Нэг хөлтэй эр гэр бүлээ тэжээхийн тулд өдөр бүр 50 кг гадил үүрч 2 км газар явдаг байна. Тэр бол амьдралд бууж өгөхийг хүсээгүй олон хүмүүсийн бодит жишээ!

0

Allan Aguilar гэх эрийн хүнд хэцүү амьдралд байдалд бууж өгөхийг хүсээгүй түүх нь олон хүмүүст урам зориг хайрлах биз ээ.

Амьдрал хүнд хэцүү даваа нугачаагаар дүүрэн. Заримыг нь даван туулах амаргүй. Ийм учраас бид та бүхэнд урам зориг өгөх зорилгоор дутуу амьдралаа бүтэн болгохоор итгэмээргүй сорилтуудыг даван туулж буй нэгэн эрийн гайхалтай түүхийг хуваалцахыг хүслээ. Нэг хөлтэй Филиппин эрийг Allan Aguilar гэдэг бөгөөд түүний түүх бидэнд одоо байгаа бүхэндээ баярлаж, талархах хэрэгтэй гэдгийг сануулах болно.

Allan-ийн амьдралын түүхийг Lodalina Tomon гэх нэртэй Фэйсбүүк хэрэглэгч бусадтай хуваалцжээ.

Allan Минданао гэх газрын нэгэн ядуу гэр бүлд төрж өссөн бөгөөд энэ бол Филиппиний 3 арлаас бүрдсэн нутаг юм. Тэр зөвхөн 1-р анги хүртлээ сургуульд сурчээ. Удалгүй гэрээс нь холгүй, ой модон дотор орших аавынхаа тавилгын материал бэлтгэх ажилд туслаж эхэлсэн байна.

Allan Aguilar бол итгэл найдварын бэлэг тэмдэг

Нэг удаа тэр аавтайгаа хамт ой модон доторх ажил руугаа явж байх үедээ осолд оржээ. Түүний баруун хөл нь хүнд гэмтсэн байна. Эцэг эх нь ядуу байсан учраас хүүгээ эмчлүүлж чадаагүй аж. Үр дүнд нь Allan баруун хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Хэдийгээр нэг хөлгүй болсон ч, Allan өмнөхөөсөө илүү шаргуу хөдөлмөрлөдөг болсон байв. Хүмүүс түүний урам зориг, сэтгэлийн хатыг хараад бишрэхээс өөр аргагүйд хүрчээ. Харамсалтай нь Allan хойд ахдаа байнга дарамтлуулж, дээрэлхүүлдэг байжээ.

 

Тэр тосгондоо ажилсаг, хөдөлмөрч байдлаараа алдартай

Allan-ийн нөхцөл байдалд санаа нь зовсон авга нар нь түүнийг Филиппиний Висаяс мужид орших Согод гэх газар авчирсан байна.

 

 

Тэр энд Mabicay тосгонд 10 гаруй жил амьдарчээ. Allan фермийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг аж. Өдөр бүр Allan 50 кг жинтэй гадил эсвэл өөр бусад бүтээгдэхүүнийг авахаар төв рүү явдаг байна – 2 км зайтай байдаг. Буцаад ирэх үедээ тэр нуруундаа ихэнхдээ хүнд ачаатай ирдэг.

 

Allan-ийг нуруундаа хүнд ачаатай хэрнээ хэрхэн явж байгааг дараах бичлэгнээс үзнэ үү:

Posted by Lodalina Tomon on Wednesday, February 8, 2017

Түүнийг өдөр бүр ингэж явдаг гээд төсөөлөөд үз дээ? Магадгүй тэр гэр рүүгээ харихдаа хүнд ачаа үүрдэггүй учраас арай амархан зам туулдаг байх. Харин түүний өдөр тутмын хийдэг ажил нь үнэхээр хүнд – жинхэнэ сорилт.

Lodalina гэх Фэйсбүүк хэрэглэгч түүний түүхийг бусадтай хуваалцсаны дараа Allan хүмүүсийн дунд алдартай болж, түүнд хиймэл хөл залгуулж өгөх талаар интернет хэрэглэгчид ярилцаад эхэлжээ. Тэр хиймэл хөлгүй үедээ амьдралыг ийм гайхалтай сэтгэлийн хат, хүч тэнхээтэйгээр туулж байгаа гэдгийг нь санах хэрэгтэй. Түүнд бууж өгөхийг хүсдэггүй, өөртөө итгэх итгэл бий. Тэр өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж голж, нийгмээс тусгаарлаагүй юм.

5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Акита Хулан

    Акита Хулан

    2020/03/30 at 14:08

    amidral amttai gj ene dee mundagaa

  2. Dorj Gandimaa

    Dorj Gandimaa

    2020/03/30 at 14:45

    Ер нь энэ тэндхийн зарим бичлэг үзэж бхд Монгол маань л хамгийн амьдарч болох нөхцөлтэй юмаа. Үүнийг олж харах нүд хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *