Нэгэн эмээ муураа аврахын тулд 7 настай ач хүүгээ олсоор уяж байгаад тагтаар доош буулгаж буй бичлэг олон хүнийг цочирдуулжээ

2

Таны хайртай амьтан чинь энэ дэлхий дээрх хамгийн эрхэм зүйл гэж бодогддог бол Хятадад хийсэн энэ бичлэг бодлыг чинь өөрчлөх биз ээ.

Гэрийн амьтандаа хичнээн их хайртай байсан ч гэлээ хэн ч өөрийнхөө хүүхдийн амь насаар дэнчин тавьж хайртай амьтнаа аврах тухай бодохгүй л байх. Харин энэ эмээ бол өөр бодолтой хүн бололтой.

Өөрийнхөө ачийн амь насыг эрсдэлд оруулан байж тагтны доор байгаа муураа аврах гэж байгаа энэ эмгэний үйлдлийг өөрөөр яаж тайлбарлахыг мэдэхгүй юм.

Сошиал сүлжээгээр тарсан нэгэн богинохон видеонд Хятад эмгэн өөрийн 7 настай, Хао Хао нэртэй ач хүүгээ олсоор ороож байгаад 5 давхрын тагтнаас доош унжуулан муураа аврах гэж байгаа тухай гарна.

vinegred

Видеон дээр олсоор уясан тэр хүүхэд ямар хэцүү, аюултай нөхцөлд өнөө муурыг авч цүнхэндээ хийх гэж байгаа нь харагддаг. Ямар ч байсан элдэв аюул осолгүй муураа авч чадсан бөгөөд үүний дараа эмээ ачаа олсноос татан буцааж авдаг.

Хайртай муур нь тагтных нь доор гараад хаашаа ч явж чадахгүй болсон учир эмээ ачаа олсоор ороогоод доош унжуулан муураа аварч байгаа нь энэ юм.

Тан хэмээх нэртэй энэ хачин эмгэнийг сошиал сүлжээгээр ихээхэн шүүмжилсэн бөгөөд энэ бичлэг эхлээд Хятадын сошиал сүлжээгээр шуугисан бол дараа нь дэлхий даяар цацагджээ.

vinegred

Тус байрны төлөөлөгч болох Ван Ин энэ тэнэг аргаар муураа аварсан эмээтэй ширүүхэн ярилцсан тухай, мөн Хао Хао-д ямар нэгэн гэмтэл учраагүй гэдгийг хэлсэн байна. Ач хүү нь 1-р ангид сурдаг, одоо өвөө эмээтэйгээ цуг амьдардаг гэжээ.

Тан эмээ дараа нь ярихдаа “тэр үед ачдаа нэг их санаа зовоогүй боловч дараа нь видеог үзээд маш их айсан” гэж хэлсэн байна.

Нэмээд хэлэхэд энэ эмгэн нийгмийн хариуцлагын талаар ихээхэн сул хүн боловч харин хүч чадлын хувьд хэрийн хүнээс дутахааргүй бололтой.

33
ТэнэглэлТэнэглэл
29
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Oyun Davaasuren

    2020/01/14 at 12:33

    Зөнөсөн эмгэн бэ

  2. Sereenen Dorjhand

    2020/01/14 at 12:43

  3. Dorjpurev Enkhmend

    2020/01/14 at 12:53

    Доош нь унагачихсан бол яах вэ?

  4. Чимгээ Гомбо

    2020/01/14 at 12:55

    Тэнэг

  5. Uranbaigal Gongor

    2020/01/14 at 12:59

    Хүний аминаас илүү үнэтэй нохой, муур байдаг аа хмм…

  6. Altantsetseg Bayraa

    2020/01/14 at 13:01

    zonog

  7. Энхээ Гомбо

    2020/01/14 at 13:20

    Доод айлынх нь полконруу орцон юм бна ш дээ. Доошоо ороод тогшоод хэлээд авчихаж болдгүй юм байх даа. Очих гэсээр бтал нь амьдаар нь хуйхлаад идчихдэг юм болов уу.

  8. Bayarsaikhan Otgonchimeg

    2020/01/14 at 13:31

    Sumtai emgen be

  9. Valya Jooj

    2020/01/14 at 14:19

    Gaj emgen be

  10. Ganchimeg Ganuush

    2020/01/14 at 14:28

    Teneg nowsh

  11. Ganbold Oyuntsetseg

    2020/01/14 at 14:51

    Тэнэг эмгэн бэ муураар яадаг бнаа

  12. Төмөрөө Бэгзээ

    2020/01/14 at 14:51

    Амьтнаас дор ач гэж дээ арай хатуу эмгэн бн

  13. Adiyasuren Sugarsuren

    2020/01/14 at 15:04

    Hha amitan ch gsn udaad ireheeree hunii ger buliin neg gishuun shig boldiishdee. Tsagaa tulval muuraa ch gsn avrahiig l bodno.

  14. Baatarhuu Tsetsegmaa

    2020/01/14 at 15:33

    Бурхан минь, аль аль нь зүгээр байгаа нь яамай даа.

  15. Togtoh Togtoh

    2020/01/14 at 16:14

    Erguu emgen be

  16. Kaboon D Entalzob

    2020/01/14 at 18:46

    Oroin hooln dood ailin hool bolchihvi gej aisandaa tgsn ym blguide ..

  17. Khangal Baasansuren

    2020/01/14 at 20:25

    Grandma be like
    “Uu pzda, bidnii oroin hool dooshoo buuchhiin, aliv dood ailiinhan idehiin umnu gyls nuutsaar avaadhii”

  18. А. Сэк

    2020/01/15 at 10:41

    Үхээч энэ муу эмгэн !

  19. Emaa Ema

    2020/01/16 at 11:44

    Мулгуу, эргүү юмнууд хүнийг муу адгуус амьтдаас доор 2-рт тавьж боддог бололтой. Ачтайгаа цуг амьдардаг гэнээ. Энэ шийдчихсэн юмнууд дахинтай ач үрээ алах юм байнаа

  20. Dendev Gombo

    2020/01/16 at 11:54

    Ёстой хэлэх үг ч алга

  21. М. Өсөхбаяр

    2020/01/16 at 21:07

    Гятдууд нээрэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *