга хэрэглээрэй.

 

3. Бүх төрлийн цэвэрлэгээндээ цуу ашиглах

Боржин болон гантиг чулуун тавцан, мөн чулуу, метал хавтангуудыг цуугаар цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй. Цуу нь маш хүчиллэг шингэн тул дээр дурьдсан материалаар хийгдсэн эдлэлүүдийн насжилтыг багасгадаг ажээ. Харин цуугаар шарах шүүгээ, аяга таваг угаагч, хөргөгч зэргийг цэвэрлэхэд тохиромжтой.

 

4. Халуун зүйлсийг холигч руу хийх

© shutterstock.com, © depositphotos.com

Холигч руу халуун идэж уух зүйлс хийх нь маш аюултай гэдгийг та мэдэх үү? Халуун хүнс холигч руу хийх үед зүсэгчээс ялгарч буй халуун дээр нэмэгдэж маш их даралтыг үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл, холигч руу халуун хүнс хийж ажиллуулбал дэвэрч асгарах, өөр рүүгээ цацах ч эрсдэл дагуулдаг.

 

5. Хоол хийхийн өмнө махаа угаах

© depositphotos.com, © depositphotos.com

Энэ үйлдэл нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Махыг угаах нь махан дээрх нянг арилгадаггүй бөгөөд харин ч улам бүр тархах эрсдэлтэй байдаг бөгөөд таныг өвчлөлд ч хүргэж болзошгүй. Харин хоол хийх үед хайруулын таваг болон зуухны халуун нь нянг хангалттай дарж чаддаг байна.

 

6. Тодорхой төрлийн хүнсийг наалддаггүй хайруулын таваг ашиглан болгох

© shutterstock.com, © depositphotos.com

Улаан лооль болон цитрус төрлийн жимсийг наалддаггүй хайруулын тавганд хийхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь тэд хэт хүчиллэг байдаг тул хайруулын тавагны гадаргууг гэмтээж, эдэлгээг багасгах магадлалтай.

 

7. Шилэн гадаргуутай гамбанз хэрэглэх

© shutterstock.com, © depositphotos.com

Энэ төрлийн гамбанз нь маш хатуу тул хутганы ирийг маш амархан мохоодог. Иймээс модон эсвэл хуванцар гамбанз ашиглахыг танд зөвлөж байна.

 

8. Төмсний хальсыг бохирын шугам руу урсгах

© depositphotos.com, © depositphotos.com

Энэ нь мэдээж бохирын шугамыг тань бөглөх эрсдэл дагуулдаг. Ялангуяа артишок болон луувангийн хальсыг урсгахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь тэдгээр нь хатуулаг шинжтэй тул бохирын шугамын бутлагчийг эвдэх ч магадлалтай байдаг ажээ. Иймээс аливаа хүнсний ногооны хальсыг хогийн саванд хаяж хэвшээрэй.

 

9. Цайруулагч бодисыг гал тогооны цэвэрлэгээнд ашиглах

Хэрэв таны гал тогооны тавилга будсан эсвэл өнгөлсөн бол маш нарийн арчилгаа цэвэрлэгээ шаарддаг. Энэ төрлийн гадаргуунд цайруулагч бодис хэрэглэх нь элэгдэлд хүргэдэг тул та тавилгаа цэвэрлэхийн тулд зөөлөн савантай бүлээн усанд норгосон алчуураар арчих нь зүйтэй.

 

10. Модон эдлэлийг аяга тавагч угаагчид угаах

Аяга таваг угаагчид угаахад тохиромжтой цөөн тооны л модон хэрэглэл бий. Харамсалтай нь халбага, таваг, гамбанз зэрэг ихэнх модон хэрэглэлүүдийг аяга таваг угаагчид хийж угаахад тохиромжгүй байдаг ажээ. Учир нь аяга таваг угаагч усыг хэт халааснаас үүдэлтэйгээр модон эдлэл хагарч цуурах болон өнгөө алдах зэрэг элэгдэл гэмтлүүд гарч байдаг байна.

Дээрх алдаануудаас та гаргаж байсан уу? Гал тогооны өрөөг цэвэрлэх аргуудаасаа сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

17
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/10/04 at 15:43

    Bolor MandalЭ. Охиноо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *