Үнэн хэрэгтээ коронавирусын халдвар аваагүй 50 настай эр өөрийгөө халдвар авсан байж магадгүй гэж айсандаа гэр бүлийнхэндээ вирусын халдвар тараахгүйн тулд амиа хорл*сон хэрэг гарчээ.
“Hindustan Times” эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгийн Андхра Прадешт амьдардаг Balakrishna 2-р сарын 1-нээс авахуулаад ханиалгаж, халуурч эхэлсэн байна.
Хэдэн өдрийн дараа тэр эмнэлэгт очиж, шинжилгээ өгөхөд түүнийг шээсний замын халдвараар өвчилсөн болохыг оношилжээ.
Эмч нар түүнд эм өгч, ханиадаа бусдад тараахаас сэргийлж, маск зүүхийг санал болгосон байна. Тэрээр Тирупатид эгчийндээ 2 өдөр байсныхаа дараа эргээд өөрийн амьдардаг тосгондоо ирсэн гэнэ.

Хэдийгээр эм уусан боловч, түүний ханиад эдгэрэхгүй, халуун нь сайн буухгүй байсан учраас Balakshrina өөрийгөө коронавирусын халдвар авсан байж магадгүй гэж боджээ.
“Тэр өөрийгөө коронавирусын халдвар авсан гэж бодсон, бид түүнд энэ өвчин зөвхөн Хятадад байгаа, бас тэндээс ирсэн хүмүүст халдварлагдаж байгаа гэж хэлсэн ч, төдийлөн ойшоогоогүй.” гэж хүү нь хэлсэн байна.
Хэрэв чи коронавирусын халдвар авсан байсан бол, эмч нар чамайг тусгаарлаж, хөл хорионд оруулах байсан юм гэж зэргэлдээх тосгоныхон нь мөн түүнд хэлж байжээ.

Гэвч Balakrishna сандралаасаа гарч чадахгүй байсан бөгөөд сониноос үхлийн аюултай коронавирусын тархалтын талаар мэдээ олж уншсаныхаа дараа сэтгэл санааны хямралд орсон байна. Тэр мөн гар утсаараа коронавирустэй холбоотой олон бичлэг үзсэн бөгөөд энэ нь түүний айдсыг илүү ихээр төрүүлсэн байж болзошгүй аж.
Түүний хүү нь аав нас барахынхаа өмнөх өдрүүдэд хачин ааш авир гаргаж байсан талаар хэлсэн байна. Тэр өөрийгөө нэг өрөөнд тусгаарлаж, гэрийнхэн рүүгээ чулуу шидэж, би коронавирусын халдвар авсан болохоор надаас хол байцгаа гэж хэлж байсан гэнэ.
“Аав маань өнгөрсөн даваа гаригт нэг ч цаг алгасалгүй коронавирустэй холбоотой бичлэгүүд үзсээр байсан бөгөөд надад илэрч байгаа шинж тэмдэгтэй адилхан шинж тэмдэг илэрдэг юм байна гэж байхыг нь сонссон.” гэж хүү нь хэлжээ.
Аавыгаа хачин ааш авир гаргаж эхэлмэгц хүү нь Засгийн газрын холбогдох байгууллагад хандаж, тусламж хүсэхэд тэд аав чинь Хятадад очоогүй л бол санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн талаар “Indian Express” эх сурвалж мэдээлсэн байна.
“Түүний биеийн байдал сайнгүй байсан ч, эмч нар коронавирусын халдвар авсан гэж юу ч хэлээгүй. Аав маань гэрийнхэндээ коронавирусын халдвар тараачих вий гэдгээс л маш их айж байсан.” хэмээн хүү нь хэлжээ.
Өнгөрсөн даваа гаригийн шөнө Balakrishna гэрээсээ гарч яваад байшингаа гаднаас нь цоожилсон байна. Түүнийг байхгүй хойгуур гэрийнхэн нь хамаг чадлаараа эрэл хайгуул хийсэн ч, Balakrishna-г тосгоноос холгүй орших ээжийнхээ шарилын ойролцоох модноос өөрийгөө дүүж*лж, амиа хорл*сон байдалтай олджээ.
“Аав маань вирусын халдвараа бидэнд тараачих вий гэж маш их айж байсан. Тэр биднийг хамгаалахын тулд өөрийгөө дүүж*лсэн.” гэж хүү нь хэлсэн байна.
Харамсалтай
Ха Ха
Гоё
Гайхмаар
Тэнэглэл
Хөөрхөн
Буруу
Бахархмаар




Шүрэнцэцэг Жамьянперенлэй
2020/03/12 at 20:13
Yarwak daarna gedeg ymar dawchu umbede
Амина Амина
2020/03/13 at 11:15
Ganjiguur Tumenjargal
2020/03/13 at 13:19
Mundag zorigtoi erelheg uildel bna ug ni. Tenegduu l hun baij.
Myagmar Semjid
2020/03/13 at 13:57
Uree Baasan
2020/03/13 at 15:28
өмхий франц новш ингэж амиа хорлох байсан монголд минь гай болж вирүс тээж ирсэн адгийн өмрий өвгөн
Гэрэл Л.
2020/03/13 at 15:51
Uneheer ger buliinhe tulu bsn bol etsesee hurtel amid uldehiig hicheeh yostoi bizde virus awsan ugui n medegdeegui bhad shu teneg uildel bn 🙄
Давааням Баасанхүү
2020/03/13 at 16:06
ариа ч биш юмаа .
Sodoo Whyve
2020/03/13 at 17:14
bur iim medrel uildel bdg gj tusuulj bsngue
Zul Naran
2020/03/13 at 18:32
Ugasa emchilj chadahgu bhad, ger bulde hairtai yuma
Лхагвасүрэн Лигдэн
2020/03/13 at 20:09
Дэлхий тэр чигээрээ Титаник кинотой төстэй болсон шүү.
Гэрэлмаа Гэрлээ
2020/03/13 at 20:18
Hetsuu ym bee ene virus ni hurdan duusasai!!..Zalhjiin shu..uneheer delhii tsuhurch bna ali uls ch bai..bugd shanalgagui taiwan amidrah ymsan..Hun turulhtnii heden huvig avah gsiin bol???😥😥😥😥
Jigjid Otgonchimeg
2020/03/14 at 08:41
юу болов хүмүүс сэтгэлиин тэнхээтэй байлдаа нягтал нотол үхлээ гээд вирусыг аваад явахгүй ар гэртээ ямар их зовлон үлдээж бгаагаа ойлго
Lkhamsuren
2020/03/14 at 14:32
харамсалтай байна
Гурван Эрдэнэ
2020/03/14 at 15:07
Өөрийгөө хамгаалж байна гэж архи ууж гэр бүл үр хүүхэд дээ гай болсноос дээр санаа байна
Rosie Junior
2020/03/14 at 15:26
Хүмүүст халдвар тараахгүй л гэж бодсон байх даа хөөрхий.
Н. Тунгаа
2020/03/15 at 01:56
Худлаа байх