Өтгөн хаталтыг хормын дотор зогсоох үйлчилгээтэй 10 хүнс. Одоо та дахин өтгөх хатах вий гэж санаа зовох хэрэггүй!

23

Өтгөн хатна гэдэг тийм ч сайхан зүйл биш. Хүмүүс энэ асуудалтай нүүр тулгарах үедээ, туулгах үйлчилгээтэй эм хэрэглэх талаар боддог, гэхдээ та зарим хоол хүнсний тусламжтай өтгөх хаталтыг зогсоож болдог гэдгийг мэдэх үү?

Өтгөн хаталтыг хормын дотор зогсоох гайхалтай ач тустай 10 хүнсийг та бүхэнд танилцуулж байна. Та эмийн сан орохоосоо өмнө, дээрх хүнсийг өдөр тутмын хооллолтондоо хэрэглээд үзээрэй.

1. Тараг

Найрлагандаа пробиотик агуулдаг бөгөөд энэ нь хоол боловсруулах системийн эрүүл байдлыг хангаж, таны өтгөнийг зөөлрүүлнэ. 2014 онд хийсэн судалгаагаар, байгалийн гаралтай пробиотикийг өтгөн хаталтанд хэрэглэж болно гэж үзжээ. 180 мг таргийг 2 долоо хоногийн хугацаанд өглөө бүр ууснаар архаг өтгөн хаталтыг хүртэл зогсоох боломжтой.

George Rudy / Shutterstock.com

 

2. Брокколи

Найрлагандаа сульфорафан агуулдаг бөгөөд энэ нь гэдсэнд бичил биетүүд үржихээс сэргийлдэг буюу хоол боловсруулах системд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлдэг байна. Судалгаагаар өдөрт 20 гр брокколи иддэг хүн бусад хүмүүстэй харьцуулахад өтгөн хатах зовлонтой илүү бага нүүр тулгардаг болохыг баталжээ.

Color Brush / Shutterstock.com

 

3. Усан үзэм

Ширхэглэг болон усаар баялаг. Түүхий усан үзэм идэх нь өтгөн хаталтыг бүрэн эмчилдэг.

Daniel Vitek / Shutterstock.com

 

4. Бүхэл үрээр хийсэн хоол хүнс

Бүхэл үрийн талх, цоохор майлз болон гоймон нь найрлагандаа уусдаггүй ширхэглэг агуулдаг бөгөөд энэ нь хоол боловсруулах системийг идвэхжүүлнэ.

Billion Photos / Shutterstock.com

 

5. Алим

Ширхэглэгээр баялаг. Мөн найрлагандаа пектин гэх бодис агуулдаг тул гэдэснээс өтгөнийг хялбар байдлаар гадагшлуулдаг байна, үүнийг судалгаагаар ч давхар баталсан. Жигнэсэн алим түүхий алимнаас илүү өтгөн хаталтанд сайн нөлөөтэй байдаг.

Brent Hofacker / Shutterstock.com

 

6. Бууцай

Бууцайг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх юм бол хатсан өтгөнийг тэр даруйд нь гадагшлуулна. Бууцай нь витамин C, К амин дэмүүд болон фолатаар баялаг.

Djero Adlibeshe / Shutterstock.com

 

7. Артишок

Пробиотикийн үр нөлөөтэй бөгөөд гэдэсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Нэгэн судалгаагаар, өдөрт 10 гр ширхэглэгтэй хүнс хэрэглэдэг хүмүүс артишокоос шим тэжээлээ авдаг бөгөөд 2 долоо хоногийн хугацаанд өдөр бүр хэрэглэвэл, бифидобактер болон лактобациль бактериудын тоог нэмдэг байна. Эдгээр нь олон талын ач тустай бактериуд юм. Өтгөнийг тогтмол гадагшлуулж, хатахаас сэргийлдэг.

Abramova Elena / Shutterstock.com

 

8. Амтат төмс

2016 онд хийсэн судалгаагаар амтат төмсийг химийн эмчилгээнд хэрэглэх боломжтойг олж тогтоожээ. Одоо цагт өвчтөнүүд өтгөн хаталтыг зогсоохын тулд, мөн гэдэс дотроо цэвэрлэх зорилгоор амтат төмсийг өргөнөөр хэрэглэх болсон.

SOMMAI / Shutterstock.com

 

9. Шош болон сэвэг зарам

Энэ төрлийн хүнс нь найрлагандаа уусдаг болон уусдаггүй ширхэглэг агуулдаг байна. Эдгээр нь өтгөнийг зөөлрүүлж, амархан гадагшлуулдаг.

Amawasri Pakdara / Shutterstock.com

 

10. Ус

Шингэний дутагдалд орох нь өтгөн хатахад хүргэдэг хүчин зүйлсийн нэг тул, энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд ус сайн уух хэрэгтэй.

SedovaY / Shutterstock.com

Та дээрх хүнсийг хооллолтондоо хэрэглэх юм бол дахин өтгөн хатах асуудлаас бүрмөсөн салах болно.   

22
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *