Хавар цагт хуурайшиж гэмтсэн гарын арьс арчилгаанд зориулсан 5 арга

1

Бид бүх л өдрийн турш гараараа асар олон зүйлд хүрч байдаг. Түүнээс гадна дэлхий нийтээрээ цар тахлын улмаас өдөрт гараа тоймгүй олон удаа угааж, спирт агуулсан гар ариутгагч хэрэглэж байгаагаас шалтгаалж гар хуурайших, холцруутах, загатнах зэрэг шинж тэмдгүүд илрэх болсон. Тиймээс бид өнөөдөр та бүхэнд гэрийн нөхцөлд хийж болох маш үр дүнтэй гарын арьс арчилгааны аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Гараа хатаагүй байхад чийгшүүлэх тос түрхэж занших

© shutterstock.com © shutterstock.com

Гарын арьс угааснаас 60 секундийн дараа гэхэд чийгээ алдаж хуурайшдаг. Тиймээс гараа угаасан л бол ардаас нь чийгшүүлэх тос түрхэж байх хэрэгтэй. Мөн арьс бага зэрэг нойтон байхдаа чийгшлийг бүр илүү хүлээж авдаг. Тиймээс зөв найрлагатай тос сонгох нь хамгийн чухал. Петролатум, диметикон найрлагадаа агуулсан тоснууд арьс руу чийг нэвтрэхэд саад учруулдаг. Харин гиалуроны хүчил болон глицериний найрлагатай тос илүү их чийгшүүлэх чадвар өндөр байдаг.

Юу хийх хэрэгтэй вэ: Гараа угаасан даруйдаа бүрэн хатаагүй байхад нь тосоо түрхэнэ. Ингээд тос шингэж гараа хатахаас өмнө юунд ч хүрч болохгүй. Нойтон гарт бактери наалдах эрсдэл их байдаг учраас яаран өөр зүйл хийх хэрэггүй.

 

Шөнийн арчилгаа хийх

© shutterstock.com © shutterstock.com

Шөнийн цаг бол гартаа бүрэн чийгшил өгч болох хамгийн тохиромжтой үе юм. Энэ үеэр чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд арьс руу илүү сайн шингэн орж, гэмтсэн арьсыг эмчлэх чадвар нь нэмэгддэг.

Юу хийх хэрэгтэй вэ: Тэжээлийн эсвэл чийгшүүлэгч тос сонгож аваад гартаа зузаан түрхэж өгнө. Эсвэл байгалийн гаралтай чийгшүүлэгч буюу кокосын тос, жожоба тос, зуун настын гель зэргийг түрхэж болно. Ингээд дараа нь хүнсний нэг удаагийн бээлий юм уу, эмнэлгийн бээлий өмсөөд унтаарай.

 

Арьсаа гуужуулахаа бүү мартаарай

© depositphotos.com © depositphotos.com © shutterstock.com

Арьсаа гуужуулах нь үхэжсэн илүүдэл арьснаасаа салахаас гадна тос арьсанд шингэх үйл явцыг саадгүй болгож өгнө. Ихэнх тохиолдолд долоо хоногт 1-2 удаа гуужуулахад хангалттай. Гуужуулсны дараа арьсны улайлт, загатнах, цочрох зэрэг шинж тэмдгүүд илэрвэл, арьс тань хэт үрэвссэн гэсэн үг бөгөөд гуужуулахаасаа өмнө арьсаа эмчлэх хэрэгтэй.

Юу хийх хэрэгтэй вэ: Гэрийн аргаар гуужуулагч хийх арга. 2 цайны халбага кокосын тосыг 2 халбага элсэн чихэртэй хольж хутгана. Гар дээрээ түрхээд минут орчим массаж хийж гуужуулаад цэвэр усаар зайлна. Та мөн  өөрийн хүссэн чийгшүүлэгч тос, жожоба эсвэл усан үзмийн тос зэрэгт элсэн чихэр хольж, эфирийн тос, Е витамин зэргийг нэмж болно.

Гараа дэвтээж чийгшүүлэх арга

© shutterstock.com © depositphotos.com

Гарын арьсаа дэвтээх нь хуурайшилтыг намжаах, арьсыг илүү чийгшүүлэх өөр нэгэн эрчимт эмчилгээ юм. Байгалийн гаралтай чийгшүүлэгч сонгоод гараа угаасныхаа дараа дэвтээж чийгшүүлэх үйл явцаа эхэлнэ.

Юу хийх хэрэгтэй вэ: Нэг аяга нунтаг овьёос, 3 халбага оливын тос бэлдэнэ. Бүх найрлагаа бүлээн усаар дүүргэсэн саванд хийж сайтар холиод гараа хийгээд 10 минут байлгана. Оливын тос нь Е витамин агуулдаг учир чийгшүүлэгч нөлөөтэй бөгөөд арьсыг халдвараас хамгаалдаг. Овьёос нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэхэд тусалдаг байна.

 

Гараа яаж угааж байгаадаа анхаарал хандуул

© depositphotos.com © depositphotos.com

Гараа хэт олон удаа угаах нь арьсны хамгаалагч давхаргыг устгаж эмзэг, хуурай болгодог. Мөн PH-н түвшин нь таараагүй бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна гараа буруу техникээр угаах зэрэг нь гар сайртах шалтгаан болдог байна.

Юу хийх хэрэгтэй вэ: Хэт халуун усаар гараа угаах хэрэггүй. Хүйтэн бүлээн ус арьс гэмтээхгүй учир усныхаа температурыг сайтар тааруулаарай. Мөн чийгшүүлэгчтэй шингэн саван сонгож хатуу савангаас зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Гараа угаасныхаа дараа ширүүн арчиж огт болохгүй, хөнгөхөн даралт хийж арчаарай.

4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *