Хүссэн картаа онлайнаар захиалаад, үнэгүй хүргүүлэн аваарай

1

Худалдаа, хөгжлийн банкнаас иргэд, харилцагч Та бүхэнд зориулсан ээлжит урамшууллаа зарлаад байна. Таны картын хүчинтэй хугацаа дуусаж байгаа болон дууссан, эсвэл банк орж хүссэн картаа захиалах гээд амжихгүй яваа хүн бүрд зориулан, хүссэн картаа 50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр ОНЛАЙНААР захиалаад Улаанбаатар хотын хаана ч гэсэн ҮНЭГҮЙ хүргүүлэн авах урамшууллыг эхлүүлээд байна.

Энэхүү урамшуулалд хамрагдахын тулд Та Худалдаа, хөгжлийн банкны интернэт банкны үйлчилгээ болох “TDB Online”-д бүртгэлтэй байхад л хангалттай юм. Харин TDB Online ашигладаг харилцагч нартаа онлайн банкны үйлчилгээний шинэчлэгдсэн хувилбарыг суулгахыг зөвлөж байна.

Цар тахлын дэгдэлт бүрэн арилаагүй байгаа энэ үед Covid-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлж, нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс банкны салбарт ирэлгүйгээр шинэчлэгдсэн TDB ONLINE аппликейшныг ашиглан өөрийн хэрэгцээнд тохирсон картаа захиалаарай.

Урамшуулал 2020.07.08 өдрийг дуустал үргэлжлэх тул Та амжиж картаа захиалаарай.

50% хөнгөлөлттэй үнээр захиалах боломжтой картууд:

💳 Дотоодын энгийн

💳 Дотоодын алтан

💳 Виза энгийн /Доллар, Евро/

💳 Виза алтан /Доллар, Евро/

💳 Юнионпэй алтан

💳 Лэйди /пинк, классик, премиум/

💳 Орифлэйм

💳 МТ

💳 М-ойл

Мөн харилцагч Та https://bit.ly/37855i3 холбоос дээр дарж, TDB ONLINE аппликейшныг ашиглан карт захиалах дэлгэрэнгүй заавартай танилцах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.