
Өнөөдөр интернет орчин лайфхакаар бараг галзуурч байна гэж хэлж болохоор. Тэгэлгүй ч яах вэ дээ, учир нь үүний тусламжтайгаар бид мөнгө, цагаа маш их хэмнэж чадаж байна. Гэхдээ зарим нэг зөвлөгөө нь харахад галзуу гэмээр ч үнэхээр үр дүнгээ өгөх ажээ. Жорлонгийн суултуурыг усанд найруулж уудаг ундаагаар цэвэрлэж болно гэж та урьд нь бодож байсан уу? Хувцсаа уксусны тусламжтайгаар индүүдэх тухайд харин юу гэж бодож байна?
Бид байнга л амьдралыг бага ч гэсэн хөнгөвчлөх санаануудыг эрэлхийлж байдаг. Бидний хөдөлмөрийн үр дүн энэ байна. Гэрээ хурдан цэвэрлэхэд туслах шинэ лайфхакууд.
1. Угаалгын нунтгийн зарцуулалтыг багасгах лайфхак

Хэрвээ таны шингэн саван дууссан эсвэл хэмнэх “хэнхэг”-тэй бол энэ арга таны цаг болон мөнгийг гамнаж өгнө. Аяга таваг угаадаг парлоны голд нүх гаргаад, үрж жижиглэсэн саван хийгээрэй. Энэ лайфхакийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншиж болно.
2. Найруулдаг ундаа жорлонгийн суултуурыг цэвэрлэх бодисоос дутахааргүй цэвэрлэнэ

Уусгадаг ундааны орцод нимбэгийн хүчил орсон байдаг нь түүнийг байгалийн гаралтай цэвэрлэгээний бодис болгож байгаа юм. Түүгээр угаалгын өрөөгөө бүхэлд нь цэвэрлэсэн ч болно.
3. Мицелляр ус гутлын улыг цэвэрлэнэ

Уг гоо сайхны бүтээгдэхүүн нь хуучин кэт, арьсан гутлыг амилуулах чадвартай. Бага зэргийн мицелляр усыг хөвөнд шингээгээд бохирдсон хэсгийг арчаад, дараа нь цэвэр усаар зайлна.
4. Махны модоо ариутгаж, шинэ юм шиг болгоорой


Дараах орцуудыг холино: 3-4 х.х хүнсний сод, 1 х.х аяга таваг угаагч бодис, 1-2 х.х ус төрөгчийн хэт исэл. Бэлдмэлийг махны модны гадаргуун дээр түрхээд хэдэн цаг орхино (шөнө хонуулсан ч болно). Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
5. Шүдний оо суултуурын ус хуримтлуулах саванд хийдэг шахмалыг орлоно

Үнэтэй шахмал авч байхын оронд шүдний оо хэрэглэж үзээрэй. Нэг шүдний оог 3 сар хангалттай хэрэглэнэ. Одоо танай бие засах өрөөнөөс гааны сэнгэнэсэн үнэр ханхлах болно. Шүдний оонд агуулагдах сод нь бас цайруулах үйлчилгээтэй байдаг. Шахдаг шүдний ооны савыг хэд хэдэн газар нь цоолоод ус хуримтлуулах саванд хийгээд л боллоо.
6. Индүүнээс дутахааргүй хувцасны үрчлээ гаргах шингэн

1 ц.х үс ангижруулагч, 1 х.х уксус болон 2 стакан ус. Орцуудыг холиод шүршдэг саванд хийнэ. Үрчлээтэй хувцас руугаа шингэнийг шүршиж, гараараа илж индүүдээд хаттал нь хүлээнэ. Уг зааврын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
7. Муурны жорлонгийн чулуу гутлын эвгүй үнэрийг арилгана

Муурын жорлонгийн чулуунаас бага зэргийг авч эвгүй үнэртээд байгаа эд зүйлийн хамт уутанд хийгээрэй. Тэр нь гутал, гэрийн тэжээвэр амьтны хэвтдэг гудас, хивсэнцэр гээд юу ч байж болно. Яаж ч угаагаад үр дүн гарахгүй байгаа зүйл л байх юм. Гялгар уутны амыг зангидаад нэгээс илүү хэд ч хамаагүй хоногоор орхино. Илүү дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
8. Жимсээр хийсэн нисдэг жижиг хорхойны урхи

Жимсгэнэ хадгалагдаж байгаа газар төрөл бүрийн хортон шавьж гэрлийн хурдаар өсөж үрждэг. Үүнийг ялан дийлэх нэгэн урхи бий: жимсгэнээ шилэн саванд хийгээд хүнсний гялгар уутаар битүүлж таглана. Гялгар уутыг хэд хэдэн газар нь цоолоорой. Жижиг хорхойнууд ингээд урхинд орох нь энэ. Урхийг зохиосон хүний зурагтай дэлгэрэнгүй тайлбарыг эндээс үзнэ үү.
9. Хадаасны нүхийг савангаар далдлах арга

Цагаан өнгийн савангаар нүх байгаа газар тойрог чиглэлд арчина. Хадааснаас үлдсэн нүх бараг мэдэгдэхгүй болно. Уг аргыг үзүүлсэн олон гэрэл зургуудыг эндээс хараарай.
10. Резинэн боолт шингэн савангийн зарцуулалтыг багасгана

Резинэн боолт шингэн савангийн зарцуулалтыг эрс багасгана. Энэхүү аргыг сэдэж олсон ажилсаг гэрийн эзэгтэйн блог-оор зочилно уу.
11. Үсний лак болон резинэн бээлий тавилгад наалдсан гэрийн тэжээвэр амьтдын үс ноосыг цэвэрлэнэ

Резинэн бээлий дээр бага зэргийн үсний лак цацаад буйдан, кресло, хивсээ арчаарай. Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтны үс ноос ихээр наалдаж, тэр болгон цэвэрлэж чадахгүй байгаа газруудаараа арчина. Уг аргыг зохиосон эзэн нь илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд байрлуулжээ.
12. Аяга таваг угаагч порлон ногоо, жимсийг удаан хадгалахад тусална

Аяга таваг угаах парлоныг жимс, ногоо хадгалах савны ёроолд байрлуулбал үнэр, конденсатыг нь өөртөө шингээж авдаг. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүн шинээрээ удаан хадгалагдах юм. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
13. “Алка-Зельтцер” – цай болон кофены аяганд тогтсон өнгөрийг цэвэрлэнэ

Бүлээн устай аяганд хавтгай эмийг хийгээд хэдэн минут байлгасны дараа угаана. Энд илүү дэлгэрэнгүй тайлбарлажээ.
14. Өндөгний бор цаасан хайрцганд савлагаатай соусаа тавьж болно

Саванд үлдсэн соусаа сэгсрэх дургүй хүмүүст зориулсан лайфхак. Өндөгний бор цаасан хайрцагт соусаа доош хариулж тавьбал сэгсрээд байх шаардлага байхгүй.
15. Зүлгүүрээр хувцасны бөөсийг цэвэрлэнэ

Хувцсаа богино хугацаанд сэргээх арга: нарийн ширхэгтэй зүлгүүр нь бөөс түүх тусгай машиныг бүрэн орлоно. Энэхүү лайфхакийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.
Та амьдрал ахуйдаа лайфхак хэрэглэдэг үү? Эсвэл интернэтийн зөвлөгөөнд үл итгэн хуучин арга барилаараа л үзээд байна уу? Шинэ санаа оноо байгаа бол бидэнтэй заавал хуваалцаарай.







