Анжелина Жолиг алтан зүрхтэй эмэгтэй гэдгийг батлах 10 баримт

2

Тэр бусдын зовлон шаналлаас үүрэлцдэг бөгөөд дэлхий ертөнцийг сайхан болгоход хүчин зүтгэдэг. Тэрээр дүрвэгсдэд туслах, ядууралтай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаад бараг 20 гаруй жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд Анжелина халамжит, хайртай ээж байхаа ч мартаагүй юм. Алдартай жүжигчин эмэгтэй дэлхийн төлөө хийсэн зүйлийг бид мэдэж байх ёстой, тиймээс түүний түүхийн зах зухаас танд танилцуулахаар бэлдсэн юм. Тухлан суугаад уншаарай.

Бүх зүйл Лара Крофтоос эхэлсэн гэдэг

© East News

2000 онд Анжелина Жоли “Lara Croft: Tomb Raider” киноны зураг авалтад оролцохоор Камбожид очжээ. Энэ үед тус улс хүмүүнлэгийн хямралд байсан нь залуу жүжигчин бүсгүйн сэтгэлд гүн шарх үлдээсэн байна. Ингээр тэр өөрийн судалгаануудыг хийж эхэлжээ. Дэлхийн дахинд тулгарч байгаа асуудлууд, тэр дундаа дүрвэгсдийн асуудлыг сонирхов. Тэр цагаас хойш Анжелина дэлхийн 30 гаруй улс орноор явж тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ мөнгө, санхүүгийн дэмжлэг ч үзүүлсээр иржээ. НҮБ түүнийг энхийн элч төлөөлөгчөөр томилсон байдаг.

 

Тэр байгаль орчныг хүн төрөлхтнөөс дутахааргүй хайрладаг

© ASSOCIATED PRESS/East News

Тэр анхныхаа хүүхдийг Камбожийн хүүхдийн асрамжийн газраас өргөж авсан. Бяцхан хүүг төрөлх улс орноос нь холдуулахгүйн тулд тэнд байшин худалдан авчээ. Түүний байшин Самлоут үндэсний паркаас холгүй оршино. Харамсалтай нь, хулгайн анчид тус нутгийн зэрлэг ан амьтдыг хайр найргүй хядаж байсан тул ховор ан амьтан устах аюулд орсныг ч Анжелина мэдэж авч. Ингээд Анжелина Самлоут үндэсний паркын газар нутгаас 60,000 гектар талбай худалдаж авахаар шийдсэн байна. Түүний ачаар зэрлэг байгалийн үзэсгэлэнт газрыг бий болгож чаджээ. Тус газрыг Мэддокс Жоли-Питтийн Сан гэж нэрлэсэн байна.

© AFP/EAST NEWS

Камбожийн засгийн газар Анжелинагийн үйлдлийг өндрөөр үнэлж Камбожийн иргэншил олгожээ.

 

Тэр дүрвэгсдэд туслахаар ирдэг

© AP/EAST NEWS

2001 онд Анжелина НҮБ-тай хамтран ажилладаг болсон цагаас хойш тэрээр тусламж хэрэгтэй хүн болгонд хүрэхийг зорих болсон. Тэдний тоонд дүрвэгчид зүй ёсоор багтана. Жүжигчин бүсгүй өөрийн биеэр улс орны өнцөг булан бүрт боссон дүрвэгсдийн лагерьт очиж амьдрах орчныг нь сайжруулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг байна. Мөн сургууль, эмнэлэг зэргийг барихад санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлсээр иржээ.

© AFP/EAST NEWS

Жишээ нь, 2010 онд Анжелинагийн хандивласан 75,000 ам.долларын тусламжтайгаар Афганистаны Тангид охидуудын дунд сургууль нээн ажилуулсан байдаг. Афганистан охидууд суурь боловсрол эзэмших боломжгүй байгааг харсан Жолигийн сэтгэл ихэд өвдөж ийн туслахаар шийджээ. Жүжигчин бүсгүйн тус улсад нээсэн цорын ганц сургууль энэ биш гэдгийг мөн хэлэх хэрэгтэй биз ээ.

 

 

Тэр ганц ч биш хэд хэдэн санг дэмжин ажилладаг

© AFP/EAST NEWS

Анжелина хүмүүний амьдралыг бүхий л талаас нь сайжруулахын тулд хүчин зүтгэдэг нэгэн. Дүрвэгсдээс гадна түүний анхаарал мөнгө цуглуулах ажил дээр мөн төвлөрөн ажилладаг, үүгээр зогсохгүй хорт хавдартай тэмцэх, нэн ядуу амьдралыг арилгахыг хичээж явна. Бусад алдартай хүмүүстэй хамтран нийгмээс гадуурхагдсан хүүхдүүд болон өнчин хүүхдүүдийг дэмжих ажлыг эхлүүлжээ. Тэдний эрүүл мэнд, боловсрол мөн нийгмийн сэтгэл зүйд зөв хандлага суулгахаар дэмжин ажиллаж байна.

© Tom Stoddart/Getty Images Reportage / Maddox Jolie-Pitt Foundation / Getty Images

Жоли боловсрол, эрүүл мэнд, энх тайвны төлөө ажилладаг нийт 29 сан болон байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж байна.

 

Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр тууштай тэмцдэг

© PacificCoastNews/EAST NEWS

Дайн байлдааны үеэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн эрхийг Жоли тууштай хамгаалсаар ирсэн. Энэ хүнлэг бус үзэгдлийг арилгах хэрэгтэй гэж тэр үздэг, яагаад гэвэл бэлгийн хүчирхийлэл эмэгтэй хүн, тэдний гэр бүл, нийгмийн амьдралыг бусниулж байгаа үр дагавартай хэмээн онцолжээ. Эмэгтэйчүүдийг хамгаалахын зэрэгцээ болзошгүй бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачилга гаргажээ, энэ ажлын хүрээнд үйлдэгдсэн гэмт хэргийг үнэн бодитоор илрүүлж зохих шийтгэлийг заавал оноож байхыг шаардсан байдаг.

 

Эмэгтэйчүүдэд эрүүл мэнд гэдэг ямар чухал зүйл болохыг байнга анхааруулдаг

© MAVRIXONLINE.COM – FILE PHOTO/EAST NEWS

Жүжигчин бүсгүй ээж, нагац эгчийгээ хөхний хорт хавдраар алдсан. Харамсалтай нь, Анжелина өөрөө ч энэ аймшигтай өвчнөөр өвдөх магадлал өндөр байсан. Тиймээс тэрээр урьдчилан сэргийлэх зорилгоор хоёрдмол мастэктоми буюу хоёр хөхөө авахуулахаар шийдсэн юм. Жоли өөрийн хийлгэсэн хагалгааны тухай нээлттэй ярьж эмэгтэйчүүдийг цаг тухайд нь шинжилгээ хийж эрүүл мэнддээ анхаарахыг уриалж байв.

 

Сайн санааны үйлсэд үнийн дүнгээс үл хамааран эргэлзэх зүйлгүй хандив өргөдөг

© ebay.com © ebay.com

2008 онд Анжелина, Брэд хоёр ихрүүдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Нокс Леон болон Вивьем Маршелин Жоли-Пит тэр жилийнхээ 8 дугаар сард төрж олон сэтгүүлүүд анхдагч гараас гэр бүлийн гэрэл зургийг авахаар хошуурч байв. People болон Hello! сэтгүүлүүд хамтрахаар шийдэж тэдний гэрэл зургийг 14 сая доллараар худалдан авч чадсан. Энэ бүх мөнгө Жоли-Питт санд оржээ.

 

Гамшгийн үр дагаврыг арилгахад тусалдаг

© Marco Di Lauro/UNHCR / Getty Images

2011 онд Миссурид аймшигтай хуй салхи болж 8000 орчим байшин барилга, 400 гаруй аж үйлдвэрийг сүйтгэсэн. Анжелина хуучин нөхөр Брэд Питийн хамт Мэддокс Жоли-Питт Сангаас хотыг сэргээн босгоход зориулж 500,000 ам.доллар хандивлажээ. Үүнээс өмнө 2010 онд Гаитид болсон газар хөдлөлт хэдэн зуун мянган хүний амийг авч одсон түүхтэй. Байгалийн энэ гамшгийн үр дагавартай тэмцэхэд зориулж хосууд 1 сая долларын тусламж илгээж байжээ.

 

Тэр хүүхдүүдээ байнга дэмждэг

© Aflo Images/East News

Түүний охин Захара Марли Жоли-Питт алдартай үнэт эдлэлийн дизайнер Роберт Проколтой хамтран “Захарагийн цуглуулга” гэсэн нэрээр өөрийн үнэт эдлэлийн цуглуулгыг гаргасан. Захара өөрийн ээжээс үлгэр дуурайлал авч цуглуулгаа зарж борлуулж олсон орлогоо хохирсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийг түр амьдрах байраар хангадаг төрийн бус байгууллагад хандивлажээ.

 

Мөн хүүхдүүдээсээ сэтгэлийн дэмжлэг авна

© Aflo Images/East News

Тэр хайртай хүүхдүүдийнхээ халамжит ээж байхыг хичээдэг. Түүний хүү Мэддокс онгоцонд ухаангүй дуртай, тиймээс ээж нь онгоц жолоодож сурсан. Хүүдээ жинхэнэ баатар байхыг тэрээр хүсжээ.

Танд Анжелина Жолигийн хийж бүтээж байгаа зүйл таалагддаг уу? Мөн түүний хийж бүтээсэн ажлуудаас бидний дурдалгүй үлдээсэн зүйл байна уу?

416
ХөөрхөнХөөрхөн
69
ГоёГоё
35
БахархмаарБахархмаар
13
ГайхмаарГайхмаар
11
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

51 Сэтгэгдэл

  1. Jak Sambuu

    2020/05/29 at 10:37

    Манай улс төрчид баячууд энэ хүүхний нэг чигчииндч хүрэхгүй юм байна

  2. Цээсүрэн Цэндийн

    2020/05/29 at 10:43

    Таалагддаг.

  3. Yoki Baldan

    2020/05/29 at 13:24

  4. Damdinjav Amar

    2020/05/29 at 14:24

    Manai УИХ in gishuud.oorsdiigoo bayam ged bgaa garuud.urlag soelinhon jaahan ch bolson humuunlegiin ajil hgesei de

  5. Dorj Gandimaa

    2020/05/29 at 15:30

    Гайхамшигтай эмэгтэй бас сайхан бүсгүй

  6. Khandkhuu Bolortsetseg

    2020/05/29 at 15:56

    Sain ch bvsgvi saihan ch bvsgvi

  7. Enkhbayar Luvsandorj

    2020/05/29 at 16:20

    Үзэсгэлэнтэй сайхан шигээ маш гайхмаар ёстой гайхамшигтай хүн юмаа

  8. Tulgaa Dorj

    2020/05/29 at 16:32

    Saihan emegtei gej ene huniig l heleh bh da

  9. Nyambayr Nm

    2020/05/29 at 16:39

    wonderful

  10. Flower Sun

    2020/05/29 at 16:53

  11. Bolormaa Badarch

    2020/05/29 at 17:00

  12. Цоомоо Цоомоо

    2020/05/29 at 17:03

    Үнэхээр гайхалтай дайчин бүсгүйдээ эрүүл энх аз жаргал хүсье.

  13. Dolgormaa Muga

    2020/05/29 at 17:19

    Vzesgelentei saihan emegtei saihan ch bvsgvi bishirdeg shv

  14. Odnoo Dungar

    2020/05/29 at 17:49

    Мундаг эмэгтэй байнаа.

  15. Monhnast Navaan

    2020/05/29 at 17:59

    гайхалтай дайчин бүсгүй юмаа бас үзсэгэлэнэй

  16. Munkherdene Munkhzaya

    2020/05/29 at 17:59

    Найдвартай онлайн ажилд урьж байна хийх хүн байвал чат бичээрэй ..💁
    маш амархан гэрээсээ хийнэ 😱
    《өдөр өдөртөө цалингаа авна..》
    100% баталгаатай…💯
    3000-аар элсээд хэдэн төгрөгч болгоод авж болно

    Нас, хүйс,ажил мэргэжил харгалзахгүй…🤩
    ✔Яг хийн гэсэн хүн холбогдоорой

  17. Sainaa Jadamba

    2020/05/29 at 18:04

    Horwood howor setgeltei gaihaltai daichin .uzesgelentei saihan buhniig tsogtslooson howor hun saihan busgui

  18. Oogii Oogii Oogii

    2020/05/29 at 18:30

  19. Samdan Munhtsetseg

    2020/05/29 at 18:33

    Gaihaltai.

  20. Tuul Yadmaa

    2020/05/29 at 18:40

    Дэлхийн хамгийн энэрэнгүй, зоригтой, дайчин, мундаг эмэгтэй гэж боддог. Дээр нь үзэсгэлэн төгөлдрийн гайхамшигт үлгэр жишээ. Мундаг ээж. Ер нь сайн сайхны бүхний хамгийн хамгийн нь юм даа.

  21. Ашка Гүгү

    2020/05/29 at 19:21

  22. Ч. Энхтуяа

    2020/05/29 at 19:44

    Яг үнэн бүх эмэгтэйчүүд түүн шиг байгаасай

  23. Luvsansharav Batzaya

    2020/05/29 at 19:48

    Minii hairtai jyjigchin yzesgelen setgel 2 ni hamgiin saihan emegteidee

  24. Margad-Erdene Amgalanbaatar

    2020/05/29 at 19:55

    Golden heart гэдгийг алтан зүрх гэж орчуулж байгаа юм уу? 😂

  25. Davaa Davaa

    2020/05/29 at 19:56

    burhnaas ch iluu

  26. Bold Herlen

    2020/05/29 at 19:57

    Hoorhon emegmei chuu

  27. Urtnasan Batsuuri

    2020/05/29 at 19:59

    сахиусан тэнгэр юм .

  28. Nogoon Baiguulamj Archilgaa

    2020/05/29 at 20:02

  29. Айкаа Пернебек

    2020/05/29 at 20:03

    Гайхалтай

  30. Tsegii Tsegii

    2020/05/29 at 20:09

  31. Orgil Orgil

    2020/05/29 at 20:42

  32. Deegii Deegii

    2020/05/29 at 20:43

    Манай их хуралд санаархаад байгаа бүсгүйчүүд уншаасай тэд өөрсдийнхөө төлөө зөвхөн нэр хүндээ өсгөх төдийд улсын хөрөнгөөр хийсэн ажлаа өөрийн мэт рекламдаад л… Бүгдийг нь биш ядаж нэг үйлийг нь ч гэсэн хийх гэж ядаж оролдож үзээсэй нэх л их суудалд санаархдаг энэ хүн тэхэд хүний төлөө бүх дэлхийн хэмжээний сайн үйл хийж тэгээд ч албан тушаалд шунаагүй

  33. Avid Otgonbayar

    2020/05/29 at 20:57

  34. Batbayar Ulziibat

    2020/05/29 at 21:00

    👍ulger duurailal , baharhal uur heleh bicnih ug alga

  35. Erdenechimeg Radnaa

    2020/05/29 at 21:07

  36. Baljinnym Unurtsetseg

    2020/05/29 at 21:09

    Сахиусан тэнгэр юмаа

  37. Amara Amara

    2020/05/29 at 21:16

  38. Tvwde Natantungalag

    2020/05/29 at 21:16

    гайхалтай

  39. Tvwde Natantungalag

    2020/05/29 at 21:17

  40. Mongol Mongol

    2020/05/29 at 21:17

    Tsahaigiin Elbegdordjiin hvvhedvvd yasan bol

  41. Chuka Chuka

    2020/05/29 at 22:43

  42. Nomundari Munkh-Erdene

    2020/05/29 at 23:36

    Аа

  43. Каралкаш Ахмед

    2020/05/30 at 00:30

  44. Каралкаш Ахмед

    2020/05/30 at 00:30

  45. Каралкаш Ахмед

    2020/05/30 at 00:30

  46. Каралкаш Ахмед

    2020/05/30 at 00:30

  47. Jessii Uunuu

    2020/05/30 at 01:18

    God bless she ❤️🙏 I love she

  48. Цэцэн Хүү

    2020/05/30 at 01:23

    Bi chamd hairtai Joli

  49. Eba Eba

    2020/05/30 at 03:20

    vnheer mundag bvsgvi human iim hvn olon bgaasai

  50. Haagii Haagii

    2020/05/30 at 04:56

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *