Гоо сайхны салоны сормуусны артистуудын бидэнтэй хуваалцдаггүй 10 нууц

0

Сормуус суулгуулах үйлчилгээ нь улам бүр эрэлттэй болж байгаа бөгөөд их дэлгүүрт 30 минут саатахад л хиймэл сормуустай олон зуун эмэгтэйг харж болохоор болжээ. Энэхүү ажилбар нь чамгүй үнэтэй хийгддэг учраас сормуусны артистууд борооны дараах мөөг шиг л олшрох болсон. Гэвч тэдэнд бүгдэд нь итгэж болох уу?

1. Хиймэл сормуусыг будаж болдог уу?

© Depositphotos

Хиймэл сормуус хийлгэсэн эсвэл наасан байсан ч илүү тод харагдуулахын тулд сормуусны будгаар будах хэрэгтэй болдог. Энэ тохиолдолд хиймэл сормуусыг будаж болно. Гэвч анхаарах хэрэгтэй хэдэн зүйл бий:

  • Сормуусны будаг нь хиймэл сормуусыг улам зузаан хиймэл харагдуулах болно.
  • Сормуусны будгийн найрлагад цавууны наалдах чадварыг бууруулдаг тос агуулагддаг бөгөөд сормуус хугацаанаасаа өмнө унаж эхэлнэ гэсэн үг. Тиймээс сормуусны будаг сонгохдоо тос агуулсан эсэхийг нь сайтар шалгаж байгаарай.
  • Усны хамгаалалттай будаг хэрэглэж огт болохгүй. Учир нь тийм будгийг арилгахад тусгай будаг арилгагч шаардлагатай бөгөөд тэрхүү арилгагч нь суулгасан сормуусны цавууг салгах магадлалтай.
  • Сормуусны будгийг сормуусныхаа угт хүргэхээс болгоомжил. Зөвхөн үзүүр хэсэг юм уу дунд хэсгээс нь түрхэх хэрэгтэй.

 

2. Будгаа хэрхэн арилгах вэ?

Хэрэв та сормуус суулгасан бол нүүрээ усаар юм уу усан суурьтай цэвэрлэгч ашиглан угаах хэрэгтэй. Цэвэрлэгээний хувьд тийм ч төгс цэвэрлэгээ болж чадахгүй ч ядаж л хийлгэсэн сормуусыг тань бага гэмтээнэ.

 

3. Суулгуулсан сормуусаа өөрөө салгаж чадах уу?

© Glory Lash / YouTube

Та сормуус хийлгүүлэх гэж л гоо сайханч дээр очиж байснаас салгуулъя гээд зориод очсон тохиолдолд хэр олон бэ. Мөн та сормуусны артист дээрээ очих боломжгүй нөхцөлд байгаа бол яах байсан бэ? Энэ тохиолдолд та сормуусаа өөрөө салгаж болох боловч дараах зүйлсийг анхаараарай.

  • Хумсаараа авч болохгүй.
  • Цавууг нь тос ашиглан салгаж болно.
  • Өөрийн сормуусныхаа урттай тэнцүүлж тайрч болно.

Сормуус салгахад танд тусгай тос хэрэгтэй.

  • Хөвөнтэй мод ашиглан вазелин түрхэнэ.
  • Хэсэг хугацаанд байлгана. /4 минут орчим байлгахад болно/.
  • Хясаа ашиглан үзүүрээс нь татаж салгана.
  • Сормуусаа салгасныхаа дараагаар нүүрээ сайтар цэвэрлээрэй.

 

4. Сормуус засагч хэрэгтэй юу?

Сормуусны артистууд үйлчлүүлэгчид дээ сормуусных нь тогтох хугацааг уртасгадаг гэж хэлэн тиймэрхүү нэмэлт хэрэгслүүд зарахыг оролддог. Мэдээж тэд борлуулалтаасаа ашиг олдог учраас тиймэрхүү зүйлсийг хэрэггүй байсан ч зарахаар оролдох болно. Гэвч тэдгээр хэрэгслүүд яг чухал шаардлагатай байж чадах уу?

  • Нэгдүгээрт, тийм хэрэгслүүд нь сормуусны тогтцыг сайжруулах бус сормуусны анхны хэлбэрийг хадгалахын тулд ашиглагддаг. Тиймээс артист тань хугацаатай холбоотой зүйл ярих л юм бол тэр даруй орхиод гарч болно.
  • Мөн тиймэрхүү хэлбэржүүлэгч байнга ашиглавал сормуус наалдамхай болж хурдан хэлбэрээ алддаг болно.

Бид мөн сормуус хэлбэржүүлэгч нь сормуусыг хамгаалдаг гэж боддог. Гэвч тэрхүү хамгаалалт сормуус хийлгэснээс хойш нүүрээ угаасан анхны угаалт дээр гэхэд л арилчихсан байдаг. Тиймээс сормуус хийлгэхэд санал болгодог бусад бүтээгдэхүүн, хэрэгслүүдийг авахдаа дахин нэг бодож үзээрэй.

 

5. Хиймэл сормуус хараанд муу юу?

© Depositphotos

Энэ маш хэцүү асуулт. Туршлагатай сормуусны артистууд ямар нэгэн эрсдэл байхгүй гэж хэлдэг. Гэвч нүдний эмч нар хиймэл сормууснаас үүдэлтэй нүдний өвчлөлийн талаар байнга сануулсаар байдаг.

Тэгэхээр нэг дүрмийг мөрдлөг болгох хэрэгтэй. Зориулалтын бус орчинд туршлагагүй артистуудаар сормуус хийлгэхгүй байх. Мөн бид та нарт хамгийн сайн салонд очсон байсан ч гарч болох эрсдэлүүдийг сануулъя.

1. Хэтэрхий өтгөн сормуус нь дэвүүртэй адил нөлөө үзүүлж нүд рүү ирэх агаарын хэмжээг нэмэгдүүлснээр нүд амархан аргаж, хуурайшдаг.

2. Олон төрлийн цавуу нь формальдегид агуулдаг учир харшлын урвал үүсгэж болзошгүй. Тиймээс анх удаа сормуус хийлгэх гэж байгаа бол гоо сайханчийнхаа хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг сайтар анзаараарай.

3. “Staphylococcus aureus” нэртэй бактери бидний сормуусан дээр амьдарч байдаг бөгөөд тоо нь их биш бол ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Харин хиймэл сормуус нь тэрхүү бактерийн хэмжээг ихэсгэх бөгөөд энэ нь эмчлэхэд маш хэцүүд тооцогддог блефарит хэмээх өвчин үүсгэдэг.

Тиймээс хэрэв та анх удаа сормуус хийлгэсэн эсвэл сормуус хийлгэдэг газраа солихоор шийдсэн бол сормуус хийлгэснийхээ дараах хэд хоногт сайтар анзааргатай байгаарай. Хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандана уу.

6. Сормуусны артистууд ажлын байран дээрээ юу юутай байх хэрэгтэй вэ?

© Depositphotos © Depositphotos

Манай уншигчид хаа сайгүй тоос шороо болсон, бохир орчинд сормуус хийлгэдэггүй гэж найдъя. Гэхдээ анзаарахад илүүдэхгүй хэд хэдэн зүйл бий:

  • Өрөөг тохирсон температурт байлгахын тулд агаар шүүгч байрлуулсан байх. Учир нь сормуусны цавуу нь зөвхөн тохирсон температурт л сайн хатдаг.
  • Мөн өрөөнд агаар чийгшүүлэх байх шаардлагатай.
  • Ариутгагч. Сормуус суулгах үйл явцыг зөвхөн ариутгасан багажаар хийж болно. Хэдийгээр тэрхүү ажиллагаа нь цус, салст бүрхэвч зэрэгт хүрэхгүй ч таны аюулгүй байдал хамгийн чухал шүү дээ.

 

7. Зарим сормуус яагаад удаан тогтдоггүй вэ?

Заримдаа энэ нь сормуус суулгасан хүний ур чадвар муутай байдлаас шалтгаалдаг. Мөн үйлчлүүлэгчээс өөрөөс нь шалтгаалах зүйлүүд ч байдаг.

  • Сормуус хийлгэснийхээ дараа удалгүй шүршүүрт ордог.
  • Мөн сормуусны артистдаа ямар ямар бодисоос харшилдаг талаарх мэдээллээ өгдөггүй.
  • Нүдээ хуруугаар нухалдаг.

 

8. Сормуус амархан унаад байгаа нь сормуус суулгасан хүний ур чадвартай хамаатай юу?

© Glory Lash / YouTube

Гоо сайханчид ч гэсэн хүн учраас алдаа гаргана. Хэрэв сормуус хурдан унаад эхэлбэл дараах шалтгаантай байж болно.

  • Буруу цавуу ашигласан
  • Сормуус суулгах үйл явцад нүд хэт чийгтэй байсныг гоо сайхан ч анзаараагүй.
  • Артист тань өрөөний чийг болон температурыг зөв тохируулж чадаагүй.

 

9. Сормуусны артистууд танд юу анхааруулах ёстой вэ?

© Depositphotos

Сормуус хийдэг зарим хүмүүс өөрсдийн ур чадвар муутайг нуухын тулд эдгээр нийтлэг шалтгаануудыг хэлдэг:

  • Тухайн артист таны өөрийн сормуусыг хэтэрхий богино учраас цавууг арьсан дээр түрхэх хэрэгтэй гэж хэлбэл тэр дороо гараад зугтаасан дээр.
  • Таны сормуус хоёр өөр харагдаад байхад нүд чинь байгалиасаа хоёр өөр болохоор ингэж харагдаж байгаа хэмээн хэлж байгаа артист бол хамгийн муу артист. Тэдний ажил бол 2 өөр нүдийг ч ижилхэн болгож харагдуулах юм шүү дээ.
  • Сормуус тань хэд ч хоноогүй унаад эхэлсэн үү. Мөн өөрийг тань арчилгаа муутай байсан гэж буруутгаж байна уу. Тэгвэл тэр артист гарцаагүй ур чадвар муутай нэгэн гэсэн үг.

 

10. Сормуус хийлгүүлэх хамгийн тохиромжтой үе хэзээ вэ?

Гоо сайхны салонууд сормуус суулгах үйлчилгээгээ улирал, цаг үе зэргээс шалтгаалж өөр, өөр үнэлгээтэй болгодог.

  • Намар болон өвөл хамгийн хямдхан байдаг.
  • 5-аас 9 сар хүртэл хамгийн их эрэлттэй байдаг учир үнэ нь нэмэгддэг.

Та сормуус хийлгэж байсан уу? Хэрвээ тийм бол сормуус хийлгэдэг сайн артистаа бидэнтэй хуваалцаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *