Хүүхдээ төрөх үед аав нь хажууд нь хамт байхын 10 давуу болон сул тал

0

Зарим эрчүүд хүүхдээ төрөх үед хайртдаа тусалж, шинэ төрөх хүүхдээ баяртайгаар угтахыг хүсдэг ч зарим нь хүүхэд төрөх явцыг харах тухай боддог ч үгүй. Ингэснээр төрөх үед аав нь хамт байхад чухам ямар үр дагавартай байдаг талаар олон асуулт урган гарч ирдэг. Тиймээс чухам юу тохиолддог талаар илүү ихийг мэдэх нь чухал юм. Ингээд төрөх явцад хаана байх талаар шийдэж буй эр хүний шийдвэр чухам ямар үр дүнд хүргэж болох талаар бэлдсэнийг хүлээн авна уу.

Сул тал 1: Хүчтэй өвдөлт мэдэрнэ

Хайрын даавар гэгддэг окситоцин нь өвдөлт багасгах үүрэгтэй байдаг. Тиймээс бэлэн биш, мэдээлэл багатай эсвэл өвдөлтийн бүх үйл явцаас айж байгаа эрчүүд төрөлтөөс аль болох хол байх хэрэгтэй. Тэдний сэтгэлийн түгшүүр нь хүрээлэн буй орчиндоо таагүй байдлыг үүсгэж, улмаар эхийн адреналины түвшин нэмэгдэж, хайрын даавар буурах нөхцөл байдалд хүргэж болзошгүй.

 

Сул тал 2: Сэтгэл хямралд орж магадгүй

Хүүхэд төрөх үед хамт байсан эрчүүд төрөлтийн дараа эрч хүчгүй, зориггүй болох үзэгдэл элбэг тохиолддог. Энэ нь тэд өөрсдийгөө хүүхэд төрүүлж буй эхийн өвдөлтийг хажуугаас нь харах үедээ ямар ч оролцоогүй гэдгээ мэдэрч эмэгтэй хүний дэргэд гэм буруутай мэт мэдрэмжийг авдгаас үүдэлтэй байдаг гэнэ. Тэд эдгээр мэдрэмжээ ихэвчлэн илэрхийлдэггүй бөгөөд тэдний далд ухамсарт нөлөөлсөн байдаг байна. Сэтгэлийн хямралын шинж тэмдэг нь жин нэмэх / хасах, толгой өвдөх, ядрах, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ өөрийгөө тусгаарлах зэрэг шинж тэмдгүүд орно.

 

Сул тал 3: Хайр сэтгэлийн хувьд асуудал үүсгэж магадгүй

Ихэнх эрчүүдийн хувьд хүүхэд төрөх үйл явцыг харахад зүгээр байдаг боловч зарим хүмүүсийн хувьд ямар ч бэлтгэлгүй байдаг. Ингэж л зарим хосуудын хайр сэтгэлд ан цав үүсдэг байна. Төрөх явцыг харсан эр хүний хайр хөрөх, хосуудын харилцаа зүгээр л нэг сайн найзын түвшинд очих зэрэг эрсдэл үүсэх бүрэн боломжтой.

 

Сул тал 4: Зарим үйл явц доголдоно

Эх хүн хүүхдээ анх удаа тэврэхдээ зөвхөн тэр жижигхэн хүүхдэд л бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Хүүхдийн нүдийг анх удаа харах, үнэрлэх, арьс арьсаа мэдрэх нь эх хүнийг эргэн тойрны бүх зүйлээс бүрэн тусгаарладаг. Энэ нь эх хүн төрснийхөө дараа аз жаргал, хайрын дааврыг мэдэрч ихэс гадагшлуулах үйл явцыг дэмждэгтэй холбоотой байдаг байна. Гэвч төрсөн эхийн хажууд нөхөр нь байгаа тохиолдолд адреналины ялгарал буурдаг сөрөг үр дагавартай.

 

Сул тал 5: Эрчүүдийн хийсэн зарим үйлдэл эхнэрүүдийг нь бухимдуулдаг

Хэдийгээр эрчүүд эхнэр болон хүүхдийнхээ төлөө төрөх үед хамт байх шийдвэр гаргадаг ч энэ нь эсрэгээрээ маш муу санаа болж хувирах тохиолдол олон гардаг. Энэ нь эхийн өвдөлт 12 болон түүнээс дээш цаг үргэлжилж байгаа тохиолдолд бүр ч их хамаатай. Ийм үед зарим эрчүүд жирэмсэн эхийн хэвтэж байгаа өрөөнд хоол идэх, утсаа оролдох гэх мэт үйлдэл хийхэд хүргэдэг. Мөн төрөх эхийг эмнэлэгт яаралтай хүргэх хэрэгтэй гэж бодсон бодлоосоо болж дутуу нойртой байх нь ч элбэг:

 

 

Давуу тал 1: Хүүхдийнхээ хорвоотой мэндэлж буй анхны агшинг харна

Хэдийгээр зарим эрчүүд томоохон мөч тохиолдохын өмнө шийдвэрээ дахин нэг нягтлах хэрэгтэй болдог ч ямар ч зүйлд ам гарч болдоггүй шүү дээ. Хэдийгээр хайртай хүнийхээ асар их зовж, өвчиндөө шаналж байгааг харах хэцүү ч маш ховор тохиох мөчийг алдалгүй харна гэдэг нь өөрөө хамгийн сайхан мөч юм. Тэр гайхалтай мөч бол хүүхдээ хорвоод мэндлэх эхний агшныг харах тэр цаг үе юм.

 

Давуу тал 2: Аавууд хүүхэд хөхүүлэхээс эхлээд олон зүйлд тусалж чадна

Нярайг хамгийн эхэнд эхийн энгэр дээр тавьдаг ч ээж орноосоо босох үед хүүхдээ тэврэх тэнхэлгүй болсон байх нь олон. Тиймээс л аавын тусламж хамгийн чухал юм. Тэр танд шингэн зүйл уулгуулах, дэр өндөрлөж өгөх, хүүхэд дөхүүлж өгөх, биед хөнгөн иллэг хийж өгөх гээд бага ч гэсэн маш хэрэгтэй тус хүргэж чадна.

 

Давуу тал 3: Тэр танд бие болоод сэтгэл зүйн хувьд дэм өгнө

Ирээдүйд аав болох хэн ч байсан эхнэрийнхээ хажууд байж сэтгэлийн дэм өгөх нь хамгийн чухал юм шүү. Учир нь дөнгөж төрсөн ээж сэтгэл зүйн хувьд маш эмзэг байдаг учир нөхөр нь хажууд нь байх нь маш чухал. Тэр ч байтугай хүүхдийнхээ тухай догдлон ярих нь хүртэл ээжүүдийг хурдан эдгэрэхэд тусалдаг байна. Шинэхэн ээжүүд нойр дутуу, ядарч сульдсан байдаг учир нөхөр нь хажууд нь байх нь зайлшгүй хийх ёстой зүйл юм. Ингэж л ээжүүд аюулгүй байгаагаа мэдэрч тайвшрах болно.

 

Давуу тал 4: Хүүхдээ төрсний дараа илүү ойр дотно байдаг

Сүүлийн үед аавууд хүүхдийнхээ амьдралд илүү их оролцдог болсон. Жирэмсний тест, үзлэг, хэт авиан шинжилгээ, хүүхэд төрөх үед ихээхэн оролцдог болсон гэсэн үг. Энэ нь хүүхдийн сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хөгжилд нөлөөлдөг.

 

Давуу тал 5: Тэр хурдан шийдвэр гаргах чадвартай болно

Заримдаа төрөх дөхөхөд эсвэл төрөлтийн дараа тооцоолоогүй олон асуудал гарч болзошгүй. Энэ тохиолдолд нөхөр тань таны хажууд хэзээд бэлэн байдалд байж байх ёстой. Нөхөр нь хажууд нь байсны ачаар эх хүүхдийн амь эндэлгүй өнгөрсөн олон тохиолдол байдаг.

3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *