Нэг л гоё амттай хоол идмээр байгаа үедээ “шарсан махны амтлагч”-ийг хайгаарай

6

Солонгос хүмүүсийн хамгийн дуртай амтлагч бол Шарсан махны амтлагч юм. Шарсан махны амтлагч нь ямар ч хоолтой маш сайн тохирдог амтлагч юм. Элсэн чихэрний оронд элсэн чихэр шиг хэрнээ эрүүл мэндэд ямар нэгэн хоргүй чихэрлэг амт орсон байдаг. Шарсан махны амтлагчаар хийж идэж болох хоолнуудыг та бүхэнд танилцуулж байна.

1. Бүлгуги бибимбаб

Үхрийн махаа л сайн амталж чадвал амтгүй болно гэж хэзээ ч байхгүй бүлгуги бибимбаб. Бүлгугинд ногоо болон зөөлөн амттай болгохын тулд өндөг ордог тэгээд л болоо. Уг нь Солонгос бибимбаб нь халуун ногоотой байдаг боловч үхрийн махтай бибимбаб нь махны амтыг чухалд тооцдог юм. Тийм учраас үхрийн махаа амттай болгохын тулд шарсан махны амтлагчийг огт мартаж болохгүй.

 

2. Ваартай бүлгуги

Та сэрүүн, сэтгэл сэргээсэн сайхан шөлтэй хоол идэхийг хүсэж байвал ваартай бүлгуги идээрэй. Вааран аяганаас та дулаахан мэдрэмжийг авах болно. Бүлгуги амтлагч ашиглан үхрийн мах ба мөөгөө хийгээд вааран аягандаа шууд буцалгахад хоол бэлэн болно. Та амтлагч дотроо махаа хийгээд хөргөгчинд хийж хонуулах юм бол илүү сайхан амттай болдог гэдгийг битгий мартаарай.

 

3. Бүлгуги пицца

Шарсан махны амтлагчаар бас бүлгуги пицца хийж идэж болно. Хүүхдүүд маш дуртай байдаг бөгөөд пивоны даруулга болгон ашиглахад тохиромжтой байдаг. Үхрийн мах ба шарсан махны амтлагч, хэрчсэн сармис, гүнжид-ийн тос зэргээр амталж өгнө. Үхрийн махаа ширүүн гал дээр шарж хуураад бэлдсэн гурилан дээрээ тавиад шарах шүүгээнд хийвэл маш амттай бүлгуги пицца бэлэн болох болно.

Шарсан махны амтлагч нь хуурганаас эхлээд пицца хүртэл маш олон янзын хоол хийж идэж болох ид шидтэй амтлагч юм. Энэхүү амтлагчийг бүх хүн хэрэглэж болох учир бүх нийтийн амтлагч гэж дуудаж болно биз дээ? Шарсан махны амтлагчийг ашиглаад эрүүл мэндэд хоргүй, амт чанар сайтай хоол хийж идэцгээе.

5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.