Бодисын солилцооны хоолны дэглэм гэж та сонсож байсан уу? Маш үр дүнтэй арга гэнэ, яагаад гэдгийг нь тайлбарлая

0

Дэлхий дээр хэдэн мянган хоолны дэглэм бий. Турахыг хүсэж байгаа хүмүүст арвин их сонголт байгаа мэт. Харамсалтай нь хоолны дэглэм болгон эрүүл мэндэд хоргүй, мөн үр дүнтэй байж чаддаггүй ажээ. Дайан Кресс – АНУ-ын мэргэшсэн хоол судлаач бөгөөд хооллолтын шинэ системийг боловсруулсан байна. Энэ тухайгаа бичсэн “The metabolism Miracle” хэмээх ном ч эрхлэн гаргаж. Уг хоолны дэглэмийн давуу болон сөрөг талыг энэхүү нийтлэлээр танилцуулахаар бэлдлээ.

Дайан Кресс илүүдэл жинтэй болон чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвдсөн өвчтөнүүдтэй олон жил ажиллаж байгаа нэгэн. Тэрээр номоо өөрийн туршлага, мөн анагаахын шинжлэх ухааны баримтууд дээр суурилж бичсэн нь нийгмийн анхааралд өртөхөд нь нөлөөлжээ. “The Metabolism Miracle” номыг 2010 онд Daily Mail-ээс хоолны дэглэмийн тухай оны шилдэг ном хэмээн шалгаруулсан байна.

Дайан Крессийн номтой танилцаж түүний үндсэн зарчмуудыг ойлгож авцгаая, бодисын солилцооны хоолны дэглэм гэж чухам юу юм бол?

 

Хэрхэн ажилладаг вэ?

© depositphotos © depositphotos

Турж байгаа хүмүүс “платогийн нөлөө” гэх нэртэй шинжлэх ухаанаар батлагдсан баримттай тулгардаг. Хүн хоолны дэглэмээ баримталж байгаа хэдий ч жин нь буурдаггүй.

Энэ нь бидний бие махбод калори болгоныг хэмнэж байгаатай холбоотой. Түүний гол зорилго бол өөрийн бие махбодоо өлсгөлөнгийн үхлээс ямар ч аргаар хамаагүй хамгаалах, энэ утгаараа өөхний хуримтлалыг өөрт хэрэгтэй нөөц гэж үздэг. Тиймээс хоол багасаад ирэхээр зальтай бие махбод бодисын солилцоогоо бууруулж бага энерги зарахыг хичээж эхэлдэг ажээ.

Бодисын солилцооны хоолны дэглэмд зарим нэг эд эрхтнийг дахин ачааллахыг зорино: нойр булчирхай болон элэг. Эдгээр эртхнүүд амсхийснийхээ дараа шинэ горимоор ажиллаж эхэлдэг, өөрөөр хэлбэл бодисын солилцоо хэвийн явагдах ажээ.

 

Хоёр төрлийн бодисын солилцоо

© depositphotos

Бодисын солилцооны хоолны дэглэм-ийг зохиосон Дайан Крайсын үзэж байгаагаар хоёр төрлийн бодисын солилцоо байдаг. Хэвийн (бодисын солилцоо А) – нарийхан хүмүүсийнх, залхуу (бодисын солилцоо В) – тарган хүмүүсийнх. Илүүдэл жинтэй хүний бие махбод глюкозыг хэвийн байдлаар гадагшлуулж чаддаггүй, үүний үр дагаварт өөхөн эд эсэд өндөр идэвхтэй өөх хуримтлагдаж эхэлнэ. Энэ бол бодисын солилцооны хам шинж-ийн үндсэн шинж тэмдэг болдог байна.

Калорийг багасгахаар жин хасагдах нь ойлгомжтой гэж үздэг. Гэсэн хэдий ч нөгөө талаасаа үгүй юм. Бидний бодисын солилцоо инсулин гэх нэртэй даавраас маш их шалтгаалдаг. Уг даавар нь цусан дахь глюкозын түвшинг бууруулах үүрэгтэй. Харин инсулины илүүдэл нь биднийг өөрийн эрхгүй амттанд дурлуулна. Мөн элэгнээс гликогеныг сорно, үүний үр дагаварт цусан дахь глюкозын хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ өөхөн эд эс өөхийг маш идэвхтэйгээр нөөцөлж эхэлдэг.

Ингээд давтагдах тойрог бий болно. Бид амттанд дурлаад л, инсулины хэмжээ нэмэгдээд л, улам их амттан идмээр болоод л. Харин глюкоз буюу амттаныг хасвал шатаагаагүй илүүдэл инсулин нь өлсгөлөнгийн мэдрэмж төрүүлдэг. Ийм нөхцөлд байгаа бодисын солилцоо турахад үнэхээр хүнд байх нь ойлгомжтой.

 

Гурван үе шат

© depositphotos

Бодисын солилцооны хоолны дэглэм нь хоол хүнсэнд онцгой аргаар хандаж суларсан бодисын солилцоог дахин ачааллахад чиглэсэн. Уг хоолны дэглэм үндсэн 3 үе шатаас бүрдэнэ, бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой.

 

Нэгдүгээр үе шат: хамгийн хүнд

© depositphotos © depositphotos

Нойр булчирхай хэтэрхий их инсулин ялгаруулах байдлыг таслан зогсоох үүрэгтэй, тиймээс нүүрс усны бага агууламжтай хоол хүнс түлхүү хэрэглэнэ.

8 долоо хоног үргэлжлэх юм. Өдөр болгон 25 гр-аас ихгүй нүүрс ус хэрэглэнэ. Энэ утгаараа Дайан Кресс хоолоо 5 удаагийнх болгож хуваахыг зөвлөжээ, тус бүрээс 5 гр-ыг авна. Номын зохиолч бага нүүрс усны агууламжтай хоолны дэглэмийг удаан хугацаагаар баримтлах нь буруу гэж үздэг хүн. Харин удаан биш хугацаанд нүүрс усыг тэвчихэд инсулины ялгаруулалтыг эмнэлгийн бус аргаар тогтворжуулах цорын ганц арга гэж тэрээр үздэг байна.

Дайан Кресс шууд үнэнийг ч хэлж, эхний гурван өдөр та ядарна, суларна, өлсөнө, тэр ч бүү хэл толгой эргэдэг гэжээ. Энэ бол шинэ хоолны дэглэмд бие махбод дасаж байгаа хэрэг, харин дөрөв дэх өдрөөс эхлээд биеийн байдал хэвийн болох ажээ.

 

 

Хоёрдугаар үе шат: турах явц

© depositphotos

Энэ хугацаанд та жингээ хасаж эхэлнэ, тиймээс та хэдий хэр жин хасахыг хүсэж  байна тэр хэмжээгээр нь үргэлжлүүлнэ гэсэн үг. Үндсэн дүрэм: хоногт 60 гр-аас ихгүй нүүрс ус, өдөрт 11-20 удаа хооллоно. Хэсэг амарч шинээр ачаалласан нойр булчирхай аажим идэвхжиж шинэ горимоор ажиллаж эхэлдэг, өөрөөр хэлбэл хэвийн ажиллах ажээ.

 

Гуравдугаар үе шат: амьдралынхаа турш

© depositphotos © depositphotos

Харин гуравдугаар үе шатыг байнга дагаж мөрдөх шаардлагатай, гэхдээ баримтлах дүрэм нь нэг их чанга биш ээ.

Хүрч чадсан жингээ цаашид амжилттай хадгалж явахын тулд хооллолтын үндсэн дүрмийг баримтлах ёстой. Зохиогч юуны түрүүнд калорио тооцоолохыг санал болгожээ. Өөрийн хүйс, нас, биеийн хөдөлгөөн зэргээс шалтгаалж жингээ барахад туслах калорийн хэмжээг тооцоолж гаргана. Мөн нийтлэлийн эхэнд дурдаж байсан буруу төрлийн бодисын солилцоотой эсэхээ анхаарах нь чухал гэнэ.

Цаашлаад, идэх хоол хүнснээс хүн нүүрс усаа авч байх ёстой бөгөөд 5 удаа хооллоно. Нарийн боовноос татгалзах хэдий ч бага калоритой дессерт, амттай жимс идэж болно. Ямар ч тохиолдолд нүүрс усны хэмжээг нарийн хянаж байх нь зайлшгүй шаардлагатай.

 

Хооллолтын онцлог

© depositphotos © depositphotos © depositphotos
  • Нэгдүгээр үе шатанд зохиолч хурдан эсвэл удаан шингэдэг нүүрс уснаас аль болох зайлсхийхийг зөвлөжээ,үүнд паста, будаа, талх зэрэг хамаарна. Хоолны үндсэн цэсийг уураг болон ногоо бүрдүүлэх бөгөөд бага нүүрс усны агууламжтай дээрх хүнсний бүтээгдэхүүнд байж болно. Гэхдээ зөвшөөрөгдсөн хоол хүнсийг ч багтаж байгаагийн хэмжээгээр идэхгүй байхыг зохиогч анхааруулсан байна. Хоолны хэмжээнд байнга хяналт тавих ёстой гэж зохиогч үзжээ.

Нэгдүгээр үе шатны хоолны дэглэм уураг (хальс, өөхгүй мах, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тослоггүй бяслаг, аарц, өндөг, чихэрлэг бус буурцагны бүтээгдэхүүн), тос (хөнгөн чанарын тос, зөөхий, маргарин, майонез, ургамлын тос, олив, авокадо, самар, үрнүүд), ногоо (артишок, спаржа, ногоон шош, брокколи, брюссель байцаа, цэцэгт байцаа, цоохор майлз, өргөст хэмх, хаш, мөөг, төрөл бүрийн амтат чинжүү, редиск, улаан лооль), зөвшөөрөгдсөн нүүрс ус (тараг, шүүс, сүүн коктейль, сахаргүй пудинг, 5 гр-аас багагүй нүүрс усны агууламжтай хүнсний бүтээгдэхүүн)-аас бүрдэнэ.

  • Хоёрдугаар үе шатанд эхний хэсэгт орсон бүх хүнсний бүтээгдэхүүн багтана. Мөн үр тарианы гаралтай бүтээгдэхүүн нэмэгдэж болно, жишээ нь паста, будаа, жирийн талх, чихэрлэг бус жимс, түүнчлэн Дайан Крессийн танилцуулсан нүүрс усаар бага нарийн боовнууд.
  • Гуравдугаар үе шатанд буюу хоолны дэглэм баримталж дуусаад авч байгаа нүүрс усны хэмжээнд байнга хяналт тавих ёстой. Хоолны цэсэд чихэрлэг жимс, жимсгэнэ, мөн дессерт бага хэмжээгээр орж ирэх юм. Хамгийн гол нь хэмжээгээ хянахаа огт мартаж болохгүй.

Турахын тулд заавал ямар нэгэн хоолны дэглэм баримтлах ёстой гэж та боддог уу? Эсвэл өөрийн хэмжээгээр зөв хооллоход л болно гэж үздэг үү? Өөрийн үзэл бодлоо бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

15
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Nomio Nomi

    Nomio Nomi

    2020/06/18 at 00:04

    Oogii Oogiinoo

  2. Урангоо Урангоо

    Урангоо Урангоо

    2020/06/18 at 17:49

    Р. Сарангоо

  3. Oyuntuya Mygmardorj

    Oyuntuya Mygmardorj

    2020/06/19 at 08:30

    д

  4. Jagii Jgm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *