Дэлхий ертөнц сайхан сэтгэл дээр оршин тогтнодог гэдгийг батлах сэтгэл догдлом 15 түүх

2

Хүүхэд шиг бөгсөө тонтойлгоод хэвтэхээр ээж минь ирж намайг эрхлүүлж үнсээсэй гэж хүсэх үе цөөнгүй. Том хүний амьдрал хүнд бас хүйтэн ертөнц шиг санагдана. Дэмий хэвтэж байхдаа сайхан мэдээ олж уншихаар сэтгэл өөрийн эрхгүй дулаацдаг, жишээ нь, орон гэргүй тэнэмэл нохой өнчин муужгайнуудын ээж болж, өндөр настай хөршийнхөө хашааг янзалж өгсөн хүн ч бас байх юм, золбин муур эзэнтэй болсон баяртай мэдээ ч байна. Энэ бүгдийг уншсаны дараа дэлхий дээр сайн сайхан зүйл дүүрэн байдгийг ойлгох нь тэр.

Амьдрал сайхан, үүнийг илтгэх гэрэл гэгээтэй баримтуудыг танд сонирхуулж байна.

1. Орон гэргүй тэнэмэл нохой Жоржия өөрийнхөө бүх гөлгийг алдчихсан юм. Тэр өнчин 3 муужгайтай танилцаад шууд л өргөж авчээ, өөрийн хүүхэд шиг л хөхүүлж байгаа шүү

© Sunshine Dog Rescue / Facebook

 

2. Камбожийн дайнаас хойш үлдсэн мина олж илрүүлэхэд хүчин зүтгэж байгаа хулганыг одонгоор шагнажээ. Тэр маш олон хүний амь насыг аварч байна. Одоогоор 10 гаруй мина олж аюулгүй болгуулжээ.

© PDSA – Saving Pets, Changing Lives / Facebook

 

3. Индианад сахилга баттай байгаа хоригдлыг асрамжийн газрын муур арчлахыг зөвшөөрдөг. Хүмүүст ч тэр, амьтанд ч тэр тустай, хэн хэн нь ганцаардахгүй байх болно.

© Pendleton Correctional Facility_FORWARD / Facebook

 

4. 9 настай Брэйди хүү цагдаагийн ноход даалгаварт гарахдаа хамгаалалтын хантаазгүй явдгийг олж мэджээ, ингээд цагдаагийн нохойд туслахаар хүү 315 мянган доллар цуглуулж чаджээ

© bradysk9fund / Instagram

 

5. Би нэгэн гэр бүлийн жижиг ресторанд ажилладаг юм. Манай дарга үйлчлүүлэгч байхгүй үед намайг хичээлээ үзэхийг зөвшөөрдөг. Бас пиццагаар дайлна. Сахиусан тэнгэр л гэсэн үг.

© user_774 / Reddit

 

6. Орон нутгийн дэлгүүрт энэ муур бараг 5 жил орчим амьдарч байна уу даа, дэлгүүрийн ажилтнууд түүнийг хооллож ундална. Тэр ихэнх цагийг цэцэрлэгийн гаднах тавилга дээр тухалсан шиг хэвтэж өнгөрөөх дуртай.

© kingsraddad / Reddit

 

7. Асрамжийн газар Моник хочтой муурны төрсөн өдрийг тэмдэглэсэн боловч баярт хэн ч ирээгүй юм. Сошиал сувагт түүнийг “Их Британийн хамгийн ганцаардмал муур” гэж нэрлэжээ. Харин тэр одоо эзэнтэй болсон шүү.

© Battersea_PA / Twitter, © Battersea / Twitter

 

8. Манай ажил дээр Орегонагийн өмнөд хэсэгт гарсан гал түймэрт өртсөн хүмүүст туслах зорилгоор тусгай булан нээсэн юм. Ийм сайхан хүмүүстэй цуг ажиллаж байгаадаа бахархаж байна. Бусдад тусламжийн гараа сунгаарай.

© Death_BySnu_Snu / Reddit

 

9. Василий Рыжук 20 гаруй жил өөрийнхөө мөнгөөр зам дагуу цэцэг суулгаж тарьж байгаа хүн. Энэ хугацаанд тэр 700 км урт замд наранцэцэг, бархатцы цэцэг тарьжээ.

© Василь Рижук / Facebook

 

10. Зах дээр хүмүүс нэг машины ард л дугаарлаад байх юм, тэгээд бодлоо л доо: “Ийм их дугаар үүсгэхээр тийм ховор юу зараад байгаа юм бол доо?” Тэгсэн 2 залуу хүмүүст хоол хүнс тарааж байжээ: халуун цай хийж өгөөд хачиртай талх өгч байна. Ийм хүмүүст баярлалаа гэж хэлье.

© Alexsneg / Pikabu

 

11. Өглөө гүйж байхад өндөр настай хөршийн маань хашаа салхинд унасныг анзаарсан юм. Миний гаражид хэдэн банз хэрэггүй хэвтэж байсныг санаад, өнөөдөр хөршийнхөө хашааг бүтэн болгож өглөө.

© bruce656 / Reddit

 

12. Өрөөсөн ээмэг олоод, хаясан эзэн нь харамсаж байгаа болов уу гэж бодоод ойр орчимдоо зар наасан юм. Хэд хэдэн дуудлага ирсэн боловч зургийг нь үзээд биш байна гэлээ. Гэхдээ эзэн нь олдсон шүү. Энэ ээмэг бол ээжийнх нь өгсөн бэлэг байжээ.

© Spirtyoza / Pikabu, © Spirtyoza / Pikabu

 

13. Манай ажлын хажууд туранхай, бохир муур амьдардаг байлаа. “Яасан ч муур тэжээхгүй шүү” гэж би дотроо бодож явдаг хүн. Гэхдээ төрсөн өдрөөрөө ирээд түүнийг авсан даа. Жил өнгөрлөө. Энэ хөвсгөр хайр татсан амьтангүйгээр би амьдралаа төсөөлж чадахгүй л байна.

© Malahitovaya81 / Pikabu, © Malahitovaya81 / Pikabu

 

14. Хүүхдээ тэргэнд түрсэн эмэгтэйг трамвайд ороход нь тусалж байгаад би шавар болчихсон юм. Тэгсэн нэг эмээ над руу дөхөж ирээд нойтон салфетк өгдөг байгаа. Бүр сэтгэл уяраад…

© kargapki / Pikabu

 

15. Энэ бол “догтор” Локи: тэр эмнэлэгт ажилладаг бөгөөд өвчтөнүүдийг өвчнөө давж гарахад нь тусалдаг

© Loki the Therapy Rottweiler / Facebook

 

Бонус: Боб Марли өөрийнхөө дууны зохиолчийг ядуу хүмүүсийг хооллодог гуанзны эзэн хэмээжээ

© Eddie Mallin / Wikipedia

«No Woman, No Cry» – ямайкийн дуучин, хөгжимчин Боб Марлигийн алдартай дуунуудын нэг. Гэхдээ Марли уг дууны зохиолчоор өөрийгөө нэрлээгүй, харин өөрийн найз Винсент Фордыг хэмээсэн байдаг. Тэд Ямайкийн Кингстон нийслэл хотын Тренчтаун дүүргийн ядуу хороололд цугтаа амьдардаг байсан цаг бий. Форд чихрийн шижнээр өвдсөн бөгөөд өвчин нь хүндэрч хоёр хөлөө тайруулсан юм, гэсэн ч тэр бусдад тусалсаар байв. Тэр ядуучуудад зориулсан гуанз ажиллуулдаг бөгөөд ирээдүйн алдартай дуучин ч өлсөж явсан үедээ тэднийхээр орж амь зогоодог байсан гэдэг. Винсент Форд 13 жилийн турш алдартай дууны орлогоос хүртэж тэр мөнгөөрөө нас эцэслэтлээ буюу 2008 он хүртэл ядуучуудыг хооллосоор байжээ.

Та хамгийн сүүлд ямар сайн үйлс хийсэн бэ?

67
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dashrawdan Oyuntuya

    Dashrawdan Oyuntuya

    2020/10/04 at 12:49

    Хөөрхөн юм аа их энх тайван

  2. Сайхан мэдээнүүд бна баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *