“Instagram”-ын бүхий л рекордыг эвдэж, хамгийн их буюу хэдэн сая “лайк” авсан 16 зураг

2

“Instagram” платформ нь өдгөө 1 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд хамгийн олон хэрэглэгчтэй 10 цахим сүлжээний нэгээр нэрлэгддэг билээ. “Facebook”-ийн эзэмшлийн энэ сүлжээ нь дэлхийн топ оддын өдөр тутмын амьдрал болон бусад зүйлсээ бусадтай хуваалцдаг газруудын нэг болоод буй. Энэхүү платформ нь зурагны агууламж эсвэл нүдэнд ч харагдахгүй сэтгэл хөдлөлтэй мөчүүд зэргийг агуулсан зурган постоороо хамгийн их “лайк” цуглуулсан амжилтыг цаг үргэлж эвдэж байдаг билээ.

Манай сайт уншигч танд хамгийн олон зүрхийг өөртөө цуглуулж чадсан 16 зургийг танилцуулахаар бэлдлээ.

16. Justin Bieber-ийн хайрын илэрхийлэмж

© justinbieber / instagram

Өмнө нь тэрээр гудамжинд гитар тоглож, дуулж суугаа бичлэгээрээ багагүй их хэмжээний “лайк” цуглуулж байсан бол энэ удаад өөрийн гэргий Hailey Baldwin-тэй хамтдаа татуулсан зураг нь олон сая дагагчдад нь хүрч, 13 сая илүүтэй хүмүүс лайк даржээ. Та түүний эхнэрийг холливудын нэрт жүжигчин Stephen Baldwin-ий охин, Alec Baldwin-ий үеэл гэдгийг та мэдэх үү?

Лайкын тоо: 13,310,096

 

15. Jenner-ийн гэр бүл “Avengers” болсон нь

© kyliejenner / instagram

Манай жагсаалтанд Kylie Jenner-ийг нилээн хэдэн удаа харах зурагнуудын эхнийх нь энэхүү зураг юм. Тэрээр “Instagram” сүлжээнд 180 сая илүү дагагчтай бөгөөд энэхүү зураг дээр Kylie Jenner ахмад Марвелийн дүрд, түүний нөхөр Travis Scott Төмөр Хүний дүрд, түүний охин Stormi Торын дүрд хувирчээ. Тэд энэхүү зургаа “Avengers: Endgame” киног АНУ-д нээлтээ хийсэн өдөр цахим хуудсандаа байршуулжээ.

Лайкын тоо: 13,580,853

 

14. Billie Eilish болон түүний тэвэр дүүрэн шагналууд

© billieeilish / instagram

Лос Анжелес хотын уугуул 18 настай дуучин 2020 оны Греммийн шагнал гардуулах ёслолоос 5 төрөлд ялалт байгуулсан билээ. Энэхүү зурагт бид түүнийг тэдгээр 5 цомынхоо хамт инээмсэглэн буйг харж байна.

Лайкын тоо: 13,755,593

 

13. Онцгой тохиол болсон сүүлчийн уулзалт

© kobebryant / instagram

Домогт сагсанбөмбөгчин Kobe Bryant агсны өөрийн цахим сүлжээнд байршуулсан хамгийн сүүлчийн зураг баяр баясал дүүрэн харагдах ажээ. Тиймээс ч энэ зураг ийм олон хүний анхаарлын төвд орсон нь эргэлзэх зүйлгүй биз ээ.

Лайкын тоо: 13,905,513

 

12. Гэр бүл

© cristiano / instagram

Таны хэзээ ч юм бэ нэг төрсөн өдрөөрөө тавьсан зураг дээр хүмүүс одоо хүртэл лайк дарсаар л байдаг биз дээ? Тэгвэл дэлхийн хоёр дахь хамгийн өндөр орлоготой тамирчин болох Cristiano Ronaldo-ийн гэр бүлийн хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэж буй зураг дээр 14 сая илүүтэй хүмүүс лайк дараад байна.

Лайкын тоо: 14,333,458

 

11. Далайн эрэг дээрх баяр

© selenagomez / instagram

Зурагны гарчиг дээр өгүүлсэнчлэн тэд найзынхаа хуримын баярыг тэмдэглэхээр цуглажээ. Selena Gomez болон түүний найзуудын зурганд 14 сая илүүтэй хүн лайк даржээ. Түүний хувьд нийт 183 сая дагагчидтай ажээ.

Лайкын тоо: 14,462,884

 

10. Италийн нэгэн гол дээгүүр

© selenagomez / instagram

Дахиад л Selena Gomez. Харин энэ удаад тэрээр италийн нэгэн гол дээгүүр завь хөлөглөн нам гүмхэн суух бөгөөд уг зургийг итали найруулагч Federico Fellini даржээ. Энэ зураг бусдаас нэг л өвөрмөц харагдахгүй байна гэж үү?

Лайкын тоо: 14,468,363

 

9. Гаднаа хад чулуу мэт боловч дотроо чихэр шиг эр

© therock / instagram

Жүжигчин Dwayne Johnson болон Lauren Hashian нар 10 жилийн турш болзсоны эцэст Хавай арал дээр гэнэтийн хурим хийсэн нь хүн бүрийн гайхшралыг төрүүлсэн үйл явдал болсон билээ. Тэдний хуримын зурагт 14 сая илүү хүн лайк даржээ. Dwayne Johnson өөрийн хоч болох хад чулуу шигээ тийм ч хатуу нэгэн биш бололтой шүү.

Лайкын тоо: 14,552,699

 

8. Усанд орох цаг боллоо!

© kyliejenner / instagram

Кардашианы гэр бүлийн хамгийн бага охин болох Kylie Jenner-ийн нийтэлсэн зураг дахин нэг удаа манай жагсаалтанд орлоо. Гэхдээ энэ удаад тэрээр камерны ард үлдсэн бөгөөд охин Stormi-гийн хөөсөн дунд хэвтэж буй зурагт 15 сая илүүтэй хүн лайк даржээ. Энэхүү зураг нийтлэгдсэн өдрөө л 10 сая лайк авсан гэдгээрээ мөн онцлог аж. Алдартай бүсгүй зурагны тайлбарт, “Энэ зураг намайг маш их жаргалтай болгодог” хэмээжээ.

Лайкын тоо: 15,262,195

 

7. Андтайгаа салах ёс гүйцэтгэсэн нь

© kingjames / instagram

Lebron James өөрийн найз Kobe Bryant-д зориулсан салах ёс гүйцэтгэсэн постдоо 10 зураг оруулжээ. Эдгээр зурагнуудын дийлэнх нь тэд нэгэн рүүгээ инээмсэглэсэн байх бөгөөд цомгийн тайлбарыг Lebron James “Ийм зүйлд бэлэн биш байгаа ч нүүр тулахаас өөр аргагүй болжээ” хэмээн эхлүүлсэн байх ажээ. Түүний найздаа зориулсан үгс бүр хүнд үед нь тусалсан бүхнээ дурсан санажээ. Мэдээж энэхүү цомог нь 15 сая илүүтэй зүрхийг цуглуулаад зогсохгүй, мянга мянган хүний сэтгэгдэл бичигдэн үлджээ.

Лайкын тоо: 15,492,418

 

6. Эх дэлхийн төлөөх хөдөлгөөн

© tentree / instagram

Энэхүү компани нь энэхүү пост дээр авсан лайк бүрийн тоогоор мод тарих хөдөлгөөн өрнүүлжээ. Тэдний дараагийн зорилго нь 20 сая лайк авах бөгөөд тэд одоогоор 1 сая модыг шинээр тариад буй ажээ. Энэ хөдөлгөөнд та ч бас нэгдэн ороорой.

Лайкын тоо: 15,582,252

 

5. Хайртдаа төрсөн өдрийн бэлэг болгон бяцхан зурвас үлдээсэн нь

© kyliejenner / instagram

Kylie Jenner-ийн пост гурав дахь удаагаа манай жагсаалтанд орж байна. Энэ удаад тэрээр өөрийн хайртдаа зориулан бичсэн бяцхан захидал болон түүний хүүхэдтэйгээ тоглож буй зураг 15 сая илүүтэй лайк авчээ. Сонирхуулахад реппер Travis Scott саяхан Лос Анжелес хотод 20 сая долларын үнэтэй 1500м2 бүхий харш худалдан авсан байна. Одоо түүний бяцхан охинд хөгжилдөж тоглох газар хангалттай их олдох болов уу.

Лайкын тоо: 15,851,496

 

4. Дэлхийн хамгийн алдартай “Найзууд”

© jenniferaniston / instagram

Jennifer Aniston “Friends” цувралынхантай уулзсан уулзалтынхаа үеийн зургийг оруулжээ. Энэ нь түүний цахим сүлжээнд оруулсан анхны зураг нь байсан бөгөөд өөрийг нь дагаж чадахгүй байгаа хүмүүс яагаад болохгүй байгаа тухай асуухад тэрээр, “Уучлаарай. Үүнийг би яаж ажилладаг тухай сайн мэдэхгүй юм. Магадгүй би эвдчих шиг боллоо” хэмээн хариу бичиж байжээ. Тэр үнэхээр өхөөрдөм биш байна гэж үү?

Лайкын тоо: 16,187,042

 

3. Stormi охиноо өлгийдөн авснаа олон нийтэд зарласан нь

© kyliejenner / instagram

Манай жагсаалтанд Kylie Jenner-ийн дөрөв дэх пост орж буй нь олон нийтийн өмнө гаралгүй удаан хугацааг өнгөрөөсний эцэст бие давхар гэсэн цуурхалыг баталж охиныхоо зургийг нийтэлсэн нь байлаа. Энэ зураг магадгүй энэ нийтлэлийн хамгийн сэтгэл татам зураг байж болох юм шүү.

Лайкын тоо: 18,583,337

 

2. Шүтэн бишрэгчдийн хайр

© xxxtentacion / instagram

Реппер XXXTentacion-ий цахим сүлжээнд оруулсан сүүлчийн зураг 21 сая лайк хүлээн авчээ. Энэхүү зурагт цамцгүй бие нь ил гарч, толгой нь уруу харсан байрлалтай буйг харах бөгөөд зургийн тайлбар нь, “Хайр бол тулаан” хэмээжээ.

Лайкын тоо: 21,037,301

 

1. Маш энгийн хэдий ч хэтэрхий алдартай

© world_record_egg / instagram

“Instagram” платформын хамгийн их лайк авсан зураг нь бусдаасаа тэс өөр байх болно. Энэ зурагт Eugene нэртэй өндөг л харагдах бөгөөд 50 сая илүү зүрхийг өөртөө цуглуулсан ажээ. Энэхүү өндөг нь харахад сэтгэлзүйн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг ажээ. Eugene-ийн энэ амжилт хэдийг хүртэл үргэлжлэх бол?

Лайкын тоо: 54,616,799

Та өөрийн цахим сүлжээнд хамгийн их хандалт авсан зургаа бидэнтэй хуваалцаарай.

91
Ха ХаХа Ха
37
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Adrian Tepes

    Adrian Tepes

    2020/08/02 at 01:43

  2. Доржоо Доржоо

    Доржоо Доржоо

    2020/08/02 at 15:50

    Suuliin zurag bol aimr2

  3. П. Бааска

    П. Бааска

    2020/08/02 at 17:18

    Коби- уг нь ах нь юмсан

  4. Жаргал Мн

    Жаргал Мн

    2020/08/02 at 17:19

    neg ondgon ingeh gej dee 🙄🙄🙄🙄 gg

  5. Kage

    Kage

    2020/08/02 at 18:10

    Cristiano chin ig deer hmgiin ih dagagchtai hun bzde

  6. ホラン 赤

    ホラン 赤

    2020/08/02 at 20:40

    RipXXX

  7. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/08/02 at 22:00

  8. Аниа

    2020/08/05 at 14:02

    Шал тэнэг зурагнууд гүн утга алга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *