Японд эрэгтэй хүний булчинлаг хиймэл цээж зарж эхэлсэн нь маш ихээр алдаршиж байна

3

Та биеийг илүү булчинлаг болгодог дотуур хувцасны тухай сонссон уу? Японы хувцасны Чоро-Лом хэмээх брэнд өөрийн хувцсаа өнгөрсөн оны 1-р сараас эхлэн Амазон сайт дээр зарж эхэлжээ. Үнэ нь ойролцоогоор 50 доллар ажээ.

Amazon

Эрэгтэй хүний хөхний даруулга гэхээр одоо гайхах хүн цөөхөн болсон боловч энэхүү Японы шинэ зүйл нь эмэгтэй хүний хөхний даруулгаас ихээхэн өөр зүйл юм. Бүтэц нь ч бас их энгийн – мөрнийхөө дээгүүр давуулж нурууныхаа ард тогтоох боломжтой хиймэл цээжний булчин хэлбэртэй зүйл.

Amazon

Зөөлөвч, нейлон зэрэг зүйлээр хийгдсэн, цээжин дээр тогтох зориулалт бүхий тусгай гадаргатай байна. Хөлрүүлэхгүй учир зун ч хэрэглэж болдог гэнэ.

Amazon

Энэхүү “мундаг эр хүний цээжний булчин нь” ойролцоогоор $46-$51 үнэтэй ба үнэ нь өнгөнөөсөө шалтгаалан өөр өөр гэнэ. Одоогийн байдлаар зөвхөн хоёрхон өнгөний сонголт бүхий хиймэл цээжний булчин худалдан авч болохоор байгаа нь цайвар шаргал болон хар өнгө юм. Хар өнгөтэй нь илүү үнэтэй гэнэ.

Amazon

Ийм хиймэл цээжний булчин нь орчин тойрны хүмүүст сайхан харагдах төдийгүй бас уг булчныг зүүсэн хүнд спортоор хичээллэж жинхэнээсээ сайхан биетэй болох хүсэл төрүүлнэ хэмээн үйлдвэрлэгчид хэлж байна.

Amazon

Унжгар сулбагар залуучууд энэ нэмэлт булчинг хэрэглэн сошиал сүлжээндээ тавих мундаг зурагтай болдог байна. Энэ булчинг худалдан авсан хүмүүс уг бараанд 5 онооны үнэлгээнээс 4,5 гэсэн үнэлгээ өгсөн байна.

Amazon

Хөгжил дэвшил биднийг юунд хүргэж байна вэ? Цаашдаа яах юм бол?

25
ТэнэглэлТэнэглэл
18
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Л. Одонзул

    Л. Одонзул

    2019/09/02 at 17:44

    Dolgion Tumenbayar. Chi awaach ??

  2. Anujin Ochirkhuyag

    Anujin Ochirkhuyag

    2019/09/03 at 00:52

    Khatanzorig Namsrai

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2019/09/03 at 12:15

    Япончууд гэж дундаж бие хаатай хүмүүс болох гэж арга ядсан улсууд байх юм.Яатлаа тийм бөөсөн чинээ байдаг байна аа.

  4. Selenge Erdembayr

    Selenge Erdembayr

    2019/09/03 at 13:18

    Manaihan gahai tahianii mah bainga ideed baival ednees yalgaagui bolno

  5. Baatarhuu Solongo

    Baatarhuu Solongo

    2019/09/04 at 07:16

    Huuhnuud davhraa humsug hamar huh bugs hgd bhad yagaad bolohgui gej… ??

  6. Уянга Уянга

    Уянга Уянга

    2019/09/04 at 10:26

    шал хөгийн юм

  7. Munkhbat Uugantsetseg

    Munkhbat Uugantsetseg

    2019/09/04 at 11:25

    bulchin geheesee ilvv huh shig haragdlaa kk

  8. Г. Хишигээ

    Г. Хишигээ

    2019/09/04 at 12:48

    himel bol hiimel kk awaad zuugeech tegeed duuraih durtai humuusn kk

  9. Баяр Баяраа

    Баяр Баяраа

    2019/09/04 at 19:34

    Хувцасаа тайлахаар яах юм.

  10. Uranchimeg Mantsui

    Uranchimeg Mantsui

    2019/09/05 at 01:09

  11. Эр хүнд биеэ голдог юм байдаг юмуу? Эр хүнийг чөтгөрөөс нэг хувь сайхан гэж бодход хангаттай тийм том өөрийгөө голохгүй байх эрх чөлөөг олгосон гэдгийг ашигладаггүй өөрийгөө голдог байхнээ. Эр хүн өөрийгөө голвол Амьдрал хазайдаг гэдэг. Эр хүнд Амьдралын ноён нуруунд өөрийгөа голох ямар ч эрхгүй гэдэг. Эр хүн өөрийгөө голвол Эргэн тойрныхон Амьдрал гундайна гэдэг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *