Хятадын худалдаачид эргээд сарьсан багваахай болон этгээд ховор амьтдаа зараад эхэлсэн талаар холбогдох эх сурвалжууд мэдээлжээ

0

“Захууд эргээд коронавирусын халдвар тархахаас өмнөх үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд эхэлсэн байна.”

Дэлхий нийтээрээ коронавирустэй тэмцэж байх энэ үед Хятад уг өвчнийг ялан дийлж чадсанаа олон нийтэд зарлаад байгаа билээ. Вирусын гол голомт байсан энэ газар одоо хамгийн бага вирусын халдвар авсан хүн бүртгэгдэх болж, дийлэнх газруудад тогтоогоод байсан хөл хориог цуцлаад байгаа юм.

Бүх зүйл буцаад хэвэндээ орж байгаа юм шиг санагдах хэдий ч, харамсалтай нь этгээд хачин, ховор амьтад худалдаалдаг захуудын үүд хаалга нээгджээ. Анх эдгээр захуудаас л вирус тархаж, улмаар Ухань хотод хөл хорио тогтоосон – зэрлэг амьтдыг замбараагүй зарснаас болж вирусын халдвар тархсан гэж олон хүн үзэх болсон.

Энэ бол Хятадын өмнөд хэсэгт амьдардаг худалдаачдын эрхэлдэг бизнес

Эдгээр зургуудыг “Daily Mail” эх сурвалжийн сэтгүүлч нууцаар 3-р сарын 28-ны өдөр авсан бөгөөд Guilin, Dongguan захуудад амьтныг мах болон эм бэлдмэлд ашиглах зорилгоор худалдаалж байгааг илрүүлжээ.

Нөхцөл байдлыг өөрийн нүдээр харсан сэтгүүлч ийн хэлжээ:

“Эндэхийн хүн бүр вирусын тархалт дууссан гэж бодож байгаа бөгөөд одоо санаа зовох зүйл байхгүй гэж үзэж байна. Гэвч тийм биш. Аюул одоог хэр нь байсаар байна. Хятадын асуудал аль хэдийнээ дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж хувирсан.”

“Энэ газрын харуул хамгаалалтын ажилтнууд зураг авахыг хатуу хориглож байна. Сонирхолтой нь, өмнө нь огтхон ч ингэж хориглодоггүй байсан юм. Одоо ч гэсэн захуудад сарьсан багваахай, муур, нохой, хилэнцэт хорхой болон бусад амьтдыг худалдаалж байна.”

Хятадын Засгийн газраас энэ төрлийн худалдаа эрхлэхийг бүрмөсөн хориглож, захуудын үйл ажиллагааг нэг мөр хаахаар шийдвэрлэсэн – учир нь коронавирусын халдвар гарахад нөлөөлж, улс даяар тархсан билээ.

 

 

Зарим эх сурвалжуудын үзэж буйгаар эм бэлдмэлд ашиглах зорилгоор худалдаалж байсан тоо толгой нь цөөрч буй панголинуудаас болж вирус анх тархсан байж болзошгүй ч гэж үзэж байгаа.

Хятадын зэрлэг амьтдыг худалдаалдаг захуудын үйл ажиллагааны талаарх бичлэгийг үзнэ үү:

13
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. クソ そして クソがある

    クソ そして クソがある

    2020/04/03 at 22:19

    Muusain ymnuudiig bugdiig ni yl edluuleh heregtei

  2. Marie Maria

    Marie Maria

    2020/04/03 at 23:16

    Өмхий хужаа нар газрын гавруу ороосой

  3. Amar Tuya

    Amar Tuya

    2020/04/04 at 02:31

    яасан хаширдаггүй юм бэ

  4. Ken

    Ken

    2020/04/04 at 03:41

    Huns ni hureltsehgu bolol iim ymnuda iddeg blguse

  5. Ayush Urtnasan

    Ayush Urtnasan

    2020/04/04 at 17:47

    ёстой нэг балиар улс юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *