Хэрэв 24 нас хүрээгүй бол насанд хүрсэн хүн гэж үзэхгүй байх боломжтой гэдгийг судлаачид тогтоожээ! Яагаад гэвэл…

1

Бид хүүхэд байх үедээ, хурдхан шиг том болохыг хүсэж мөрөөддөг байсан. Бид 18 нас хүрээд, эцэст нь нэг нас биед хүрсэн юм шиг мэдрэмжийг мэдэрдэг. Тэгвэл НҮБ-ын зүгээс өсвөр насны хүн гэж 10-19 насны хоорондох хүмүүсийг хэлнэ гэж үзжээ. Түүнчлэн шинэ судалгаагаар 24 настай хүнийг насанд хүрэгч гэж үзэхгүй болохыг баталсан байна.

Бид та бүхэнд эрдэмтэд яагаад залуу насанд хүрэгчдийг өсвөр үеийнхэн гэж үзэж байгаа учир шалтгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэд юу гэж тайлбарласныг хамтдаа сонирхоцгооё.

Бидний бие болон тархи хэрхэн өөрчлөгддөг вэ?

Өсвөр нас бэлгийн хавьталд орсноор эхэлдэг. Яагаад гэвэл эрүүл мэнд болон шим тэжээл өнгөрсөн арванд илүү чухал байсан бол, одоо дааврууд идэвхтэй болох үед буюу 10 нас хүрмэгц, өсвөр нас эхэлж байна гэж үзэх болжээ.

Гайхалтай нь, өсвөр насныхны өмнөх тодорхойлолт амьдралын энэ үе хэзээ дуусахыг шийдэхэд биологийн хөгжлийг харгалзан үздэггүй байв. 19 настайд ихэвчлэн явагддаг гэж үздэг боловч, ихэнх биологийн өөрчлөлтүүд 20-иод насанд илэрдэг байна.

Жишээ нь, агт араа 20-иод насны үед гарч ирдэг. Тархины тодорхой төлөвшлийн үйл явцад нийгмийн харилцаа нэн чухал үүрэг гүйцэтгэдэг – энэ арваны турш ийм хандлагатай байна. Шинэ тодорхойлолтод эдгээр биологийн өөрчлөлтийг харгалзан үзсэн тул, судалгааны үр дүнд олж мэдсэн зүйлсийг илүү баттай үндэслэлтэй гэж ойлгож болно.

© Invision/Invision/East News © Invision/Invision/East News

 

Бидний нийгмийн үүрэг

Залуу насанд хүрэгчид – 24 болон түүнээс доош насны хүмүүс одоог хүртэл өсвөр насныхан хэвээрээ байгаа бөгөөд учир нь тэдний амьдралд тохиох чухал үйл явдлууд хойшлогдож байна. Хүмүүс хожуу насандаа гэр бүл болж, эцэг эх болох хандлага ажиглагдах болжээ. АНУ-д гэхэд дундаж гэрлэлтийн нас 1960 онд 21 байсан бол, 2015 онд 28 байсан юм.

Боловсрол илүү хүртээмжтэй, хэрэгтэй зүйл болж хувирсан бөгөөд хүмүүс тодорхой эрхэлсэн ажил мэргэжилтэй болохдоо илүү их анхаарал хандуулдаг болсон байна. Эс бөгөөс насанд хүрэх үед ажилтай болох улам бүр хэцүү болсон цаг үе учир, санхүүгийн эрх чөлөөг мэдрэх үүднээс боловсролыг чухалчлахаас өөр аргагүйд хүрч байгаа ажээ. Өсвөр насныханд эцэг эхийнх нь дэмжлэг хэрэгтэй хэвээрээ байгаагаас харахад, нас нь хэдий насанд хүрэгч гэж илтгэж байгаа ч, үйлдэл нь өсвөр насныхан болохыг харуулж байгаа юм.

© Legend / Universal Pictures © Let It Snow / Netflix

 

Ямар хүмүүс өсвөр насныхан болохыг тодорхойлох нь яагаад чухал вэ?

Ямар хүмүүс өсвөр насныхан болохыг тодорхойлохын тулд, бид биологийн бие организм руугаа эргэн харж, нийгэм биднийг хэрхэн өөрчилж байгааг анзаарах нь чухал. Энэ тодорхойлолт бидний хууль, эрх зүйн орчны чухал нэг хэсэг болох ёстой.

Энэ нь залуу хүмүүсийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол болон үүнээс хүртэх үр шимийг нь сайжруулах ач тустай юм. Жишээ нь, өсвөр насныхны насыг 24 болгож нэмснээрээ тус бүлгийнхнийг амьдралд хөл тавих үед нь орон байраар хангах боломж бүрдэж болох талтай.

Эрүүл мэндийн бодлого ихэнхдээ эцэг эхийнх нь санхүүгийн дэмжлэг хэр байхаас шууд хамаарч, өсвөр насныханд чиглэгддэг эсвэл зарим тохиолдолд биеэ даасан байх ч боломжтой. Яагаад гэвэл 20-иод насанд нь хүмүүст оюун санаа, сексийн эрүүл мэнд болон мансууруулах бодисын талаарх мэдээлэл хэрэгтэй байдаг. Учир нь ихэнх нь эцэг эхээсээ бэлэн санхүүгийн дэмжлэг хүртдэг тул, өөрсдөө бараг хөдөлмөрлөдөггүй.

© The Perks of Being a Wallflower / Mr. Mudd

 

Боломжтой асуудал

Тиймээс зарим залуу насанд хүрэгчид өсвөр насныхан хэвээрээ байдаг, тэд өөрөөсөө ахмад настай, хууль эрх зүйн хүрээнд насанд хүрсэн хүн гэж хэлж болох нэгний өмнө эрх мэдэлгүй болж хувирдаг. Иймд нийгэм болон улс төрийн шийдэл энэ бүлгийн хүмүүст оролцож байгаа эсэхээс нь үл хамаарч, шууд нөлөөлдөг болох нь харагдаж байна.

Ажлын байрны хувьд энэ нь залууст нухацтай хандахгүй, тэдний үзэл бодлыг сонсохгүй байх, шийдвэр, санал бодол нь насанд хүрсэн хамтрагчдынхтай нь харьцуулахад илүү даац багатай байдаг ажээ. Энэ нь тэднийг бэлэн биш эсвэл туршлагагүй болохыг илтгэж байгаа хэрэг биш бөгөөд харин бусад хүмүүс хэрхэн тэднийг харж, дүгнэж байгаагийн илрэл юм.

© Suits / USA Network © Halt and Catch Fire / AMC

Та энэхүү өсвөр насныхны шинэ тодорхойлолтын талаар юу гэж бодож байна? Таны бодлоор залуу хүмүүс удахгүй насанд хүрэгчид болох уу? Та өнгөрсөн жилүүдэд энэ өөрчлөлтийг анзаарсан уу? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.

17
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Vandag Battsetseg

    Vandag Battsetseg

    2020/01/10 at 17:47

    HARIN TIIM AMITAN SHIG BYTSHAN URSIIG MINII BURUU ZAMRUU TULHEH YAMAR HEREG BNA AA ERHEM IH HURLIIN GISHUUD EE

  2. Cheerily Guy

    Cheerily Guy

    2020/01/13 at 00:51

    21 л бол 21

  3. Altuhai Batchuluun

    Altuhai Batchuluun

    2020/01/13 at 01:23

    Э. Зол yuun hogshroh odoo l dongoj nasand hureh gej bgam bnshd 😂

  4. Chikoo Xylan

    Chikoo Xylan

    2020/01/13 at 15:28

    Tuvshin Jargal unsh minii eej bi nyalh amitn hvere l bsn bh n whhahha

  5. Г. Энхжин

    Г. Энхжин

    2020/01/13 at 23:45

    Chuluuntogtokh Tsendayush bi chin jooxnooro l bgn bnshd xaxa

  6. Нмнрдн Э.

    Нмнрдн Э.

    2020/01/14 at 01:24

    .Б. Мөнхзулдөнгөж насанд хүрэх гэж байгаан бнашд 😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *