HBO-ийн шилдэг 9 цуврал 1 төгрөг болсон гэхэд итгэх үү??

2

HBO буюу “Home Box Office” нь Америкийн томоохон кабелийн болон хиймэл дагуулын телевизийн сүлжээ билээ. 1972 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус компани бидэнд өнөө цагийн хамгийн шилдэг цувралуудыг хүргэсээр иржээ. Та доор дурдсан HBO-ийн шилдэг цувралуудыг өндөр нягтаршил, мэргэжлийн дуу оруулалт, албан ёсны эрхтэйгээр ердөө 1-хэн төгрөгөөр үзэж болно гэвэл итгэх үү? LookTV-ийн “1 төгрөгөөр 8000 кино” урамшуулал эхэлж “Hbo олон ангит”, “Ази”, “Холливуд”, “Монгол” багцийн бүх кинонууд 1 төгрөг боллоо.

1. The Wire

IMDb: 9.3/10

The Wire бол HBO-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цувралуудын нэг. Тус цувралыг бүтээгч David Simon нь урьд нь гэмт хэргийн сурвалжлагч байсан бөгөөд өөрийн туршлага, мэдлэгийг ашиглаж хар тамхины ертөнцийг гайхалтайгаар үзүүлж чадсан юм. Цувралд бүх дүрийн амьдрал, харах өнцгийг чадварлагаар харуулж өгсөн нь илүү “амьд” мэдрэмжийг үзэгчдэд мэдрүүлж чадсан билээ. Хэдийгээр тус цуврал гарах үедээ “дутуу үнэлэгдсэн” гэж яригддаг ч олон жилийн дараа ч гэсэн үзэгчдийн шимтэн үздэг цувралуудын нэг байсаар байгаа юм.

2. The Sopranos

IMDb: 9.2/10

“Дээд зэргийн” цувралуудын загалмайлсан эцэг гэж хэлж болохоор тус цувралд Нью Жерси-гийн дээрэмчин эр Тони Сопраногийн талаар өгүүлдэг. Тэрбээр гэмт бүлэглэл удирдаж, дайснуудаа дарж, өрсөлдөгчдийнхөө дээр гарч, холбооны мөрдөх товчоогоор мөрдүүлнэ. Мөн эдгээрийн хажуугаар үр хүүхдээ өсгөж, эхнэрээ тордох гэх мэт олон зүйлийг зэрэг амжуулах шаардлагатай болдог. Ингээд Сопрано энэ бүх ачааллыг дийлэхгүй, сэтгэл зүйн туслалцаа авахаар шийднэ. Телевизийн цувралуудын алтан үеийн эхлэлийг тавьсан гэх тус цуврал нь магадгүй бүх цаг үеийн хамгийн сайн зохиол, жүжиглэлттэй цуврал ч гэж хэлж болох байх. The Sopranos Эммигийн шагналийг нийт 21 удаа хүртсэн бөгөөд заавал үзэх цуврал юм шүү!

3. Game of Thrones

IMDb: 9.4/10

Зохиолч Жорж Р.Р Мартин-ийн “Гал мөсний дуун” зохиолоос сэдэвлэн бүтээсэн тус бүтээл нь HBO-ийн хамгийн алдартай цуврал болоод буй. Хэрвээ та илүү их цус асгарсан, улс төрийн драматай, удаан үргэлжлэх “бөгжний эзэн”-ийг үзмээр байвал тус цувралыг санал болгоё. Нийт 8 улирал, 73 ангиас бүрдэх “Game of Thrones” цувралыг түүх, дүрслэл, дүрүүдийн хөгжүүлэлт, гайхалтай хөгжмийн найруулга зэрэг олон зүйл гайхалтай болгодог. Та эхний ангийг үзэж эхэлсэн бол дараагийн ангийг ч заавал үзэхийг хүсэх болно. Энэ бол тийм л сайн цуврал.

4. Veep

IMDb: 8.2/10

Хэрвээ арай хөнгөн, инээдмийн маягийн цуврал хайж байгаа бол Veep-г санал болгоё. Тус цуврал нь ухаалаг наргиа, жижиг ёжлолуудаараа үзэгчдийн хайрыг татаж эммигийн 67 шагналд нэр дэвшсэнээс 14-г нь хожиж чадсан юм. Сонирхолтой юм хэлэхэд Veep нь нэг минутад ногдох наргиа, ёжлол хамгийн их цуврал аж

5. Big Little Lies

IMDb: 8.6/10

Хөндлөнгөөс харахад HBO-ийн Big Little Lies нь гэрийн эзэгтэй нарын нууцлаг амьдралын талаар өгүүлэх байдаг л цуврал шиг харагдаж болох юм. Хууралт, гэр бүлийн хуйвалдаан, үсдэлцээн гэх мэт эмэгтэйчүүдийн хооронд өрнөх төрөл бүрийн зөрчилдөөн гарна. Гэвч тус цуврал “иймхэн” зүйл гараад дуусахгүй бөгөөд найруулагч Жин-Марк Валли үнэхээр гоёмсогоор найруулж чадсан юм. Мөн Рийс Витерспүн, Лаура Дерн болон холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг Никол Кидман нар цувралыг гайхалтайгаар “амилуулж” чадсан юм. Та нэгэн хэвийн уйтгартай эмэгтэйчүүдийн драмагаас уйдсан бол энэ цувралыг санал болгоё.

6. Silicon Valley

IMDb: 8.5/10

Та технологид сонирхолтой юу? Код бичих, программ бүтээх зэрэг тийм ч амар зүйлс биш. Харин өдөр тутамдаа ийм зүйлс хийж амьдардаг хүмүүс хэрхэн хөгжилддөг бол? Silicon Valley цувралд технологид суурилсан ажилчдын өдөр тутмын амьдралыг өгүүлдэг. Магадгүй та энэ киног үзвэл тэдний амьдрал болон үнэт зүйл, техник технологийн ач тустай чанарыг мэдэж авч болох юм. Дашрамд дуулгахад тус цувралын бүтээгч Майк Жадж нь “Idiocracy”, “Beavis and Butthead” зэрэг цэнхэр дэлгэцийн шигтгээ болсон бүтээлүүдийг хийж байсан туршлагатай юм.

7. Westworld

IMDb: 8.8/10

Та Westworld-д юуг ч хийж болно. Дахин сануулъя. Юуг ч шүү. Учир нь Westworld бол хүнээс ялгагдах юмгүй бүтээгдсэн андройд роботуудын оршин байдаг парк юм. Уг ертөнц нь ковбойчуудын амьдардаг байсан өрнөдөөс сэдэвлэгдэн бүтээгдсэн бөгөөд хүмүүс паркад нэг өдрийг өнгөрөөхийн тулд дор хаяж 40 мянган доллар төлөх ёстой. Энэ хугацаандаа аллага, дээрэм гэх мэт бодит нийгэмд хориглосон бүхий л зүйлийг хийж болно. Андройдууд зүгээр л хүмүүсийн зугаа гэдгээ ухамсарлахгүй бөгөөд өөрсдийгөө жинхэнэ хүн мэтээр санана. Учир нь өдөр бүр тэдний ой санамжийг цэвэрлэж, тойргийг эхнээс нь эхлүүлдэг байна. Гэтэл нэгэн өдөр паркийн хуучин андройдуудын нэг болох Долоресын ой санамж бүрэн арилахаа болино. Түүний бүхий л амьдрал нэг л тойргоор эргээд байгааг ойлгосноор үйл явдал эхэлнэ.

8. Band of Brothers / The Pacific

IMDb: 9.5/10 болон  8.3/10

Стивэн Э. Амброзе-ийн 1992 онд бичсэн дэлхийн 2 дугаар дайны талаар өгүүлэх ижил нэртэй номноос тус цувралыг бүтээжээ. “Band of Brothers” цувралд дайны цөвүүн цаг, дайчдын баатарлаг гавьяаг гайхалтайгаар үзүүлнэ. Өөр ямар ч цуврал дайны “хүйтэн” мэдрэмжийг тус цуврал шиг мэдрүүлж чадахгүй. Хэдийгээр 2 улирал 20 ангиас бүрдсэн богино хэмжээний цуврал ч гэсэн гайхалтай зохиол, сайн жүжигчдээр дэлхийн 2 дугаар дайныг үзэгчдийн дэлгэцэд чадварлагаар буулгаж чадсан урлагийн бүтээл юм. Хэрвээ та дайн тулаан, түүхэн цувралд дуртай бол тус цувралыг заавал үзээрэй

9. Chernobyl

IMDb: 9.5

Scary movie, Hangover гэх мэт инээдмийн киног найруулж өөрийн өнгө төрхийг комеди талаас нь мэдрүүлж чадсан найруулагч Крей Мезинийг “Chernobyl” шиг классик туурвина гэж хэн ч санаагүй биз. Дэлхийн бүх цаг үеийн хамгийн том атомын ослын түүхийг бодит байдалтай хамгийн ойрхноор цэнхэр дэлгэцэд буулгасан тус цуврал гарсан даруйдаа бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлттэй богино цуврал болсон юм. 5-хан ангийн дотор Чернобылийн атомын цахилгаан станцын ослыг бүх өнцгөөс нь үзүүлэх бөгөөд 100 жилийн дараа ч яригдсаар байх классик бүтээл болж чадсан юм.

5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.